Амьдрал – хэзээ юу болохыг хэн ч таашгүй: улаан дaрс цамц дээрээ асгана эсвэл товч нь салаад уначихна, гутал барина.
Энэ мэт таагүй зүйлээс болж дуртай хувцаснаасаа салах хүсэл хэнд ч байхгүй. Тэгэхээр та бүхэнд дараах аргуудыг туршаад үзэхийг зөвлөж байна.
Нимбэгийн шүүс болон хүнсний содоор суганы хар толбыг арилгаж болно.
Өмсөх дуртай ноосон цамцаа шинэ мэт харагдуулахыг хүсч байвал 3-4 цаг хөргөгчид хийгээрэй.
Хувцасны цахилгаанжилтыг арилгахын тулд хуурай салфетканы буруу талаар зүлгэж арчаарай.
Тональ кремийн толбыг сахлын хөөсөөр арилгаж болно.
Арьсан хүрмийг зөөлөн болгохын тулд бага зэрэг чийглээрэй – зөөлөн бороонд алхаж болно.
Үсний лакаар улаан өнгийн уруулын будагны толбыг арилгана.
Шинэ гутал холгохоос урьдчилан сэргийлэх: ноосон оймс өмсөөд хэдэн минут үсний сэнс үлээлгээрэй. Хэд хэдэн удаа давтаж болно.
Нүдний шилний жижиг эргийг тогтоохын тулд өнгөгүй хумсны лак түрхээрэй.
Илгэн гутлын толбо арилгахдаа баллуур ашиглаарай.
Хувцасны бөөсийг сахлын хутгаар цэвэрлэж болно.