in

Уурлаж бухимдсан үед таныг хэдхэн секундын дотор тайвшруулах амьсгалын дасгал. Стресс ихтэй энэ амьдралд тун их хэрэгтэй шүү!

Таны уур хүрч бухимдаж байхад тус болох энгийн бөгөөд үр дүнтэй 6 дасгалыг санал болгож байна, хамгийн гол нь зөв амьсгалж сурах ёстой. Дасгалыг нэг хийхдээ 5-10 удаагийн давтамжтай хийхэд л болно.

Стресс тайлах амьсгалын дасгалын үндсэн дүрэм

Нуруу эгц, нүдээ анина, сайхан зүйл бодоод биеэ сул тавина.

Стресс хурдан тайлахын тулд

Богино гэхдээ гүнзгий амьсгаа авна. Амьсгалаа 4 секунд орчим түгжээд амьсгалаа удаан, гүнзгий гаргана. Дасгалыг давтан хийхдээ 5 секунд завсарлана.

Оюун санаагаа цэвэрлэж, суллахын тулд

Нэг алгаа духандаа, нөгөө алгаа шилэн хүзүүн дээрээ тавина. Толгойн эдгээр хэсгүүдийн цусан хангамж сайжирч тархины ачаалал буурдаг байна. Гараа авалгүйгээр амьсгалаа авч, гаргана. Амьсгалаа аваад хэсэг барихаа мартаж болохгүй шүү.

Мэдрэлийг тайвшруулахын тулд

Бүтэн амьсгал аваад хүчтэйгээр гаргана, гэхдээ уруулаа хагас нээлттэй байлгана. Гаргаж байгаа амьсгалаа хэсэг хэсгээр гаргахыг хичээнэ.

Энэ удаад хиймлээр эвшээлгэх хэрэгтэй болно. Амаа том нээгээд доод эрүүнд ачаалал ирж байгааг мэдрээрэй, энэ үед бүрэн амьсгал авна. 2 секунд амьсгалаа түгжсэний дараа амьсгалаа яаралгүй зөөлөн гаргана.

Амьсгалдгаараа л амьсгална. Амьсгаагаа түгжих хэрэггүй, гэхдээ амаараа амьсгалаа гаргана. Уруулаа дугуй хэлбэрт байлгана. Амьсгалаа гаргахдаа хэсэг хэсгээр нь тасалж гаргана. Эхний удаад хамгийн удаан, дараагийн удаа багасгасаар амьсгаагаа гаргаж дуусгана. Дасгалыг давтаж хийхдээ дунд нь 5-10 секунд амарна.

1 Comments

Сэтгэгдэл бичих
  1. It appears that you know a lot about this topic. I expect to learn more from your upcoming updates. Of course, you are very much welcomed to my website YV6 about Airport Transfer.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *