in ,

Хүүхдэд хувийн орон зай гэж юу болохыг ойлгуулах маш амархан арга. Үүнийг сургуулийн хичээлийн хөтөлбөрт ч заадаггүй

Хил хязгаар – олон хүнд хэцүү, ойлгомжгүй зүйл. Хэн нэгнийг өөртөө ойртуулах уу, үгүй юу – шийдвэрлэхэд хэцүү үе бий, ялангуяа танд энэ тухай бага байхад чинь хэлж өгөөгүй бол бүр л хэцүү асуудал санагдана. Энэхүү асуудлыг та бүхэнд илүү ойлгомжтой болгох нэгэн ээжийн нийтлэлийг хүргэж байна. Хүү нь сургуулиасаа маш энгийн зураг авчирчээ.

Томчууд бид хүүхдүүддээ хувийн орон зай гэдгийг тэр болгон ойлгуулж чаддаггүй. Сургуулийн хичээлийн хөтөлбөрт үүнийг нарийвчлан заахгүй, хүүхдүүддээ хэлж өгөх нь бүү хэл өөрсдөө ч барьц алддаг хүмүүс. Америкийн нэгэн сургуулийн багш нар энэ асуудлыг маш амарханаар шийджээ: хувийн орон зай гэсэн сэдэвтэй хичээл дээр нэгэн хүснэгтийг тараана, харин доод хэсэгт нь эцэг эхчүүдэд зориулсан тайлбар байх ажээ. Хүснэгтэн зургийг хичээл дээрээ өнгөөр ялгаж будаад энэ сэдвээр  хоорондоо яриа өрнүүлдэг байна.

Энэ зургийг 5-10 настнуудад зориулсан. Үүний “харилцааны цагираг” гэнэ – харилцаа, холбоо, магадгүй биеийн хүчний, бэлгийн дарамтын, сэтгэл зүйн, хүчирхийллийн гээд хүүхдэд эдгээр харилцаа буруу замаар яваад байгааг ойлгуулах зорилготой.

Ягаан өнгө бол хамгийн чухал хэсэг буюу бид өөрсдөө. Бидний бие зөвхөн бидэнд хамаарна, бид өөрийнхөө биед хэнийг хүргэх, хэнийг ойртуулахаа бид өөрсдөө л шийднэ.

Бидний зөвшөөрөлгүйгээр хэн ч бидэнд хүрч, ойртож болохгүй. Өөр тойрогт байгаа хүн бидэнд таагүй нөхцөл байдал үүсгэвэл (магадгүй өвөө өвөр дээрээ авч сууна гэх, эсвэл ээжийн найз хацар дээр үнсэнэ гэх) ичиж зоволгүй шууд л “үгүй” гэж хэлэх эрхтэй. Бидний хайрладаг хүмүүс энэ тойрогт хамаарна. Хүндэтгэл, итгэл, хайр – энэ шинж тэмдгээр энэ тойрогт хэн хамаарахыг тодорхойлно, бидэнд хамгийн ойр дотны хүмүүс. Хэдий хайртай ч гэсэн бид өөрсдийнхөө орон зайг алдах ёсгүйг анхаараарай, мөн хайртай хүмүүсийнхээ орон зайд ч халдаж болохгүй.

Энэ бол бидний харилцах дуртай бүлэг. Нөхөрлөл хүнд хэрэгтэй зүйл. Цугтаа тоглоно, ярилцана, хөгжилдөнө, заримдаа нөхөрсгөөр тэврэлдэнэ. Нөхөрлөл итгэл, хүндэтгэл дээр явагдана. Нөхөрсгөөр тэврэлдэх нь бие биенээ дэмжиж байгааг илэрхийлнэ. Ангийн бүх хүүхдүүд бүгд найз нөхөд байна гэж байхгүй. Үүнийг ч эцэг эхчүүд хүүхэддээ ойлгуулах ёстой – ямар шалгуураар найз болох вэ, найз нартайгаа хэрхэн харилцах вэ?

Танилууд – таарахдаа хоорондоо мэндэлдэг хүмүүс байна. Сургуулийн автобусанд цуг суудаг, гэрийн үүдэн таардаг, спортын нэг дугуйланд явдаг, эсвэл найзын найз нар байж болно. Хүүхдүүдтэйгээ нийгмийн хэм хэмжээний талаар ярилцаж байгаарай, хүн болгонд танил хүмүүс байх хэдий ч хил хязгаар гэж байдгийг ойлгуулна. Зүгээр таньдаг хүн болон найз нөхөд, эсвэл ойр дотны хүмүүсийн хооронд эрс тэс ялгаа байдгийг хэлж өгөөрэй. Тэдэнтэй харилцахдаа орон зайгаа барих, харилцааг хүндэтгэх ёстойг ч мартаж болохгүй.

Шаардлагатай үед танд тусламж үзүүлэх тэр хүмүүсийг ойлгоно, энэ бол бидний найз нөхөд биш. Багш, сурган хүмүүжүүлэгч, цагдаа, гал сөнөөгч, сувилагч, эмч. Ямар нөхцөлд хэний тусламжийг авахыг хүүхэддээ танилцуулаарай. Эдгээр хүмүүс мэргэшсэн бөгөөд дүрэмт хувцастай, биеийн байцаалттай явдгийг хэлж өгөөрэй. Мэргэжлийн хүмүүс чамайг аюулаас хамгаална гэдгийг ч бас сайтар ойлгуулах хэрэгтэй.

Бид энэ тойрогт байгаа хүмүүсийг танихгүй (чамайг таньдаг гэж хэлсэн ч хамаагүй, чи л танихгүй бол танихгүй хүн). Танихгүй хүн болгон муу хүн биш, гэхдээ бид танихгүйгээс хойш л бидний өмнө сайн хүн зогсож байна уу, муу хүн зогсож байна уу гэдгийг бид мэдэхгүй. Бид танихгүй хүнд итгэхгүй. Танихгүй хүнтэй ярихгүй, өөрийнхөө тухай болон ойр дотныхоо хүмүүсийн тухай огт ярьж болохгүй. Асуусан асуултанд нь ч хариулахгүй. Танихгүй хүнийг дагаж хэзээ ч, юу ч гэж байсан  хамаагүй хэзээ ч дагаж явахгүй, машинд нь суухгүй. Танихгүй хүний өгсөн чихрийг авахгүй, “нохой хайх”-аар цуг явахгүй, газар зааж өгөхөөр явахгүй. Яагаад гэвэл томчууд хүүхдээс хэзээ ч тусламж гуйдаггүй юм шүү.

Хүүхдүүдтэйгээ нийлж тойргийг будаж ямар нөхцөл байдал үүсэж болохыг тодорхой тайлбарлаж өгөөрэй. Дараа нь даалгавар өгч тухайн нөхцөлд биеэ хэрхэн авч явахыг нь шалгах хэрэгтэй. Чамд таагүй л санагдвал чи шууд л “Үгүй”, “Боль” гэж хэлж сурах ёстой, үүнд ч эцэг эхчүүдийн даалгавар оршино. Чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч чиний орон зайд орж ирж болохгүй: эцэг эх, багш, найз нөхөд… Чи ч өөрөө бусдын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй. Хэрвээ чамайг хэлэнгүүт ойлгохгүй бол дахин дахин давтан хэл, өөрийгөө сонсогдтол нь хэл. Энэ бүгдийг хүүхдүүддээ зааж сургаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *