in

Үнэтэй чулуун шал худалдаж авч, мөнгөө үрэх хэрэггүй. Оронд нь жирийн бор цаасаар өөрсдөө гоёмсог шал хийж сураарай

Гэртээ засвар хийнэ гэдэг биднээс их мөнгө шаарддаг ажил. Харин мөнгөө хэмнэх гэвэл бид хүсээгүй өнгийн обой, муу чанарын шалтай болох шаардлага гардаг. Харин яагаад бид мөнгөө хэмнэж өөрийн гараар гайхалтай шал хийж болохгүй гэж?

Бид танд цаасаар хэрхэн үнэтэй чулуун шалыг орлож болдгийг үзүүлье.

Үүний тулд танд:

  • Бор цааасан
  • ПВА цавуу
  • Модны лак
  • Будгийн багс
  • Хувин хэрэг болно.

Ингээд энэ арга фанеран эсвэл бетонон шалан дээр үйлчилнэ. Эхлээд хуучин байсан шалыг хуулж авч бүрэн цэвэрлэгээ хийнэ. Та цэвэрлэгээ хийхдээ цавуу, толбо үлдсэн эсэхийг сайн хараарай. Хэрэв шал тэгш бус байгаа бол бас тэгшлэх хэрэгтэй.

Харин одоо цаасаа жигд бус олон хэсэгт хуваагаад ураарай.

Хэрэв танай шал бетон бол та цавуугаа 1/1 хэмжээгээр найруулаарай. Харин модон шалтай бол ус 75%, цавуу 25% байхаар бэлдээрэй. Бэлдсэн уусмалаа шалан дээрээ жигд түрхээд дээр нь цааснуудаа тавиад дахиад цавуугаа дээрээс нь түрхэнэ.

Харин одоо шалаа цаасаар бүрэн хучих хэрэгтэй. Цаас хатахаараа агшдаг тул цааснуудын үзүүр хоорондоо давхцах нь чухал шүү.

Бүх шалаа цаасаар бүрээд цавуугаа хатахыг хүлээгээрэй. Харин одоо шаландаа модны лак түрхэх цаг. Хэрэв танд цаасны өнгө таалагдаж байгаа бол өнгөгүй лак сонгох нь зүйтэй. Багсаа ашиглан түрхвэл илүү жигд болно.

Дараа нь танд тунгалаг цавуу хэрэгтэй. Шалыг элдэв зүйлд зурагдахааргүй бат бөх болгохын тулд хэд хэд давхарлаж түрхвэл зүгээр. Будаг бүрээ хатааж байж давхарлаж будахаа мартуузай!

Энэ зураг дээрх шалыг хийхдээ цаасаа өөр өөр өнгөөр будаж, өөр өнгийн модны лак ашиглажээ.

Харин энэ зураг дээр ижил хэлбэрийн цаас ашигласан байна.

Та харин өөрийн гэртээ давтагдашгүй загварыг гаргах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published.