in ,

Өдөр тутамдаа хэрэглэдэг төрөл бүрийн төхөөрөмжүүдийг маань цоо шинэ мэт болтол нь гялалзуулах 14 энгийн арга

Орчин үеийн хүн болгон өдөр тутмынхаа амьдралд 2-3 гажет хэрэглэж байна. Энэ бүх техник хэрэгслийг зохих журмын дагуу ашиглахаас гадна зөв арчилгаа хийх шаардлагатай.

Бид өөрсдийн гажетууд дээр эдгээр 14 аргыг туршиж үзсэн бөгөөд та бүхэнд нүүр бардам зөвлөж байгааг маань хүлээн авна уу.

Хувцасны тоос авагч цавуутай өнхрүүшээр чанга яригчийн тоосыг авна

Хувцасны тоос авч байгаа шигээ л хэдэн удаа өнхрүүлэхэд чанга яригч шинэ мэт тоосгүй болно. Илүү цэвэрхэн ч дуугараад байгаа юм шиг санагдана шүү.

Чихэвчийг шүдний сойзоор цэвэрлэнэ

Чихэвчний жижиг нүхэнд байгаа хогийг цэвэрлэх гэж зовж байхаар зөөлөн үстэй сойзоор хэдхэн үрээрэй. Ширээн дээр цаас эсвэл даавуу дэвсээд чихэвчээ доош харуулан сойзоороо зөөлөн зүлгэнэ.

Чихэвч болон өөр бусад утасны хирийг баллуураар цэвэрлэнэ

Спиртийн агууламжтай бодисоор чихэвч эсвэл өөр бусад цахилгааны утсыг арчихад тухайн хэрэгслийг хэврэг болгодог байна. Тийм учраас цахилгаан утсыг гэмтээхгүйгээр жирийн баллуураар тогтсон хир тортгийг арилгаарай.

Шүдний завсар цэвэрлэх сойзоор чихэвчний оролтыг цэвэрлэнэ

Чихэвчний оролт болон шүдний завсар цэвэрлэх сойз хоёр хэмжээгээрээ яг адилхан бөгөөд цэвэрлэхэд ч маш тохиромжтой. Анхааруулга: аливаа цахилгаан хэрэгсэл цэвэрлэхдээ цахилгаан тэжээлээс бүрэн салгасан эсэхийг сайтар шалгана уу.

Компьютерийн товчлуурын хирийг наалддаг лентээр цэвэрлэнэ

Товчлуурын тоосыг наалддаг лентний цавуутай талаар нь авна. Таниас ямар ч хүч шаардахгүй.

Аливаа дэлгэцийг цахилгаанжуулдаггүй алчуураар арчина

Цаасан алчуураар дэлгэц арчихыг эрс хориглоно: дэлгэцийг зурах эрсдэлтэй.

 

Кофены шүүрээр дэлгэцийн шороог арчина

Кофены шүүлтүүрт үс ноосны орц байхгүй тул дэлгэцийг зурахгүй, мөн цахилгаанжуулахгүй.

USB оролтыг цэвэрлэх гар хийцийн зүлгүүр

Энгийн цэвэрлэх зүлгүүр хийхэд танд дараах зүйлс шаардлагатай:

  • Хугарахгүй жижиг хавтгай савх
  • Супер цавуу
  • Синтетик цэвэрлэх материал, жишээ нь наалддаг даавуу (хоёр талдаа шажигнаж наалддаг)

Зүлгүүр болгон цэвэрлэх материалыг usb-ийн хэмжээтэй байхаар тааруулж савх модондоо цэвэрхэн наана. Цавуу бүрэн хатсаны дараа usb оролтоо цэвэрлээрэй.

Тоос сорогчоор нөүтбүүкний тоосыг сорно

Юуны түрүүнд компьютерийн доод хэсэгт байрлах агааржуулалтын сэнсийг тоосноос нь цэвэрлэх хэрэгтэй. Энэ хэсгийн тоосыг цэвэрлэх шилдэг арга бол тоос сорогчоор соруулах. Тоос шороог нь компьютерийн эд ангид нөлөөлөхгүйгээр дараах байдлаар соруулна:

  • Нөүтбүүкээ цахилгаанаас салгана
  • Нээсэн ном шиг байхаар компьютероо нээж хажуугаар нь тавина
  • Тоос сорогчийнхоо хошууг нь салгаж авна
  • Тоос сорогчийн хоолойг сэнс байгаа газар барьж 2-3 минут соруулна.

Шүдний чигчлүүр модоор гар утасны цэнэглэх хэсгийн хогийг авч болно

Гар утас цэнэглэгдэхээ болих гол шалтгаан бол цэнэглэх оролтын бохирдлоос болдог. Гар утасны энэ хэсгийг цэвэрлэхэд шүдний чигчлүүр мод эсвэл өөр нарийн мод тохиромжтой. Анхааруулга: энэ хэсгийг металл зүйлээр огт цэвэрлэж болохгүй.

Гар утас болон таблетын шилэн дэлгэцийг жирийн цаасаар арчина

Цаас зөвхөн шилэн дэлгэцийг цэвэрлэхэд тохиромжтойг анхаарна уу, өөр бусад пластик эсвэл кристал дэлгэцийг цаасаар арчихыг хориглоно. Хэрвээ шилэн дэлгэц дээр шинэхэн тогтсон зураас зэрэг байвал цаасаар арчихад арилна. Арчихдаа зөөлөн, тойруулж арчина.

Ухаалаг утасны дэлгэцийн зураасыг полиролоор арилгана

Юуны түрүүнд цахилгааны тэжээлээс салгасан байх ёстой бөгөөд будагны скочоор бүх товчлуур, микрофон, хажуугийн оролтуудыг дараарай. Полиролоо түрхээд зөөлөн цаасаар дэлгэцээ арчина.

Ухаалаг утасны микрофоныг цэвэрлэх

Ширүүн үстэй бийр, асаагуурын түлш бэлдэнэ. Бийрээ савтай түлшинд дүрээд цаасаар арчиж илүүдэл шингэнийг авна. Чийгтэй бийрээр гар утасны микрофон, сонсох хэсгүүдийг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Бийрэнд шингэсэн түлш гар утасны эд ангиуд дээр дусахгүй байх ёстойг анхаарна уу.

Шүдний сойзоор гар утасны завсарт тогтсон тоосыг арилгана

Шүдний сойзноос өөр зүйл танд хэрэггүй дээ. Гар утасны чанга яригчийн хэсгийг түлшээр цэвэрлэхгүй байхыг зөвлөж байна, эс бөгөөд гэмтээж болзошгүй. Зөөлөн үстэй шүдний сойзоор товчлуурын завсрын тоосыг унагаах байдлаар зөөлөн арчина. Мөн энэ аргаар SIM картуудаа цэвэрлэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *