in

Онгоцны тийзнийхээ зургийг сошиалд яасан ч оруулж болохгүй! Учир нь таны тийзийг хэн нэг нь…

Энэ хүнийг Стив Хью гэдэг бөгөөд тэрээр нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтэн. Маш олон хүмүүс бусдадаа гайхуулах гэж онгоцны тийзнийхээ зургийг сошиал сүлжээнд байрлуулдаг болохыг мэргэжилтэн онцолж байна. Харахад зүгээр л нэг тасалбарын зураг мэт боловч олон хүний аяллыг аюулд хүргэж болзошгүй ажээ.

Хүний амь насыг гэмт хэрэгтнээс хамгаалахын тулд Стив дараах нийтлэлийг бичжээ. Уг нийтлэлийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

 

Таны суудлын тийз таны төсөөлж байснаас ч их мэдээлэл агуулдаг

Таны овог нэр, нислэгийн мэдээллээс гадна маш нууц мэдээллийг ч агуулж байдаг ажээ, жишээ нь захиалгыг өөрчлөх боломжтой мэдээлэл.

Дээр байрлуулсан зурагтай адил маш олон зургийг би сошиал сувгаас өдөр тутам хардаг. Хүмүүс бусдадаа гайхуулахыг хүсэх нь аргагүй. Тэр дундаа бизнес эсвэл дээд зэрэглэлээр нисэж байгаа хүн гайхуулмаар л санагдана.

Гэхдээ та нэгийг бодох хэрэгтэй: Суудлын тийзэнд таны овог нэр, тасалбарын дугаар, захиалгын код болон штрихкод байдаг.

Дээрх зургаар (энэ зургийг саяхан сошиал сүлжээнээс авсан) би мөрдлөг хийхээр шийдсэн юм. Бүх мэдээлэл байсан тул туршилт хийх боломжтой байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.

Таны мэдээллийг авахад амархан уу?

Энэ хүн австралийн иргэний тээврийн Virgin Australia-гийн онгоцоор Delta Airlines рейсээр ниснэ.

Delta Airlines тасалбар дээрээ маш их мэдээлэл хэвлэдэг юм байна: цахим тасалбарын дугаар, захиалгын код, байнгын үйлчлүүлэгчийн код, тэр ч бүү хэл өгөх ачааны тоог хүртэл. Ингээд би компанийн сайтаар зочиллоо.

“Захиалга шалгах” хэсэг рүү ороход ямар ч хүндрэл гарсангүй: зорчигчийн овог нэр, цахим тасалбарын дугаар (эсвэл захиалгын дугаар) байхад л хангалттай.

Энэ бүх мэдээлэл тийз дээр байсан тул би ямар ч бэрхшээлгүйгээр зорчигчийн мэдээллийг олж уншлаа.

Энэ хуудаснаас зорчигчийн явах бүх чиглэл, түүний нислэгийг түүхийг ч олж мэдэв.

Тэр ямар суудал захиалдаг, түүний тасалбарын дугаарууд болон байнгын үйлчлүүлэгч бол цуглуулсан бонус ч харагдахаар байв.

Ингээд дуусахгүй ээ!

Мөн төлбөр төлсөн байдал, тасалбараа худалдаж авсан өдөр. Үүнээс гадна, захиалга хийхэд ашигласан кредит картын сүүлийн дөрвөн орон ч харагдаж байв.

Энэ мэдээллийг олж авсан гэмт хэрэгтэн юу хүссэнээ хийнэ: таны суудлыг бүү хэл нислэгийг ч өөрчилж чадна.

Энэ бас л аймшигтай хэсэг нь биш байжээ!

Суудлын тийз дээр мөн штрихкод байдаг бөгөөд энэ хэсэг маш их мэдээлэл агуулдаг.

Энэ зураг дээр зорчигчийн овог нэрийг нуусан байгааг та анзаарч байгаа болов уу. Харин жинхэнэ зураг дээр нэр ус нь бүгд ил байсныг би жишээ авахын тулд танихгүй хүний нэрийг нуусан юм.

Штрихкод суудлын талоны бүх л мэдээллийг агуулдаг. Ийм төрлийн кодыг зөвхөн тусгай хэрэгслээр уншдаг гэж бодож байна уу? Үгүй дээ.

Интернэтэд штрихкодын зургийг оруулахад нууцыг нь тайлаад өгөх хэдэн мянган сайтууд байгаа. Ингээд л би мэдэх гэсэн зүйлээ маш амархан мэдэж болно, надад суудлын тийзний өөр бусад хэсэг байгаа эсэх нь хамаагүй бүх мэдээлэл гараад ирнэ: зорчигчийн мэдээлэл, рейсийн дугаар, чиглэл, захиалгын код, байнгын үйлчлүүлэгчийн код ….

Зөвхөн өөрийнхөө хувийн мэдээллийг алдаад зогсохгүй эд материалаар ч хохирч болно, жишээ нь гэмт хэрэгтэн таны байнгын үйлчлүүлэгчийн эрхийг ашиглаад эхэлбэл юу болохыг та хэлүүлэлтгүй гадарлаж байгаа биз?

Ингээд нисэх онгоцны тийзээ сошиал сувагт байрлуулах хэрэггүй гэдгийг ойлголоо.

Хэрвээ найз нартаа гайхуулахыг үнэхээр хүсээд байвал – нэгдүгээр зэрэглэлийн суудалдаа суугаа хундага оргилуун дарстайгаа селфи хийнэ биз. Зүгээр нэг цааснаас илүү атаархмаар, хамгийн гол нь аюулгүй байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *