Бүх хүмүүс л гадна төрхөөрөө гэхээс илүү мэдлэг болон ухаанаараа дүгнэгдэхийг хүсдэг. Гэвч анхны сэтгэгдэл чухал шүү дээ. Нэг сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол таныг үнэлэх үнэлэмж ч дагаад өсдөг. Тиймээс анхны уулзалтаараа сайхан сэтгэгдэл төрүүлэх 6 хялбар алхамын талаар бэлдлээ.
Таны биеэ авч яваа байдал
Та олон хүний дунд биеэ хэрхэн авч явдаг вэ? Олон судалгаагаар хүний ярьж байгаа зүйлсийн агуулгаас илүүтэйгүүр тухайн хүний нүүрний хувирал, биеийн хэл өндөр сэтгэгдэл үлдээдэг гэнэ. Мэдээж сайхан инээмсэглэл их чухал шүү!
Хувийн орон зай
Хувийн орон зайг баримтлана гэдэг бол нэг төрлийн шинжлэх ухаан л гэсэн үг. Үүнийг ойлгосон бол танд бусадтай харьцахад арай бага хүндрэл учирна.
Ихэвчлэн харилцан ярианд та хувийн орон зайгаа сайн анхаарах хэрэгтэй. Та ярианд оролцож байхдаа өөрт эвтэйхнээр суух хэрэгтэй ба хэт биеэ бариад хэрэггүй. Хэрэв таны ярилцагч таны хаана суухыг тодорхой зааж өгөөгүй бол өөдөөс нь харж суух илүү тохиромжтой. Аль болох гараа зөрүүлэлгүй, элгээ тэврэхгүй байхыг хичээгээрэй.
Таны хувцаслалт
Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг шүү дээ. Мэдээж сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол та цэвэрхэн, орчинтойгоо зохицсон хувцас өмсөх хэрэгтэй.
Таны гоёл чимэглэл
“Бага тусмаа илүү” гэсэн уриаг санаж яваарай. Хэт их анхаарал татах чимэглэл зүүх нь таныг хуурамч хүн гэх сэтгэгдэл төрүүлэх хандлагатай байдаг байна. Гутал ч бас үүнд орно. Тиймээс та гутлаа орчиндоо тохируулж өмсөөрэй.
Таны үс засалт
Таны үс таныг нэг бол “аварна”, нэг бол “ална”. Ширэлдсэн, тослогтсон, хэт их гель түрхсэн бол хэн ч тантай ярилцахыг хүсэхгүй. Бас хумсаа ч үстэйгээ адил сайн арчилж, цэвэрхэн байлгах хэрэгтэй.
Таны нүүр будалт
Мэдээж нүүр будаг таныг өөртөө итгэлтэй болгодог ч хэтрүүлэх нь буруу. Жишээ нь ажил хэрэгч уулзалтанд та тод өнгөөр нүдээ будах нь тохиромжгүй шүү дээ. Харин үүний оронд бор, саарал өнгө сонгох нь зүйтэй.
Олон хүн гадаад төрхөөр нь дүгнэдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та хаа ч явахдаа цэмцгэр байж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлээрэй.