in ,

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 үр дүнтэй арга. Яг одоо туршаад үзээрэй

Би үргэлж бараа, бүтээгдэхүүнийг ашиглаж болох бүх арга чаргыг хайж, туршиж үздэг. Машины өнгөлөгч (вакс)-ыг машин өнгөлөхөөс гадна өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Ийм вакс гялалзуулж, толбо тогтохоос хамгаалж, зураас арилгадаг.

Тэгвэл яагаад үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохгүй гэж? Дараах аргуудыг хараад та машины ваксаас дахиж хэзээ ч салж зүрхлэхгүй болов уу. Урьд өмнө нь ийм вакс таны гараашид хадгалагддаг байсан бол одоо таны гэрт “нүүж орох” цаг болжээ.

1. Хогны тосгуур

Хэрэв та тосгуур дээрээ машины вакс түрхвэл дараа нь хогоо цэвэрлэхэд хялбар байх болно.

2. Хурууны хээ

Зэвэрдэггүй ган гадаргуу дээр вакснаас аваад маш нимгэн түрх. Дараа нь зүлгэж арчаарай. Ингээд дахин хурууны хээ, толбо тогтохгүй боллоо.

3. Цантсан толь

Угаалгын өрөөний толин дээр бага зэрэг вакс түрхэнэ. Дараа нь хуурай зөөлөн даавуугаар арчиж аваарай. Таны толь дахин цантахгүй.

4. Өнгөө алдсан тавилгаа гялалзуул

Металл эсвэл хуванцар тавилгаа ваксаар арчиж өнгө оруулаарай.

5. Гоожуур

Вакс нь гоожуурыг гялалзуулах бөгөөд толбоноос хамгаалах болно.

6. Боржин чулуун тавцангаа гэрэлтүүл

Боржин эсвэл гантиг чулуун тавцны зурагдсан хэсгүүдийг вакс дүүргэх болно. Ингэснээр өмнөх шигээ гялалзсан болох болно. Сар бүр ваксаар арчиж байхыг зөвлөж байна.

7. Гялалзсан арьс

Машины ваксаар лаакан гутлыг гялалзуулж болно. Одоо таны шаахай гялалзсан, цэвэрхэн байдлаа илүү удаан хадгалах болно.

8. Шургуулга

Хэрэв шургуулга онгойхдоо гацаад байвал ваксаар арчаад үзээрэй.

9. Хөзөр тараахад хялбар болно

Хэрэв хөзөр бүрийн ар талд бага зэрэг вакс түрхвэл тараахад илүү хялбар болно. Вакстай хөзөр хоорондоо хэзээ ч наалдахгүй.

10. Кофены аяганы мөр

Хэрэв ширээн дээр кофены мөр үлдсэн бол толбон дээр бага зэрэг вакс түрхээд үрээрэй. Дараа нь цэвэрхэн алчуураар арчаарай.

11. Гар хүрэхэд хэцүү хэсгийг цэвэрлэхдээ

Таазны сэнс, жалюзи, агааржуулагч дээрх гадаргууг үргэлж цэвэрхэн байлгахын тулд ваксыг ашиглаарай. Эхлээд гадаргууг нь угаагаад дараа нь ваксаа маш нимгэн түрхээрэй. Одоо тоос тортог хурдан тогтохгүй боллоо.

12. Багажаа хамгаалах

Багажаа зэврүүлэхгүйн тулд вакс ашиглаарай. Хэрэв цэцэрлэгийн хайч (эсвэл адил багаж) гацаад байдаг бол ганц дусал шингэн ваксыг нугасан дээр нь дусаагаарай.

13. Гал тогооны хормогч

Гал тогооны хормогчоо тосны толбоноос хамгаалахын тулд дээр нь вакс түрхээрэй.

14. Цас цэвэрлэгч хүрз

Цас цэвэрлэхийн өмнө вакснаас хоёр давхар түрх. Ингэснээр цас таны хүрзэнд огтхон ч наалдахгүй байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *