in

Та кино үзээд уйлдаг уу? Хэрэв тийм бол та оюуны өндөр чадамжтай хүн гэсэн үг!

Алив нэг сальфетка аваад өгөөч… Яах аргагүй үнэн шүү. Би лав кино үзэж байхдаа уйлдаг. Тэр бүү хэл ном уншиж, хөгжим, подкаст сонсож байхдаа ч мэлмэрүүлэх үе бий. Даавар маань хэвийн хэмжээнд байсан ч гэсэн би сальфетка бэлдэж тавьж байгаад, ганцаараа кино үзэх байх шүү. Кино үзээд нүдэндээ нулимстай суухыг минь харсан хүмүүс шоолж л байдаг юм. Гэхдээ би тоодоггүй л дээ. Үнэндээ кино үзээд уйлдаг хүмүүс уйлдаггүй хүмүүсээс хамаагүй сайхан сэтгэлтэй байх нь бий.

Ер нь бол онцгой хүмүүс л сайхан сэтгэлтэй байдаг юм шүү дээ. Эхээс төрөхийн л сэтгэл муутай, хувиа хичээсэн хүмүүс олон байдаг. Тийм хүмүүс нэг ч удаа бусдын оронд өөрийгөө тавьж үзэлгүй явсаар насыг бардаг. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч бусдын жаргал, зовлонг хуваалцдаггүй гэсэн үг. Ер нь бол арилсан дотортой хүмүүст сайхан сэтгэлийн хэрэг ч байхгүй л дээ. Гэхдээ л сэтгэл муутай байна гэдэг сайн зүйл огт биш.

Үнэндээ хүчирхэг хүмүүс л бусдад анхаарал халамж тавьж чаддаг. Амьдралын хатуу хүтүүд нухлуулж яваа хүмүүс өчнөөн бий. Тийм хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээд, тэдний зовлон бэрхшээлийг өөрийнх мэтээр мэдэрч чаддаг бол та үнэхээр сайн хүн юм.

Үнэндээ та зовж үзсэн ч зовлонд нухлуулахгүй хүн, тиймдээ ч бусдын тусын тулд хүчирхэг байж чаддаг нэгэн. Та бусдын зовлон шаналалыг өөрийнх мэтээр ойлгож мэдэрдэг төдийгүй тэд чухам юунаас болоод ингэж зовж шаналж байгааг нь ч ойлгож чаддаг гэсэн үг.

Хичнээн кинон дээр гарч байгаа зохиомол дүр ч гэлээ түүний төлөө сэтгэл зовж байна гэдэг сул доройн шинж биш. Үнэндээ энэ бол танд бусдыг энэрэх зүрх сэтгэл бий гэдгийг харуулж байгаа юм. Хэдийгээр таны зүрх сэтгэл урагдаж байгаа ч кино дууссаны дараа эргээд хэвэндээ орно гэдгийг та мэддэг.

Кино үзээд асгартлаа уйлж байснаа дуусмагц нь зүв зүгээр болчихдог хүмүүс сэтгэлийн тэнхээ сайтай байдаг. Мөн тэд бол амьдрал, үлгэр хоёрыг ялгаж салгах ухаантай улс юм.

Кино үзээд уйлдаг хүмүүсийн давуу тал үүгээр дуусахгүй. Киноны баатарт тохиолдож буй зовлон бэрхшээл өөрт нь тохиолдсон байдаг болохоор өөрийн эрхгүй нүдийг нь нулимс бүрхээд ирдэг хэрэг л дээ. Надад лав миний туулж өнгөрүүлсэн зовлонг өөр нэг хүн туулж байгааг харахад сэтгэлд минь бугшаад байсан бүхэн үгүй болчих шиг санагддаг. Өөрөөр хэлбэл киноны баатрыг өрөвдөж уйлснаараа би өөрийнхөө сэтгэлийн шархыг эрүүл аргаар эдгээчихэж байгаа юм л даа. Бас надад зовлон шаналал авчирч байсан зүйлтэй өөр хүн учраад хэрхэн давж туулахыг харах сонирхолтой байдаг.

Заримдаа жүжигчний ур чадварт автаад уйлах тохиолдол ч гардаг. Дүр эсгэхдээ гаргууд хүмүүс ч ингэж чаддаггүй юм. Үүнийг Стендалийн синдром гэх нь бий. Өөрөөр хэлбэл маш сайн кино үзээд бие, сэтгэлийн шаналалд автахыг хэлж байгаа юм.

Casshern мэтийн кино үзсэний дараа хэвийн байдалдаа эргэж орох гэж нилээд их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдгийг шударгаар хэлэх нь зүйтэй болов уу.

Аливаа нэгэн урлагийн бүтээлээс болоод сэтгэл хөдөлдөг гэдэгт эргэлзэж байгаа хүн байвал маш сайн кино үзэх юм уу, маш сайн радио нэвтрүүлэг сонсоод үзээрэй. Эсвэл элэг хөшөөм хошин явдал уншсан ч болно. Таны нүүрэн дээр хувирал гарахгүй хэр удах бол?  Ийнхүү сэтгэл санаа дэн дун байх үед бид бусад хүмүүсийн тэр бүр мэдрээд байдаггүй сэтгэл хөдлөлийг мэдэрдэг.

Ингэхэд маш их хүч хэрэг болно.

Хүчтэй, чадалтай хүмүүст байдаг биеийн хүчийг хэлээгүй юм шүү. Харин түүнээс ч илүү чухал хүч буюу сэтгэлийн тэнхээг хэлж байна. Өөрөөр хэлбэл хүний сайхан сэтгэл. Тодруулбал юмыг хурдан ойлгодог хүмүүс кино үзэж байхдаа уйлахгүй байж чаддаггүй.

Хүн бүр 100 кг ачаа өргөж чадахгүй ч гэлээ сэтгэлийнхээ сайхнаар түүнээс ч хүнд зүйлийг өргөж чадах билээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0