Бидний хүнд бэлэглэдэг болон хүнээс авдаг бэлгүүд энергитэй байдаг. Гэвч бид үүнд ач холбогдол өгөөд байдаггүй. Болгарын зөнч Ванга: “Зарим бэлгэнд баярла, харин заримаас нь болгоомжил” гэж хэлсэн байдаг.
Ямар ч тохиолдолд авч болохгүй сөрөг энергитэй бэлгүүд байдаг юм шүү! Та ч бас бусдад зовлон авчрахгүйн тулд дараах зүйлсийг битгий бэлэглээрэй.
Тэгэхээр ямар эд зүйлс муу энерги татдаг болохыг мөн азгүйтлээс өөрийгөө хамгаалахын тулд юу хийх ёстойг ярилцъя.
Xутга
Xутга, хайч болон төрөл бүрийн хурц үзүүртэй зүйлсийг хүн өөрөө өөртөө олж авах ёстой байдаг. Хурц үзүүртэй зүйлсэд хэтэрхий их сөрөг энерги хуримтлагддаг. Хэрэв танд xутга бэлэглэж байгаа хүн бэлгийг хүлээн авахыг шаардаад байгаа бол бэлгийг нь худалдаж авах гэж оролд. Ингэвэл цэвэр худалдан авалт болно.
Цаг
Цаг бол хугацаа тоолдог зүйл. Энэ тийм ч онцын зүйл биш мэт санагдавч цаг зогсдог гэдгийг сана. Ийм бэлгийг аз жаргалтай амьдралыг төгсгөх бэлэг тэмдэг болгохгүйн тулд бэлэглэж буй хүндээ хэдэн төгрөг өгсөн нь илүү дээр.
Түрийвч
Бэлгэнд хоосон түрийвч авах нь таны орлогын үүдийг хаах эрсдэлтэй байдаг. Арав ч байсан хамаагүй хоосон л байж болохгүй! Ийм бэлгийг өөртөө худалдаж авсан нь ирээдүйд өлзийтэй…
Нусны алчуур
Ихэнх оронд оршуулгын ёслол дээр алчуур бэлэглэх уламжлал байдаг. Нусны алчуур нь нулимс болон гашуудалтай нягт холбоотой. Алчуур гэлтгүй цаасан салфетка ч хүнд хэрэг болдог.
Сувд
Ийм бэлэг гай зовлон, өвчин шаналал авчирна. Ихэнх оронд сувд нь бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдийн тайтгарашгүй нулимсыг билэгддэг.
Толь
Толь бол хүнд бэлэглэж мөн хүнээс бэлгэнд авдаг хамгийн түгээмэл, хэтэрхий нууцлаг зүйл юм. Толь нь гоо үзэсгэлэн, залуу нас, амьдралын эрч хүчийг сордог гэж үздэг. Ялангуяа эртний толь бэлгэнд авахаас зайлсхийх хэрэгтэй.
Бээлий
Хүнийг удирдахад чиглэсэн шидэт зан үйл хийхэд бээлий чухал ач холбогдолтой. Тиймээс ийм бэлгийг хүнд бэлэглэдэггүй харин солилцдог аж.
Билэгдэл бүрийг өөр өөрөөр хүлээж авч болно: шоолно, гайхна, тэр ч бүү хэл дургүйцэж ч болно. Гэхдээ нэгэн чухал зүйлийг санах хэрэгтэй: хэрэв бэлгийг чин сэтгэлээсээ танд өгсөн л бол ямар ч шидэт хүч танд нөлөөлж чадахгүй!
Өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж бусадтайгаа хуваалцаарай!
Wow, this post has given me useful info and answered some of my questions. I hope to give something back and aid others like you helped me. Feel free to surf my website QH5 about Thai-Massage.