Бидний тархинд булчингаас дутахааргүй дасгал сургуулилт шаардлагатай байдаг. Таны ой санамжийг сайжруулахаас гадна тархины үйл ажиллагааг идэвхтэй байлгах дараах дадал зуршлуудаас танилцуулж байна.
1. Ажиглаж бай
Тайван тогтож харах харц ихийг олж харах болно. Та зүгээр ч нэг харахгүй, бодож, дүгнэж, харснаа ургуулан бодох болно.
2. Шинийг суралц
Байнга шинэ зүйл суралцаж байгаа тархи мэдээллийг хурдан хүлээн авдаг болно. Нэг мэдэхэд л таны зуршил болсон байх тул танд төвөгтэй санагдахгүй. Хэн нэгний туршлагыг өөрийн болгох, өдөрт их бага хэмжээгээр шинийг олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй бай. Жишээ нь гадаад хэл сурах танд ямар их ашиг тус авчрахыг харна уу.
3. Сонсож бай
Сонсохдоо та эргэн тойрны ертөнцийг бүрэн хүлээн авч танилцана. Гудамжинд таарах танихгүй хүний яриаг ч сонсож бай. Аливаа нэгэн асуудлын талаарх бусдын санаа оноо таныг зөв шийдвэр гаргахад нөлөөлнө шүү. Хэрвээ та гудамжаар явахдаа чихэвчтэй явдаг бол сонсдог дууныхаа төрлийг арвижуулаарай.
4. Туршилт хий
Хэрвээ та өөрийнхөө ая тухтай үүрнээс гардаггүй бол өөрийнхөө амьдралыг сайн тал руу нь өөрчлөх алхам хийх цаг болжээ. Урьд өмнө нь сонирхож байгаагүй тийм салбарыг сонирхож туршилт хий.
5. Хөгжиж бай
Зорьсон хэрэгтээ хүрсэн бол зогсолгүй хүрээнээсээ хальж бай. Шинэ, илүү том зорилго тавь, өөр өөр салбарт өөрийгөө сорь. Нэг л мэдэхэд энэ нь таны зуршил болж та жижиг зүйлд сэтгэл ханаж зогсохгүй нэгэн болно.
6. Хэлэлцэж бай
Олон жилээр сэтгэлдээ тээсэн санаа оноогоо бусадтай хуваалцаж бай. Таны мэдлэгийг нэмж хүссэн үр дүнд хүргэх болно.
7. Тоо бодож бай
Оюун ухаан болон бие – нэг бүхэл зүйл. Хэрвээ нэгэнд нь анхаарал тавихгүй бол нөгөөд нь муугаар нөлөөлнө. Тархиа ажиллуулахын тулд өдөрт тусгайлан 20 минут заавал гаргаж байгаарай.
8. Бясалгаж бай
Өөрийнхөө оюун ухааныг хэр тайван бус байгааг та бясалгал хийж байж мэдэх болно. Өөрийгөө тайвшруулж, оюун бодлоо эмх цэгцэнд оруул.
9. Өөрийнхөө боломжийг нээ
Хүрээнээс хальж байгаарай гэж дээр дурьдсан. Аливаа асуултанд бүх л боломжит хариултыг ол, өнгөц бүү харж бай. Хэрвээ тохирох хариултыг олоогүй бол бүү бууж өг.
10. Оюун санаагаар тоглож бай
Хамаагүй ээ, оюун ухааныхаа чадамжийг дээд цэгт нь ашиглаж байгаарай. Өөрийнхөө тархинд ургуулан бодож байгаа бодол болгон таны тархийг хөгжүүлж байгаа юм. Мөн та тоглоом шоглоом ойлгож бусдыг инээлгэж явдаг нэгэн бол – саарал бодисыг ажиллуулах шилдэг арга юм. Эдгээр аргуудын үр дүн нь таны идэвхээс шууд шалтгаална. Гэхдээ идэвхтэй байна гээд тархиа ядрааж болохгүй. Зүгээр л сонсоод, ажиглаад, эргэн тойрноо харж баясаарай.