in , ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

30 өдрийн дотор нарийхан бэлхүүстэй болох ийм амархан гэж бодож байсангүй. Та заавал туршаад үзээрэй!

Гоо сайхан бүсгүйн салшгүй нэг хэсэг бол нарийхан бэлхүүс мөнөөс мөн. Тө өөрийнхөө бэлхүүсний хэмжээнд сэтгэл дундуур явдаг бол бүү сэтгэлээр уна: гэрийн нөхцөлд нарийхан бэлхүүстэй болох маш амархан.

Бид та бүхэнд 5 багц дасгалыг танилцуулж байна, та өдөр болгон 15 минут алгасахгүй хийгээд байхад сарын дараа гайхам үр дүнг нь харах болно.

Хөлөөрөө бүжиглэх

  • Нуруугаар хивсэн дээр хэвтэнэ, гараа биеийн дагуу тавина.
  • Хөлөө дээш 45 хэмийн өнцөг үүсгэн өргөнө. Хөлөө өргөхөд нуруу, гар, толгойг огт шалнаас салгаж болохгүй.
  • Хөлөө аажим баруун тийш булчин үүнээс цааш сунахгүй нь гэх мэдрэмж мэдрэгдтэл сунгаарай. Хамгийн гол нь хоёр хөлөө салгаж болохгүй.
  • Хөлөө буцаагаад анхны байрлалд авчирна.
  • Хөлөө доош буулгахгүй, одоо зүүн тийш хийнэ.
  • Хоёр тал руугаа тус тус 15 удаа, 2 секунд орчим хөлөө барина.

 

Сунгалт

  • Хивсэн дээр сууна, нуруу тэгш. Хөлөө 90 хэмийн өнцөг гарган салгана.
  • Гараа хоёр тийш тэнийлгээд зураг дээрх шиг тэгш шулуун байрлалд барина.
  • Мөрөөрөө 90 хэм эргэж баруун гараа зүүн хөлийн үзүүрт хүргэх мэт зүтгээрэй.
  • Анхны байрлалдаа эргэн орж нөгөө гараараа зөрүүлж хийнэ.
  • Тал бүрээр 30 удаа хийнэ. Нуруугаа тэгш байлгахаа мартаж болохгүй.

 

 

Хэвлийн булчин чангалах пресс

  • Энэ дасгалыг хийхдээ хөнгөн гантел эсвэл өөр бусад хөнгөн зүйл барьж хийнэ. Энэ нь хэвлийн булчин зөв ачаалал авах болон дасгалын зөв байрлалаас хийхэд тусална.
  • Дараах байрлалд бэлдэнэ үү: хоёр гараараа гантелийг барьж урагш сунгаад хөлөө бага зэрэг нугалсан байна. Харин их биеийг 45 хэмийн өнцөгт байрлуулна.
  • Гантелтай цуг биеэрээ баруун тийш эргэнэ, зөвхөн их бие ажиллана.
  • Анхны байрлалд эргэн орж зүүн тал руугаа дасгалыг гүйцэтгэнэ. Дасгалыг хийж байхдаа таны ард хана бий, та гартаа барьсан зүйлээрээ арын хананд хүрэхээр сунаж байна гэж төсөөлөөрэй.
  • Дасгалыг тал бүрээр 30 удаа хийнэ.

 

Дээшээ, доошоо

  • А зураг дээрх байрлалд бэлэн байна.
  • Одоо тулах цэг чинь зөвхөн нэг талын гарын алга болон нэг талын өлмий байхаар биеэ дээш тэгш шулуунд байрлуулна.
  • Аажим доошилж анхны байрлалдаа очно.
  • Дасгалын хоёр талаараа 15 удаа, 8 секунд орчим барьж хийнэ.

 

Агаарт сэлэх

  • Гэдсээрээ хивсэн дээр хэвтэнэ. Гар, хөл, толгойгоо өргөж зөвхөн гэдсэн дээрээ тогтохыг оролдоорой.
  • Хөл, гараа хайчилж байгаа мэт хөдөлгөнө: баруун гар, зүүн хөл дээш өргөөд буулгана. Дараа нь баруун хөл, зүүн гар дээшлүүлээд буулгана. 20 секунд орчим хийгээд амарна.
  • Дасгалыг тал бүрээр 10 удаа, 20 секундээр хийнэ. Хийхдээ дунд нь10 секундээс ихгүй амарч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *