in ,

ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн

Дараах 20 хүнсний бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглээрэй. Хоорондоо төгс зохицож таны эрүүл мэндийг тэтгэх болно

Эдгээр хоол хүнс дангаараа ч сайхан бөгөөд ашиг тустай, харин цугтаа бол тухайн хүнсэнд агуулагдах шимт бодисыг бие эрхтэн хурдан шимж авахад нөлөөлдөг байна. Хоол судлаачдын зөвлөснөөр та бүхэнд бие биетэйгээ төгс зохицох хоол хүнсүүдийг танилцуулж байна.

Алим ба хар шоколад

Энэ хоёрыг цугт нь иддэг л байсан гэх байх, алиманд агуулагдах катехни фермент болон кверцетин антиоксидант нь цугтаа ид шидийг бүтээх болно: дархлааг сэргээж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангадаг ажээ.

Овьёос болон жүржийн шинэхэн шахсан шүүс

Фенолын гайхалтай эх сурвалж. Юу гэсэн үг вэ гэхээр, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, биеэс хорыг гадагшлуулахад нөлөөлдөг байна.

Гахайн мах ба брюссель байцаа

Гахайн мах маш их өөхтэй тул өдөр тутам идэхэд тохиромжгүй. Гэхдээ гахайн маханд агуулагдах селен нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тул хэрэглэхээс өөр аргагүй. Гахайн махаа брюссель байцаатай идсэнээр – селений хэмжээг 13 дахин нэмэгдүүлэх боломжтой сульфорафан гэх органик бодисыг мөн идэж байгаа ажээ.

Улаан лооль ба элэг

Архаг төмөр дутагдал нь ядаргаа, бодисын солилцоо удаашрах, зүрх, судасны өвчлөлөөр өвдөхөд хүргэдэг байна. Элгэнд агуулагдах төмөр С амин дэмийн хамтаар биед хурдан шингэдэг, энэ тохиолдолд аскорбины хүчил ихээр агуулдаг улаан лооль танд тус болно.

Яншуй болон нимбэг

Яншуй гэдэг ногоо цитрусын төрлийн жимстэй гайхамшигтай зохицно. Уг ногоонд агуулагдах төмөр нь жимсэнд агуулагдах С аминдэмийг цусанд шимэгдэхэд нөлөөлдөг. Биднээр хэлүүлэлтгүй, С аминдэм нь дархлаа, бодисын солилцоог дэмжих үүрэгтэйг та мэднэ.

Ногоо болон тараг

Будаг, чихэргүй натураль тараг сонгоорой. Энэ нь кальцийн агууламж ихтэй байх бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Таргаа лууван, цоохор майлзтай идвэл ашиг тус нь бүр нэмэгдэнэ. Ногоонуудад агуулагдах эслэг нь кальцийг шимэгдүүлэхэд туслах ажээ.

Авокадо болон бууцай

Хоол судлаачдын хамгийн дуртай хослол – бууцайнд А аминдэм болон лютеин ихээр агуулагддаг. Эдгээр шим тэжээлтэй бодисыг биедээ бүрэн авахын тулд ургамлын гаралтай тос хослуулан хэрэглэнэ, өөрөөр хэлбэл авокадо тохирдог байна. Энэ хоёр хүнсийг хослуулан хэрэглэснээр таны хоол боловсруулах эрхтэн ямар ч асуудалгүй ажиллана.

Ногоон цай болон нимбэг

Нимбэгтэй ногоон цай амны цангаа сайн тайлж эрч хүчээр сэлбэнэ. Ногоон цайнд агуулагдах кахетин нь урт удаан нас, дархлааны баталгаа болдог ажээ. Бага зэргийн нимбэг нэмэхэд л С аминдэмийн тусламжтайгаар кахетины хэмжээ хэд дахин нэмэгддэг байна.

Улаан лооль болон оливийн тос

Эрүүл мэндийн хувьд ч, амтын хувьд ч гайхалтай гэдгийг ямар ч итали хүн баталж өгнө. Италичууд зүрх судасны өвчлөлөөр бага өвддөг гэдгийг энд дурьдах хэрэгтэй болов уу, гол учир нь энэ хоёр хүнс юм. Улаан лоольд агуулагдах ликопин нь зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна судас нарийсах, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Ургамлын гаралтай тостой хосолбол биед хурдан шингэдэг ажээ.

Мах болон ганга өвс/розмарин

Мах бол уургийн гол эх үүсвэр, гэхдээ зөв бэлдэж сурах хэрэгтэй. Хоол судлаачид зөвхөн чанаж эсвэл жигнэж идэх ёстой гэсэн байр сууринаас ханддаг. Махыг шарах явцад хорт урвал явагддаг байна. Гэхдээ нэг арга бий, махаа амтлахдаа ганга өвс хийгээрэй. Ганга өвс өөрөө антиоксидант бөгөөд махыг шарах явцад гарах хорт бодисын ялгаруулалтыг таслан зогсоодог байна.

Leave a Reply

Your email address will not be published.