in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХахаХаха ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Домофоныг түлхүүргүйгээр болон эвдлэхгүйгээр онгойлгох арга – Чипээ мартсан, яарч сандарсан үед танд тусална

Орцны үүдэнд суурилуулсан домофон нь орцыг цэвэрхэн байлгах, оршин суугчдын ая тух, аюулгүй байдлыг хангадаг. Түлхүүргүйгээр гадны хүн нэвтрэн орох боломжгүй. Гэвч бидэнд юу эс тохиолдох вэ дээ: түлхүүрээ мартсан, гээсэн, айлд зочилж очоод кодтой хаалга мөргөх… Орох айлынхаа хаалганы кодыг мэдэхгүй эсвэл санахгүй, утасны цэнэг дууссан… Биеийн хүч хэрэглэхгүйгээр домофоныг тайлах маш энгийн арга бий.

Томоохон домофон үйлдвэрлэгчдийн түгжээг тайлах кодуудыг дурдъя.

ELTIS брэндийн домофон

Энэ тохиолдолд хоёр хувилбар бий:

  • Дуудлага хийх дохио – 100 – дуудлага хийх дохио – 7273
  • Дуудлага хийх дохио – 100 – дуудлага хийх дохио – 2323

Хэрвээ уг брэндийн домофоныг дээрх кодоор нээж чадахгүй бол CYFRAL брэндийн домофоны кодоор нээж үзээрэй.

 

CYFRAL домофон

Хэрвээ зуутаар (100-900) төгссөн хаалганы дугаартай бол: дуудлага хийх – хаалганы дугаар (100-900) – дуудлага хийх товчлуур – 2323 (7272 эсвэл 7273).

Хэрвээ зуутаар төгссөн хаалга байхгүй бол дараах хувилбараар үзнэ. 07054, дуудлага хийх товчлуур – 41, дуудлага хийх товчлуур – 1410.

METACOM нэрийн домофон

Энэ загварын домофоны түгжээг тайлах 3 хувилбар бий:

  • Дуудлага хийх товчлуур – орцны эхний хаалганы дугаар – дуудлага хийх товчлуур – 5702.
  • 65535 – дуудлага хийх товчлуур – 1234 – дуудлага хийх товчлуур – 8.
  • 1234 – дуудлага хийх товчлуур – 6 – дуудлага хийх товчлуур – 4568.

 

VIZIT нэрийн домофон

Энэ загварын домофоныг нээхэд бага зэрэг төвөгтэй. Анхлан суурилуулахдаа өөрчлөх тохиргоо хийгээгүй бол дараах кодуудыг хийж үзнэ: *#3423, 12#345, 67#890, *#4230. Хэрвээ эдгээр кодууд ажиллахгүй байгаа бол #999-ийг дараад 2 богино дохионы дараа эдгээр кодуудаас хийнэ: 1234 (стандарт), 0000, 9999, 3535, 12345, 6767.

Зөв код оруулсан тохиолдолд нэг удаагийн дохио дуугарна, буруу дохио хийсэн бол 2 дохио дуугарна. Хэрвээ үйлчилгээний тохиргооны горимд шилжсэн бол 2 – түр зогсолт – # – зогсолт – 3535 хийнэ.

Эдгээр нууц аргыг зөвхөн онцгой нөхцөлд ашиглахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *