in

Таны тархийг багагүй ажиллуулах логик бодлого. Оюун санааг хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг сайжруулна

Логик бодлого энгийнээрээ сонирхол татдаг хэдий ч хариуг нь гаргахын тулд тархиа ажиллуулахаас өөр аргагүйд хүрнэ.

Та дараах бодлогыг бодож үзнэ үү:

  • Танд чихэртэй 3 шилэн сав бий.
  • Нэгэнд нь гаатай чихэр, нөгөөд нь алимтай, харин гурав дахь нь – гаатай болон алимтай чихрийн цуглуулга хийсэн байна.
  • Шилний гадна талд таних тэмдэг наасан: “Алимтай чихэр”, “Гаатай чихэр” болон “Цуглуулга”.
  • Эдгээр таних тэмдгийг буруу наасан.
  • Чихэр болгон адилхан өнгө, хэлбэр дүрстэй.

Хэрхэн хамгийн бага оролдлогоор, маш цөөхөн чихэр гаргаж шилэн савнууд дотор яг ямар чихэр байгааг хэрхэн мэдэх вэ?

Нөхцлийг сайтар уншина уу: бүх таних тэмдгийг буруу наасан.

Зөв хариулт:

  1. “Цуглуулга” шилнээс нэг чихэр авч гаатай юу, алимтай юу гэдгийг үзнэ. Таних тэмдгийг буруу наасан гэдгийг санаарай. Хэрвээ энэ шилэнд гаатай чихэр байвал бусад нь бүгд л гаатай байна гэсэн үг.
  2. Тэгэхээр “Алимтай” гэсэн бичигтэй шилэнд “цуглуулга” болж таарна.
  3. Одоо “Гаатай” гэсэн бичигтэй шил үлдлээ, ойлгомжтой энэ шилэнд “Алимтай” чихэр хийжээ. Энэ логикийн тусламжтайгаар хэрвээ анхны шилэнд “Алимтай” чихэр байсан бол гээд цааш өөрчилж болно. Багахан анхаарал хандуулаад л хариултыг олчихлоо шүү дээ.”

Leave a Reply

Your email address will not be published.