in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ХахаХаха Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Хэний ч нүдэнд сэтгэл татам харагдах, шинжлэх ухаанаар батлагдсан 7 нууц

Эмэгтэйчүүд биднийг хэн нэгэн сонгож биш харин бид өөрсдөө сонгох тэр эрин үед амьдарч байна. Аз болж сонгосон хайртай залуудаа улам илүү таалагдах аргуудыг шинжлэх ухаан нотолжээ. Ингээд өөрийнхөө хувь тавиланд багахан туслалцаа үзүүлэх аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Та улаан хувцас өмсдөг

Энэхүү туршилтанд Англи, Хятад, Герман, АНУ-ын бүсгүйчүүд хамрагдсан юм: улаан хувцастай бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг илүү ихээр татсан байна. Эрт үеэсээ л улаан өнгө нь дээд зиндааг илэрхийлж байсан билээ. Улаан хувцастай эмэгтэй хүн гайхамшигтай харагдах нь мэдээж.

2. Таны нүүр зөв хэлбэртэй

2011 онд эрдэмтэд дараах судалгааг хийжээ: эсрэг хүйсийн хүний гэрэл зургийг харуулж нүүрний хэлбэр дүрсийг тодорхойлох даалгавар өгчээ. Эрчүүдийн хувьд нүүрэндээ аз жаргал гэрэлтүүлсэн бүсгүйчүүд илүү таалагдсан бол “их зантай” эмэгтэйчүүдийг сэтгэл татам гэж үзээгүй байна. Эсрэгээрээ, их зантай эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагдсан, аз жаргал гэрэлтүүлсэн эрчүүдийн зураг бүсгүйчүүдэд бага таалагдсан байжээ.

3. Гар хөлийн хөдөлгөөн их ашигладаг

“Хурдан болзоонд хүргэх” 114 видео бичлэгийг эрдэмтэд судалж үзээд 3000 хэрэглэгчтэй танилцах сайт дээр байрлуулжээ. Гэрэл зураг авахуулахдаа чөлөөтэй байрлал авсан хүмүүс бусдад илүү таалагдсан байна. Энгийн эгц суусан эсвэл нэг л байрлалаараа авахуулсан зургийг хүмүүс тэр болгон хүлээж аваагүй ажээ.

4. Та хоёр бие биенийхээ нүд рүү 2 минутын турш ширтэлцдэг

Бие биеийнхээ нүд рүү ширтэлцэх нь хайртай хүнийхээ зүрх сэтгэлийг догдлуулахад хүргэнэ. Массачусетсийн их сургуулийн сэтгэл судлаач Жоан Келлерман нэгэн туршилт явуулжээ: 36 хос бие биенийхээ нүд рүү 2 минутын турш ширтэнэ. Туршилтанд орсон залуучууд энэ хугацаанд бие биендээ илүү таалагдах сэтгэгдэл төрсөн гэжээ. Үүнээс дүгнэж үзэхэд харааны харилцаа нь хүмүүс бие биенээ илүү ойлгоход нөлөөлөхөөс гадна урьд өмнө нь сайн мэдэхгүй хүнээ ч хайрлах болно гэжээ.

5. Таны анхаарлыг татах хайртай залуугийн оролдлогыг та үл тоовол танд ч мөн адил хариу үзүүлнэ

Сэтгэл судлаач Жон Готтман гэр бүлийн хосыг ажиглаад салах уу, хамт амьдрах уу гэдгийг нь бараг 100 хувь урьдчилан хэлж чадна. Энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байга Готтман үүний нууц нь “хариу үйлдэл”-д оршино гэжээ. Жишээ нь, гэр бүлийн хэн нэг нь нөгөөдөө “Би энд бараг цаг гаран дугаарлан зогсож байна” гэж хэлэхэд хариу нь ямар ч байж болно “аанхаа”, “надад хамаагүй” эсвэл хариу нь илүү сэтгэл зовсон байх ч юм уу. Хэрвээ хариу үйлдэл нь үнэхээр санаа зовж эргэн харвал тэдний харилцаа хэвийн явагдаж байгаагийн шинж. Бат бөх харилцаатай гэр бүлийн 87 хувь нь “хариу үйлдэл” үзүүлсэн байна. Харин гэр бүлийн харилцааныхаа 33 хувьд нь хариу үйлдэл үзүүлсэн гэр бүлийнхэн хэдэн жилийн дараа салцгаажээ.

6. Та нохойтой бол…

Энэхүү туршилтанд хэдэн зуун израил гаралтай бүсгүйчүүд хамрагдсан юм. Тэд эрчүүдийн тухай өгүүлэхдээ: нохой тэжээдэг эрчүүдийг илүү найдвартай хань гэж үзжээ. Энэ нь эр хүнийг хариуцлага үүрэх чадвартай эсэх, бусдын төлөө хайр халамж тавьж чадах эсэхийг илэрхийлж байна гэж үзжээ. Энэ нь гэр бүл босгоход хамгийн чухал шалгуур биз дээ?

7. Та байгаль орчинд анхаарал тавьдаг

Байгаль орчныг хамгаалах гэдэг нь зөвхөн эх дэлхийгээ хайрлаад зогсохгүй хайр дурлалаа олоход нөлөөлдөг байна. Лойлын их сургуулийн судалгаагаар “экологийн” бүтээгдэхүүн худалдан авч байгаа хүмүүс илүү таалагддаг болохыг тогтоожээ. Үнэтэй, тансаг хэрэглээний бэлэг бэлэглэж байгаа бол богино хугацааны харилцаа байх болно гэж судалгаагаар гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published.