Хүний бие организм – нууцлаг бөгөөд маш нарийн систем ажээ. Хэзээ ч асуудал гарч болно, асуудлыг амархан шийдэх аргууд ч бас байдаг байна. Та бүхэнд дараах маш сонирхолтой аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Дараах нөхцлүүдэд заавал туршиж үзээрэй.
Хоолой эрвэгнэх
Халуун цай аминд орно оо, эсвэл давстай, содын уусмалаар ч амаа зaйлж болно. Гэхдээ тэр болгоны мэдээд байдаггүй маш энгийн арга байдаг байна – та чихээ л мааж. Чих хамар хоолойн эмч нарын үзэж байгаагаар бол чихээ маажихад чихний мэдрэлийн цэгүүд идэвхтэй ажиллаж хоолойн булчингийн агчил явагддаг байна.
Мэдрэлийг тайвшруулах
Таны мэдрэл дээд цэгтээ буцалж байгаа мэт санагдан тайвшрахыг хүсвэл хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Хүйтэн усаар нүүрээ угаах тэр үед таны амьсгал хэсэг хугацаанд зогсох бөгөөд энэ нь мэдрэлийн рецепторуудыг огцом царцаана. Бие энэ үед их хүчилтөрөгч ашиглаж эхлэхтэй зэрэгцэн таны мэдрэлийн систем тайвширдаг ажээ. Аяга хүйтэн ус ч мөн ийм үйлчилгээ үзүүлнэ.
Тарианы өмнөх айдас
Зарим нэг хүмүүст тариулна гэдэг дааж давшгүй зүйл байдаг. Таныг тарихаар сувилагч зүүгээ зоож байхад нь та ханиалгаарай – энэ нь тархийг хуурч байгаа хэрэг юм, тархинд өвчний дохио очихгүй тул өвчнийг мэдрэхгүй. Харин ханиалгана гэдгээ тарьж байгаа хүндээ урьдчилан анхааруулж хэлнэ шүү.
Битүүрсэн хамар
Хэлээ тагнааны угт хүргээд хуруугаар хөмсөгний дээд хэсгээр зөөлөн дарна. 20 секундын дараа хамрын битүү арилж эхэлнэ.
Тvлэгдэлтийн шaрх сорви
Хэрвээ та тvлэгдсэн бол мөс авахаар дэлгүүр рүү бүү яараарай – тvлэгдсэн хэсгээ хурууныхаа өндгөөр зөөлөн чимх. Тvлэгдсэн хэсгийн биеийн дулаан аажим хэвийн хэмдээ эргэж очно, энэ нь хамаагүй тайван эмчилгээ болж өгнө.
Шүдний өвчин
Хэрвээ та эмзэг шүдтэй нэгэн бол чухам танд тохирох арга болно. Хэрвээ та шүдний өвчин мэдэрч эхэлж байвал эхлээд гарын алгын ар талд, дараа нь эрхий хуруу болон долоовор хурууны хооронд мөсөөр жин тавиарай. Эдгээр хэсэг нүүрний мэдрэлийн судсууд өнгөрдөг бөгөөд тархинд зохих дохиог өгч өвчин намддаг байна.
Сэтгэл санаа түгших
Танд ийм мэдрэмж төрж л байсан болов уу: чухал уулзалтанд явахаар хувцсаа өмсөөд бэлдээд байж байтал сэтгэл түгшиж бүтэн ч амьсгаа авч чадахгүй болно. Сонсоход инээдтэй мэт боловч үр дүнгээ өгөх аргыг танд заах гэж байна, хэвийн байдалдаа орохын тулд эрхий хуруугаа үлээгээрэй. Зүрхний цохилтыг хэвийн болгох мэдрэлийн цэгт нөлөөлж байгаа юм.