in ,

Ямар ч хүнийг илүүдэл жинтэй болоход хүргэдэг 7 шалтгаан. Та яагаад таргалаад байгаагаа мэдэхгүй байгаа бол эндээс олж мэдээрэй

Дэлхийн нийт хүн амын 500 сая нь илүүдэл жинтэй гэсэн тооцоо байдаг байна. Зөвхөн буруу хооллолтоос үүдэж илүүдэл жинтэй байхгүй бөгөөд өөр бусад шалтгаан үүнд нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй ажээ.

Энэ сэдвээр шинжлэх ухааны маш олон судалгаа, шинжилгээ хийгдсэн байдаг. Хүн болгон мэдэж байх ёстой 7 шалтгааныг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Халуун ам бүлээрээ идэх  хоолноос хоцрох

Халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад хоол иддэг хүмүүс илүүдэл жингээр шаналдаггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Гэр бүлийнхэнтэйгээ цуг хоол идэх нь халуун дулаан уур амьсгалд явагдах бөгөөд эрүүл хоол хүнс хэрэглэдэг байна.

Долоо хоногтоо дор хаяж 3 удаа гэр бүлийнхэнтэйгээ цуг хооллож байгаа хүүхдүүд гэр бүлтэйгээ хоол иддэггүй бусад хүүхдүүдээс илүү буюу 24 хувиар илүү эрүүл хоол хүнс хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Рестораны сонгодог хөгжим

Сонгодог аялгуу эгшиглэж буй ресторануудад хүн тайвширч их хэмжээний хоол идэж, кофе уудаг болохыг судалгаа харуулжээ.

Шөнийн ээлжид ажиллах

Хүний бие махбодь өдрийн гэрэлтэйд идэж, харанхуйд унтаж амарч байхаар зохион байгуулагдсан. “Шөнийн ээлжид ажилладаг хүмүүс таргалах магадлал маш өндөр байдаг юм. Учир нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг” гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ та шөнийн цагаар ажилладаг бол бага калоритой хүнс хэрэглэх, эсвэл идэх хэмжээгээ багасгах л арга байна даа.

Богино нойр

Дутуу нойр хүнийг илүүдэл жинд хүргэнэ. Нойр хүний эрч хүчийг сэлбэх, бодисын солилцоонд маш их үүрэгтэй ажээ. Бид бага унтах тусам илүү ихийг иддэг: ингээд л илүүдэл жингийн тухай бодож эхлэх болно.

Байгаль орчны бохирдол

Байгаль орчин болон эргэн тойрон бохирдолтой байх нь илүүдэл жинд нөлөөлдөг болохыг судалгаагаар мөн тогтоожээ. Өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн дээр илүүтэй хуримтлагдах бохирдол нь хүний биеийн жинд муугаар нөлөөлдөг байна.

Зурагтын өмнө их цагаар суух

Хэрвээ та зурагтын өмнө өдөрт 2-оос илүү цаг суудаг бол илүүдэл жинтэй байх магадлал 23%-иар нэмэгддэг ажээ.

Үүнд, зурагтын өмнө унтах ч мөн хамаарна. Нойрсох цагаар хиймэл гэрэлтүүлэг тавихад мелатонин гормоны хэмжээ багасдаг. Ингэснээр өөхлөх, диабеттэй болох магадлал нэмэгддэг болохыг тогтоосон байна.

“Өөх тосны бага агууламж”-тай хоол хүнс хэрэглэх

Сүү, сүүн бүтээгдэхүүний тослог өндөр агууламжтай байх нь эрүүл мэндэд хоргүй гэсэн дүгнэлтийг сүүлийн үед эрдэмтэд хийгээд байгаа. Хиймлээр өөх тосыг нь багасгасан хүнсний бүтээгдэхүүн таргалуулахад хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Мөн, өөх тос бага гэсэн сурталчилж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь илүү их калоритой болохыг хоол судлаачид анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *