in

Яг зөвЯг зөв ГоёГоё

Хүүхдийг бие дааж сурахад нь туслах шалгарсан 12 арга: Үүнээс хойш тэр бүгдийг өөрөө зөв хийнэ гээд та бод доо?

Биеэ даасан хүүхэд – эцэг эхчүүдийн мөрөөдөл. Өглөө босоод шүдээ угааж, хувцсаа өмсөнө, гутлаа зүүн, баруунаар нь зөв өмсөнө – энэ бүгдийг өөрөө хийнэ гээд та төсөөл дөө. Энэ аз жаргал биш гэж үү?

Хүүхдүүдээ бие даасан болгоход туслах шалгарсан аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Бид нэгэн хөөрхөн хүү дээр туршилт хийсэн юм. Шалгарсан гэх аргууд нь үнэхээр хүүхдийг бие даасан болгож байна уу гэдгийг энэ хүү дээр туршина. Том багагүй сэтгэл хангалуун үлдсэнийг энд дурьдах хэрэгтэй болов уу.

Савангийн хөөсийг асгахгүй

Савангийн хөөсөөр тоглож байгаа хүүхэд асгахгүй байна гэж байхгүй. Хүүхдээ савангийн хөөсөөр тоглуулах тоолонд араас нь барьж гүйнэ гэж юу байх вэ дээ. Болдог юм болдгоороо л болох буюу минутын дараа савангийн хөөс шалан дээр асгарсан л байна. Асуудлыг маш энгийнээр шийдэх арга бий: савангийн хөөсийг сандлын хөлөнд боогоорой.

Зайрмагаа дусаахгүйгээр идэх

Модтой зайрмаг идэхэд нь кексний цаасан хэв бариулд нь шургуулаарай, хувцсан дээрээ асгахгүйгээр цэвэрхэн иднэ.

Өдрийн дэглэмийг мөрдөх нь

Хэзээ хичээлээ хийх, хэзээ нь тоглохыг цаг дээр өнгөөр ялган зурж өгвөл хүүхдэд илүү ойлгомжтой болно.

Өөрийнхөө тарьсан хогийг цэвэрлэх

Хүүхэд өөрийнхөө тарьсан хогийг эсвэл гал тогооны хогийг өлхөн цэвэрлэж чадна. Хамгийн гол нь ажлыг сонирхолтой болгоорой – хогийг “гацаанд” оруулах даалгавар өг. Өнгийн скочоор квадрат зурж өгөхөд л болно.

Түлхүүрээ андуурахгүй

Хаалганы дээд доод түлхүүрийг андуурахгүйн тулд өнгөөр ялгаж өгөөрэй. Хумсны лак эсвэл хүүхдийн эрүүл мэндэд халгүй будгаар будна.

Гутлаа зөв харуулж өмсөх

2-3 настай хүүхдүүд эсвэл түүнээс ч том хүүхдүүд гутлаа буруу харуулж өмсөх нь бий. Дуртай баатруудынх нь наадаг зургаар гуталд нь ялгах тэмдэг тавиарай. Хүүхдүүдэд амар байх болно.

Үзгээ зөв барих

Алганд нь зөөлөн цаас атгуулаарай, хүүхэд чигчий болон ядам хуруугаараа цаасаа атгаад бусад хуруугаараа үзэг, бал, харандаагаа барих болно.

Хаалга савж, түгжихгүйн тулд

Хүүхдүүд санаатай болон санамсаргүй байдлаар цоожтой хаалганы цаана ордог. Цоожтой хаалгыг онгойлгох гэж та байнга гүйж харайх хэрэггүй боллоо. Хаалганы түгжээг шархны лентээр тогтоогоорой.

Ариун цэврийн цаасны хэмжээ

Цаасыг хаана зогсоохыг тэмдэглэж таних тэмдэг тавиарай.

Шүд угаах хугацаа

Бага насны хүүхдүүд, тэр бүү хэл томчууд ч шүдээ хэдий хэр хугацаанд угаахаа сайн мэддэггүй. 2-3 минуттай элсэн цаг бүгдэд нь хэрэг болно. Бас нэгэн арга – 2 минутаас илүү гарахгүй дуу тавьж болно.

Худалдааны төвд төөрөхгүйн тулд

Баярын өдрөөр гудамжинд зугаалж явахад эсвэл том худалдааны төвд хүүхэд төөрчих гээд байдаг. Азгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд гэрээсээ гарахаас өмнө хүүхдийнхээ гар дээр арилдаггүй маркераар өөрийнхөө нэр, утсыг бичээрэй. Мөн төөрсөн тохиолдолд хүүхдээ хэрхэн биеэ авч явахыг зааж сургах хэрэгтэй: төөрөөд тусламж авахдаа хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн эсвэл дэлгүүрийн худалдагчид хандах.

Ээж машиндаа авсан зүйлээ ачиж байх хооронд хаана зогсох вэ?

Дуусашгүй эрч хүчтэй хүүхдүүд маань зогсоо зайгүй л гүйж харайж байхыг хүснэ. Ээжийг худалдаж авсан зүйлээ ачиж байх хооронд машинд мөргүүлэхгүй байх арга бий. Хүүхдийнхээ тоогоор машин дээрээ наалт нааж ээжийг завгүй байх хооронд машинаас эрч хүчээ сэлбэхээр өөрийн байрандаа зогсох даалгавар өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *