in ,

Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Хамрын битүүг маш хурдан арилгах найдвартай арга – Үүнийг мэдсэнээс хойш хамар битүүрэх зовлонг бүрмөсөн мартсан!

Энэ аргаар архаг хамрын битүүрлийг ч эмчилж болно. Хамрын битүүг хурдан арилгах уг аргыг эмч нар ч зөвлөдөг. Зарим эмч нар уг аргаар гайморитыг ч эмчилж болно хэмээн үздэг. Батлах нотлохыг урьтал болгохгүй ээ. Туршаад л үз! Эрчимтэй эмчилгээ хийгээд 3 хоногийн дотор л нус сугаран алга болох болно. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэ бол хамрын битүүрлийг арилгах, хамгийн сайн ардын эмчилгээний аргуудын нэг юм. Хамгийн гол нь хурдан, аюулгүй, удаан хугацаанд үр дүнгээ хадгалдаг байна.

За тэгэхээр одоо хамрын битүү арилгах аргатайгаа танилцъя.

1 дүгээр үе – содтай уусмалаар хамраа угаах

1 цайны халбага содыг 1 стакан усанд хийгээд уусмал бэлдэнэ. Бэлтгэсэн хамар угаах уусмалаа алган дээрээ аваад хамрын нүхээрээ ээлжлэн амандаа ортол хүчтэй сорно. Аманд орсон уусмалыг нулиман гаргана гэдгийг мартав аа. Дунд чихний архаг үрэвсэлтэй (отит) бол ийм арга тохирохгүй байх. Ус дунд чихэнд орж үрэвсэх магадлалтай. Тиймээс хэрвээ дунд чихний архаг үрэвсэлтэй бол сорохгүйгээр өөр аргаар хамраа угаахыг хичээгээрэй.

2 дугаар үе – хамар залгиурт стрептоцид цацах

1 таблетк стрептоцидыг халбаган дээр нунтаглана. Хамрын нүх болгоноороо уг нунтгаа сорон авна. Шууд халбаганаас нь сорвол илүү эвтэйхэн амар байх болно. Цаасыг нарийхан хуйлж байгаад дотор нь нунтагласан стрептоцидаа хийгээд сорж бас болно. Стрептоцид хоолойнд ортол хүчтэй сорно шүү! Нэг таблетк эм 3-4 удаагийнхад хангалттай хүрнэ.

Ийм эмчилгээг эхний 3-4 хоногт өдөрт 6-аас багагүй удаа хийнэ (өвчний хүнд хөнгөнөөс хамаарна). Эмчилгээний дараа хамрын битүү ор мөргүй арилсан байх болно. Уг эмчилгээг өдөрт зургаагаас олон удаа хийсэн хүн байхгүй ээ. Туршиж үзсэн хүмүүсийн хамрын салстын үрэвсэл нь 3-5 дахь хоног дээрээ арилж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *