in , ,

Эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэвэл таны зүрх хэзээ ч өвчилж өвдөхгүй

Эрүүл бус амьдралын хэв маяг, амралтгүй ажиллах, сэтгэл санааны байдал зэргээс болж зүрх судасны үйл ажиллагаа мууддаг.

Хүний эд эрxтэнд эрүүл хоол хүнс хэрэгтэй.

 

1. Загас

Далайн загас омега 3-аар баялаг (сардин, туна, хулд, хар амар загас). Британийн эрдэмтэд 7 хоногт 2 удаа загас идэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг гэж үздэг.

 

2. Улаан лооль

Зүрхэнд кали магни амин дэм их хэрэгтэй. Улаан лооль нь эдгээр амин дэмээр баялаг. Цусны даралтыг бууруулж, цусны ханыг бэхжүүлдэг.

 

3. Шош

Улаан лооль шиг магни, калиар баялаг. Фолийн хүчил, флавоноид агуулдаг тул судасны ханыг бэхжүүлдэг.

 

4. Авокадо

Ашигтай өөх тос нь цус бүлэгнэхээс сэргийлж, кали нь цусны эргэлтийг сайжруулдаг.

 

5. Хар шоколад

Хар шоколад нь флавоноидоор баялаг тул судасны ханыг бэхжүүлж судас өргөсөхөөс хамгаалдаг. Гэхдээ хар шоколад нь 70%-иас их байх ёстой.

 

6. Самар

Бүйлс, хушга, хушны самар нь зүрх болон судсыг кали болон магни, B, C, E, PP аминдэмээр тэтгэдэг. Самрыг жигнэмэг, шарсан төмс, чихэр, салаттай хамт идэж болно.

 

7. Алим

Алим нь флавоноид, кверцетин агуулдаг бөгөөд эдгээр нь артерийн судас гэмтэж үрэвсэхээс сэргийлж, цусан дахь холестеринийг багасгадаг.

 

8. Үхрийн нүд

Антоцианиар баялаг. C аминдэмээр баялаг бөгөөд судасны ханын эслэгийг цэвэршүүлж, цусны судсыг бэхжүүлдэг.

 

9. Анар

Анар нь үхрийн нүдтэй адил антоциан агуулдаг тул цусны судасны хэвийн үйл ажиллагааг дэмжин, зүрхний өөрчлөлтийг удаашруулдаг.

 

10. Гадил

Гадил нь хар ягаан өнгө агуулдаггүй тул антоционоор баялаг. Үүнээс гадна кали агуулдаг бөгөөд цусны даралтыг хэвийн байлгаж, бөөрнөөс илүүдэл натрийг ялгаруулдаг.

Leave a Reply

Your email address will not be published.