in ,

Солгой хүмүүсийг бусдаас онцгой гэдэг ч тэдний амьдралд төвөгтэй асуудлууд маш их тулгардаг

Хэрвээ хэн нэгэн таныг солгой гараараа бичиж байхыг чинь харвал эхлээд гайхсанаа дараа нь өөрийн нь танил, хамаатан гээд хэн нэгэн хүн бас солгой тухай хэлнэ. Солгой хүмүүс авьяастай байдаг, солгой хүмүүс гоё зурж бичдэг, солгой хүмүүс илүү ухаантай гээд солгой гартнуудын тухай олон янзын яриа байдаг. Гэсэн хэдий ч энэ удаад солгой гартнуудын амьдралд баруун гартнуудын мэдэхгүй ямар төвөгтэй асуудлууд тулгардгийг ярилцахаар шийдлээ.

Таныг хяналтын тэмдгийг бичих бүрд хүмүүс яагаад буруу харуулж зурсныг асуудаг.

 

Балын харандаагаар юм бичсэний дараа гар чинь ийм болдог.

 

Хайч ашиглах нь танд Saw киноны нэгэн дээр Jigsaw-д тамлуулж байгаа юм шиг санагддаг.

 

Иймэрхүү зүйлд та дургүй.

 

Солгой хүмүүст зориулсныг захиалж авахаас нааш гитар хөгжим тоглох нь танд хэзээ ч тухтай санагдахгүй.

 

Мөн гитарын хаан болох нь таны хувьд үнэхээр хэцүү зүйлийн нэг.

 

Бага сургуульд мэдэрсэн хамгийн хэцүү зүйл чинь энэ. Харандаагаа үзүүрлэх гэж та үйлээ үздэг байсан.

 

Цагаан самбар дээр бичих нь таны хувьд там. Нэг л мэдэхэд бичсэн зүйлийг чинь таны гар эсвэл ханцуй арилгачихсан байдаг.

 

Лааз онгойлгогч бол новш.

 

Компьютерын хулгануудыг ч бас чөтгөр аваг.

 

Жирийн гольфын цохиур эсвэл бейсболын бээлий ашиглахад хэцүү учраас спорт тун төвөгшөөмөөр зүйлийн нэг.

 

Зүүн гараар дардаг усан оргилуур бол таны мөрөөдөл

 

Зохих ёсоор зассан ширээ гэдэг таны хувьд бүгд эсрэгээр байрласан гэсэн үг.

 

Олон хүнтэй хамт хооллоход ч төвөгтэй шүү. Та хамгийн сүүлд л суухгүй бол хажуудаа тохойлдсоор байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *