Өнөө үед “залуу эрэгтэй, эгчмэд бүсгүй” хосууд их болжээ. Яагаад “ногооноороо” байгаа залуус “боловсорсон” эмэгтэйчүүдэд татагддаг тухай хэд хэдэн баримтыг хүргэж байна.
1. Өөртөө итгэлтэй байх нь тачаангуй харагддаг
Өөртөө итгэлтэй байна гэдэг ямар ч насны эмэгтэйг тачаангуй харагдуулдаг. Гэвч залуу эмэгтэйчүүдэд энэ чанар байдаггүй. Яагаад? Учир нь охид өөрийгөө алдартнууд, танилууд болон загвар өмсөгчидтэй харьцуулдаг.
Эгчмэд бүсгүйчүүд олон зүйлийг үзсэн учир амьдралд эзлэх байр сууриндаа санаа зовохоо больсон байдаг. Тэд зүгээр л өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар нь байх гэж л хичээдэг. Харин энэ нь залуусын сонирхолыг татдаг: залуус ийм эмэгтэйчүүдийг өөртөө итгэх итгэлийг нь багасгахгүй мөн тэднийг хардахгүй гэдгийг мэддэг.
2. Эгчмэд бүсгүйчүүд залуу харагдах нь элбэг
Өнөөгийн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд бүх нөхцөл байдлыг өөрчилж байна: та дэргэдэх хүнийхээ насыг үргэлж зөв тааж чадна гэж үү? Үрчлээнүүд минь бүгд баяртай! 60 настай эмэгтэйчүүд 50 настай мэт, 50 настай эмэгтэйчүүд 40 гарантай мэт харагддаг болсон. Эцэст нь бид бүгд насны хамааралгүй эрин үед амьдарч байна шүү дээ.
3. С*ксийн арвин туршлага
Хүн бүр с*кст эрэгтэй нь давамгайлах ёстой гэж бодох хандлагатай байдаг. Гэвч залуу хүмүүст туршлага бага байдаг. Энэ нь ихэнхи залуу эрчүүдийг туршлагатай эмэгтэй хайж олоход хүргэдэг. Ингэснээр тэд эмэгтэй хүмүүс б*лгийн харьцаанд юуг илүү их хүсдгийг мэдэж авдаг. Энэ нь аль аль талдаа ашигтай. Туршлагатай эмэгтэйчүүдэд ч залуу эрчүүдтэй хамтрагч байх нь таалагддаг.
4. Яарах хэрэг байхгүй
1980-2000 оны хооронд төрсөн залуусыг өмнөх үеийнхэнтэй нь харьцуулбал хурдан гэрлэж 35 нас хүрэхээсээ өмнө гэр бүлтэй болох гэж эрмэлздэгээрээ ялгаатай. Орчин үед ихэнхи залуучууд чөлөөтэй амьдарч, хэдэн жил зугаацаж, хязгаарлагдмал бус амьдрахыг хүсэх болжээ. Эгчмэд бүсгүйчүүд романтик харилцааг илүүд үздэг ба урт хугацааны төлөвлөгөө боловсруулахын оронд одоо байгаа цаг хугацаанаасаа кайф авч амьдрахыг хүсдэг.
5. Ямар ч далд утга гэж байхгүй
Эгчмэд бүсгүйчүүд эцэс төгсгөлгүй харилцаанд сонирхолтой байдаг. Тэд одоо цагтаа амьдардаг ба “өөрсдийн ирээдүйн харилцаагаа” мөрөөдөөд суудаггүй. Тэд харилцаагаа нухацтай авч үздэггүйдээ биш, тэд зүгээр л харилцаанаасаа их зүйл хүлээдэггүй, мөн нөхцөл байдал тэдний бодож байснаас эсрэгээр эргэхэд тэдний амьдрал орвонгоороо эргэхгүй гэдгийг мэддэг.
6. Эгчмэд бүсгүйчүүд дуртайяа с*кс хийдэг
Эгчмэд бүсгүйчүүд туршлагатайгаас гадна энэ насандаа с*ксийн тухайд илүү нээлттэй, илэн далангүй байдаг. Тэд цагийг хэрхэн зугаатай өнгөрөөхийг мэдэхээс гадна “эвгүй мөчүүд”-ээс ч айдаггүй. Тэд с*кс хийх дуртай, тэд с*кс хийхийг хүсдэг, тэд с*кс хийхэд бэлэн байдаг. Залуус үүнийг сайн мэддэг. Тэд өөрсдийн эмэгтэйгээ орондоо хэр сайн гэдгийг сайн мэддэг.
7. Ор хөнжлийн яриа илүү шулуун, нээлттэй болдог
Эрэгтэй эмэгтэй хүмүүст зарим мөчүүдийг тайлбарлахад хэцүү үе тулгардаг. Ялангуяа б*лгийн амьдралын хувьд. Энэ асуудал нь дур тавилт болон ичимхий байдлын тухай бол бүр ч хэцүү.
Залуу хосуудад өдөр тутмынхаа хэрэгцээнийхээ тухай ярихад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Эгчмэд бүсгүйчүүд ямар нэг юм ярих үедээ ямар харагдах бол гэдэгтээ бус харин с*кс, өөрийн болон хамтрагчийнхаа таашаалд илүү төвлөрдөг.
8. Эгчмэд бүсгүйчүүд эрэгтэй хүнээс их зүйл хүсэж хүлээдэггүй
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их анхаарал халамж, их мөнгө олох, романтик байх, бэлэг болон магтаалаар булуулахыг хүсдэг. Залуу хүмүүс үүнд үргэлж түгшүүртэй байж стресстдэг.
Эмэгтэй хүн нас ахих тусам эдгээр “хэрэгтэй” зүйлс нь бодит байдал дээр бус харин төсөөллийн ертөнцөд л байдаг юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Эгчмэд бүсгүйчүүд ухаалаг учир шаардлага хавьгүй бага тавьдаг.
9. Эгчмэд бүсгүйтэй уулзахад давуу тал бий
Эгчмэд бүсгүй залуу эртэй цагийг хамт өнгөрүүлэхэд эрэгтэй хүн өөртөө итгэх итгэлтэй болдог. Залуу түүнийг өмнө нь өөрийнх нь насан дээр байсан гэдгийг, мөн түүнд өөр хэн нэгнийг сонгох эрх байсаар байхад өөрийг нь сонгосон гэдгийг ойлгодог. Зөвхөн түүнийг! Энэ нь өөрийн үнэлэмж болон өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж харилцаанд эерэгээр нөлөөлдөг.
10. Эдгээр эмэгтэйчүүд залуус юу хүсдгийг мэддэг
Яагаад эрчүүд эгчмэд бүсгүйг сонгодог гол аргумент бол тэд эрчүүд юунд дургүй, юунд дуртай гэдгийг сайн мэддэгт оршдог. Ялангуяа энэ нь с*кстэй хамаатай – эгчмэд эмэгтэйчүүд эрчүүдийг өөрөөс нь илүү юунд дуртайг нь мэддэг. Харин эрчүүдийн хийх хэрэгтэй цорын ганц зүйл бол сайн суралцаж амьдралаас таашаал авах юм.