in ,

Өргөст хэмх дарах таны бодож байгаагаас ч илүү амархан – Хийжүүлсэн ус ашигла!

Өргөст хэмх давслах уусмалын оронд хийжүүлсэн цэвэр усыг ашиглавал давсалсан өргөст хэмх маань шаржигнасан аятайхан болдог.

Орц:

  • дунд зэргийн хэмжээтэй өргөст хэмх – 1 кг
  • хийжүүлсэн цэвэр ус – 1 литр
  • давс — 2 хоолны халбага
  • сармис — 3 хумс
  • 1 багц укроп

Бэлтгэх:

  • Савны ёроолд укропныхаа талыг хийнэ (укропоо урьдчилаад угаасан байна).
  • Өргөст хэмхээ угаагаад, үзүүрийг хэрчиж аваад, саванд чигжин хийнэ.
  • Өргөст хэмхэн дээрээ үлдсэн тал укроп болон жижиглэн хэрчсэн сармис хийнэ.
  • Усан дотроо давсаа тусад нь уусгана. Уг уусмалаа өргөст хэмхэн дээрээ хийнэ (өргөст хэмхээ бүрэн бүрхэх хэмжээний уусмал).
  • Уг өргөст хэмхээ хөргөгчиндөө хийнэ. 12-14 цагийн дараа давсалсан өргөст хэмх маань бэлэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *