in ,

Аав охин хоёр 39 удаа сайн үйлс хийхээр шийджээ. Шалтгааныг нь сонсоод та лав гайхна даа!

Залуу аав Ли Бэк болон түүний охин Амели нар төрсөн өдрөө бусдаас онцгой байдлаар тэмдэглэхээр шийджээ. Найз нараа урьж энэ тэр паркаар зугаалж цэнгэхийн оронд жилийн турш хүн болгоны сэтгэлийг догдлуулах сайн үйлс хийхээр шийдсэн байна.

Жилийн турш тэд хамтдаа нийт 39 сайн үйлс бүтээжээ. Яагаад чухам 39 гэж? Тэдний нийт насны тоо, аав – 32, охин -7 настай.

Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Ли, Амели хоёр бусдад тусалж эсвэл “талархал”-аа илэрхийлэхийг хүсжээ. Тэд Их Британийн Оксфорд хотод амьдардаг.

Тэдний хийсэн зарим нэг сайн үйлсээс дурдвал:

  • Цагдаа болон гал сөнөөгч нарт шоколад тараасан
  • Хувцас угаалгын газарт өөрсдийнхөө дараагийн үйлчлүүлэгч нарт зориулж зурвас, мөнгө үлдээсэн
  • Орон нутгийн хүүхдийн номын санд маш олон ном бэлэглэсэн
  • “Амжилт” гэсэн зурвастай сугалааг гудамжинд тараасан
  • Паркын хогийг түүж цэвэрлэсэн

  • Байгаль орчин хамгаалах санд хандив өргөсөн
  • Хуучин хувцсаа буяны байгууллагад өгсөн
  • Амели ангийнхаа хүүхдүүдэд гоё өнгийн харандаа тараасан
  • Хэдэн арван боодол савангийн хөөс тараасан
  • Хүүхдийн паркад динозавр нуусан, хүүхдүүд дараа нь олж баясах болно
  • Танихгүй хүнийг дайлахын тулд шоколадны автомат машины хажууд зурвас, мөнгө үлдээсэн

“Үнэгүй шоколад. Сайн санааны аяны боломжийг ашиглаарай. Магадгүй та ч бас хэн нэгэнд сайн үйлс хийх болов уу? Түр баяртай.”

Хүн болгонд л хийх юмсан гэж бодож явдаг сайн үйлс байдаг. Жишээ нь, Амелид танихгүй хүмүүст хүслээ шивнэж зоос шидэх санаа маш их таалагджээ.

“Үнэгүй хүсэл. Та нэг зоос авч шидээрэй.”

Ли охинд таалагдсан бас нэгэн аялал бол эмээгийнхээ эмчлүүлж байсан эмнэлэгт очиж эмч, сувилагч нарт талархалаа илэрхийлэх байлаа. Эмнэлгийн ажилтнуудад зориулж тэд гадна цэцэрлэгтээ тарих цэцэг бэлэглэжээ.

Аав, охин хоёр энэ сайхан үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдсэн, улам бүр ид шидийн болгохын тулд хоорондоо санал солилцоод л явж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *