Бүсгүйчүүд бид хайртай залуутайгаа ярьж байхдаа тэдний сонсохыг ч хүсдэггүй үг хэллэг хэлж байгаагаа гадарладаггүй. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар эрчүүд дараах үг хэллэгийг хайртай бүсгүйгээсээ сонсохыг огтоос тэвчдэггүй ажээ.
Эдгээр хэллэгийг сонссон эр хүн өөрийгөө хүндэтгэх үзлээ “гээж” эхэлдэг болохыг судлаачид тогтоожээ. Иймээс бүсгүйчүүд минь хэлэх үгэндээ бодолтой хандахыг зөвлөж байна.
Мэргэжилтний өгч байгаа зөвлөгөө: хэрвээ та эр хүнээс ямар нэгэн зүйл хийхийг гуйсан бол хийх боломжийг нь олгох ёстой. “Эр хүн хэд хэдэн удаа мартсан байж болно, түүнд боломжийг олгож бай.” гэж гэр бүлийн сэтгэл судлаач зөвлөж байна. Бүсгүй таны зүгээс “За за, би өөрөө л хийхээс” гэдэг үг гарах ёсгүй. Энэ бол аймшгийн үг юм шүү. Энэ үг эрчүүдэд: “Эр хүний хувьд юу ч хийж чаддаггүй, түүний хэрэг байхгүй” гэж ойлгогддог байна.
Ингэж хэлснээр та эр хүнийг хөдөлгөж чадахгүй, та түүнээс боломжгүй зүйл шаардаж байгаагаа ойлгож байна уу?
“Эр хүн таамаглах гэж эсвэл таны нүднээс ямар нэгэн юм олж унших ёстой биш гэдгийг бүсгүй та ойлговол та өөрийнхөө цаг, мэдрэлийг маш их хэмнэх болно шүү” гэж сэтгэл зүйн эмнэлгийн эмч зөвлөж байна. Бүсгүй та эр хүнээс юу хүсэж байгаагаа шууд хэлсэн нь хэн хэндээ амар байх болно. Тэднийг та “таамаглуулж” сургаж чадахгүй.
Энэ үг эр хүнийг айдаст автуулна. Энэ бол чухал яриа эсвэл гомдол, шүүмжлэлийн эхлэл. Тэр энэ үгийг сонсоод юу гэж бодохыг та мэдэж байна уу: “Би бол азгүй” гэж бодон энэ ярианаас зугтаахыг оролдоно. Ингээд л таны зүгээр л элдвийг ярилцах гэсэн санаа түүний хувьд гүн гүнзгий агуулгатай “чухал яриа” болон хувирах ажээ.
Таниас гуйх зүйл бол хэзээ ч битгий ингэж хэлээрэй. Хайртай эр хүнээ доромжилж байгаа хэрэг, таны насан туршийн хамгаалагч, халамжлагчийнхаа өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг үгүй хийж байгаа хэрэг юм шүү.
Өөрийнхөө эд хогшил, хувцсыг хийх ёстой газар нь хийж сургах сэдлийг та өөрөө төрүүлээрэй. Тэрнээс биш одоо болтол ээжийнхээ хайр халамжийг өгүүлж байгаа гэдгийг нь сануулаад хэрэггүй: тэр дотроо “нээрээ ээжтэйгээ цуг байх ямар ч сайхан байсан юм бэ дээ” гэж бодох болно шүү.
“Танай гэр бүлийг салалтанд хүргэх” гэж байгаа мэт бүү хандаарай хэмээн зөвлөж байна. Найз нартайгаа хөлбөмбөг үзэх нь зарим тохиолдолд архидалт болж хувирдаг ч гэсэн ихэнх эрчүүдэд найз нартайгаа уулзах нь өөрийнхөө эрх мэдэл, орон зайг мэдрэхэд тус болдог гэж үздэг.
Ингэж найз нартайгаа гарах нь таны хувьд ч сайн тал бий гэдгийг мартаж болохгүй. Найз нарынхаа яриаг сонсон суугаа таны нөхөр өөрийгөө сайн нөхөр юм байна гэдгийг ойлгох боломж олгоно. Өөрийгөө сайхан үзэл бодлоор цэнэглэсэн нөхөр тань гэртээ ямар сэтгэл санаатай ирэхийг та төсөөл дөө.
Ингэж асуугаад та үнэн хариулт авна гэж бодож байвал андуурч байна. Эр хүн байгалиасаа аливаа гоо үзэсгэлэнг шүтэн бишрэхээр хийгдсэн байдаг. Таны тавьсан асуултанд тэр хариулах гээд сандарч байгаа: тэр бүсгүй тун аятайхан, гэхдээ би түүнд биш чамд хайртай шүү гэсэн хоёр үнэнийг яаж холбох вэ?
Түүний гадаад төрхийн өөрчлөлтөд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрхэн өөрчлөгдөж байгааг нь өөрт нь хэлэх бус өөрчлөлтөд арга хэмжээ авахад нь туслаарай. Цугтаа явган алхаж зугаалах, амралтын өдрөөр дугуй унаж цагийг өнгөрөөх …
Нөхрийгөө аяга хэзээ ч угаадаггүй (хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөггүй) гэж буруутгах хэрэггүй. Хэрвээ та энэ нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа бол өөр арга хэрэглэсэн нь дээр.
Хайртай эр хүнээ өөрчлөхийг хүсэж байвал: “Өнөөдөр чамайг аяга тавгаа угаачихвал би ёстой баярлана аа” гэж хэлээрэй. Угаагаад дууссаны дараа хөөрхөн магтаад өгвөл дараагийн удаа түүний тусламжийг авахад бүр л амар байх болно.