in

Гэр болон оффисоо яаж ч цэвэрлэсэн бохир хэвээрээ л байна уу? Тэгвэл та цэвэрлэгээ хийхдээ дараах 12 алдааг гаргадаг гэсэн үг!

Цэвэрлэгээ хийхдээ гаргасан алдаа нь таны хүчийг дэмий үрсэн хэрэг болохоос гадна бүр ч илүү эмх замбараагүй байдал үүсгэж мэднэ.

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулъя.

Нартай өдөр цонхоо угаах

Нартай өдөр таны цацсан цэвэрлэгээний бодис хурдан хатаж толбо үүсгэдэг. Таны цонхон дээр нарны гэрэл шууд тусахаа больтол цэвэрлэгээгээ түр хойш тавиарай.

Гантиг эсвэл зэвэрдэг гадаргууг нимбэгээр цэвэрлэх

Нимбэгээр бүхий л гадаргуу цэвэрлэх боломжтой хэдий ч шал цэвэрлэхэд зориулагдаагүй гэдгийг анхаарна уу. Тийм учраас тусгай бодис ашигласан нь дээр болно.

Хивсний толбо арилгах

Дарс, шүүс эсвэл өөр ундааны толбыг арчиж арилгах гэж байгаа бол алдаа гаргаж байна. Үүний оронд цэвэрхэн алчуур авч хивсэн дээрээ зөөлөн дарж шингээж авах хэрэгтэй.

Угаалгын порлоныг цэвэрлэх

Сав суулгаа угаадаг угаалгын порлон бохирдол, тосыг өөртөө шингээж авдаг. Ашигласныхаа дараа савангаар угааж 2 долоо хоног тутамд шинээр сольж байх ёстой.

“Нэмэлт” цэвэрлэгээний бодис ашиглах

“Нэмэлт” цэвэрлэгээний бодис гадаргыг бүр ч гялалзсан болгоно гэж найдаж байна уу? Үнэндээ эсрэг үйлчилгээ үзүүлнэ – толбо үүсэхээс өөр нэмэргүй.

Нүцгэн гараараа цэвэрлэгээ хийх

Таны ашиглаж байгаа бодис болгоныг таны арьс шингээж авдаг. Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн байсан ч таны арьсыг хуурайшуулах болно. Тийм учраас цэвэрлэгээ хийхдээ гараа хамгаалж бээлий өмсөж байна уу.

Сагсанд нойтон сойз хийх

Нян чийгтэй орчинд дуртай тул сойзыг бүрэн хатааж хийгээрэй. Хатаах цаг байхгүй бол багаар бодоход 10 минут хуурай гадаргуу дээр тавиарай.

Цацдаг цэвэрлэгээний бодисыг гадаргуу руу шууд цацах

Илүү үр дүнтэй бөгөөд аюулгүй арга бол юуны түрүүнд хуурай даавуу руугаа цацах, ялангуяа цахилгаан хэрэгсэл цэвэрлэх гэж байгаа бол энэ аргаар цэвэрлэнэ. Эхлээд өлөн тоос шороо болон тосыг хуурай цэвэрхэн алчуураар аваад цэвэрлэгээний бодис цацсан алчуураараа дараа нь арчина. Харин цацдаг цэвэрлэгээний бодисын хэрэглэх заавар дээр шууд гадаргуу руу цацах заалттай бол тэр аргаар нь цэвэрлэж болно.

“Нэг талаас нөгөө тал руу” арчих

Хэрвээ та S эсвэл Z хэлбэрээр арчиж байгаа бол тоос шороог нь тарааж л байгаа хэрэг, харин тойрог хэлбэрээр арчвал тоосыг нь авч байгаа юм.

Даавуу зөөлрүүлэгч хэт их хэрэглэх

Үйлдвэрлэгчийн заасан хэмжээнээс хэтрүүлэн хийвэл эсрэг нөлөө үзүүлнэ – таны угааж байгаа хувцас улам л хатуу, харин гар нүүрний алчуур ус шингээж авах чадвараа алдана.

Зурагтын удирдлагыг мартах

Удирдлага дээр хэдэн мянган төрлийн нян үржиж байдаг учраас долоо хоногтоо ганц удаа ч болов ариутгаж цэвэрлэж байхаа бүү март.

Цэвэрлэгээний бодисуудыг хооронд нь холих

Цайруулагч бодисыг өөр бодистой хэзээ ч бүү хольж байгаарай. Цайруулагч дээр уксус, аммиак эсвэл спирт хийвэл химийн аюултай урвал явагдаж ууршина. Магадгүй таны арьс болон нүдэнд муугаар нөлөөлж мэдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published.