in ,

Сүндэрлэн харагдах өндөр барилгууд шиг нүсэр том хэмжээтэй 10 хөлөг онгоц

Эхлээд хөлөг онгоцны тухай бага зэрэг тодруулъя. Дэлхийн хамгийн том хөлөг онгоц гэхээр газрын тосны шатахуун зөөгч,ачаа зөөгч ба LNG зөөвөрлөгчдийн тухай гэж боддог. Гэхдээ бид энэ удаад Сумалигийн далайн дээрэмчдийн тухай улиг болсон сэдвийг хөндөх гээгүй юм. Бид одоо далайн шугаман онгоц, нисэх хүчний зөөгч болон бусад онгоцны тухай авч үзэх болно. Эдгээрийн зарим нь 50 жил үйлчилгээнд байгаа бол зарим нь дөнгөж саяхан захилгаас гарсан онгоцууд байна.

10. Норвегийн Гетавей ба Норвегийн Брикавей

(325.7 метрийн урттай, 5500, 6000 хүний багтаамжтай, 146600, 154400 тоннын багтаамжтай, 692,678$-р үнэлэгдсэн.)

Гетавей ба Брикавей хоёр хоршил нь манай жагсаалтын аравдугаар байрт бичигдсэн байна.Тэд ихэвчлэн Карибын тэнгис ба Бермудын хоорондох 7 шөнийн далайн аяллыг хариуцдаг байна. Дараагийн удаад та хэрвээ түүгээр аялах бол ,  MS Freedom of the Seas-с тэднийг байгаа эсэхийг шалгаарай.

 

9. MS Freedom of the Seas

(338.94 метр урттай,ойролцоогоор  5000 зорчигчдыг тээвэрлэх боломжтой, 154407 тоннын багтаамжтай, 800сая доллараар үнэлэгдсэн.)

MS Freedom of the Seas нь 2004 онд хийгдсэн томоохон хөлөг онгоц юм. Oasis Class хөлөг онгоцууд жагсаалтанд орж ирэхээс өмнө энэхүү онгоц нь хамгийн томд тооцогддог байсан.

 

8. Норвейгийн Эпик

(329 метрийн урттай, 5800 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, 155873 тоннын багтаамжтай, 1.2 сая доллараар үнэлэгдсэн.)

Норвегийн хөлөг онгоцнуудын бас нэгэн нэр хүндтэй хөлөг онгоц юм. 2009 онд анх далайд гарсан шинэхэн онгоц юм. Энэ онгоц нь дэлхийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн зорчигч тээврийн онгоц юм.

 

7. Нимицийн анги давхаргын хөлөг онгоц

(332.9 метрийн урттай, 100.000 тоннын даацтай, 1975 онд 1сая доллараар үнэлэгдэж байсан,нисэх хүчний 80+, хөлгийн багт 6000 хүнтэй.)

Нимицийн давхаргын зөөвөрлөгч хөлөг нь саяхныг хүртэл Америкийн тэнгисийн цэргийн флоатад үйлчилж байсан. Сөнөөгч онгоц, шумбагч онгоц, тусламжийн онгоцыг зөөвөрлөж явдаг байсан. Зууны турш, Нимицийн хөлөг онгоцууд  үндэстний ашиг сонирхлын хүрээнд дэлхий дахинд Америкийн цэргийн ноёрхлыг тогтоож байсан. Хамгийн эхний Нимицийн давхаргын онгоцууд 1976 онд далайд гарч байсан.

 

6. Гералд Форд ангиллын зөөгч онгоцууд

(337 метрийн урттай, 100.000 тонны хүчин чадалтай, 12.8 сая доллараар үнэлэгдсэн, нисэх хүчний баг 75+, багийн гишүүд 4300)

Америкийн цэргийн хүчний хэрэглэж эхэлсэн сүүлийн үеийн зөөвөрлөгч онгоцууд юм. Онгоцны хэмжээ ерөнхийдөө их том, багийн гишүүдийн шаардлага нь Нимиц ангиллыг бодвол харьцангуй бага. Энэ бол далайд гарахын өмнөх туршилтын явц.

5. USS үйлдвэрлэлийн ангиллын зөөгч онгоц

(342 метрийн урттай, 94.700 тоннын багтаамжтай, 1960 онд 450 сая доллараар үнэлэгдсэн, хөлгийн багт 5000+ хүн ажилладаг)

USS үйлдвэрлэлийн- ангиллын  зөөгч онгоц нь урьд өмнө хийгдэж байсан зөөгч онгоцуудаас хамгийн том нь юм. 50жилээс удаан хугацаагаар үйл ажиллагаагаа хадгалж чадсан гайхмаар багийн гишүүдтэй. Хамгийн анхны цөмийн хүчээр ажилладаг хөлөг онгоц юм. Чухалд тооцогдох бүх дайнд оролцож байсан ба ашиглахаа больсны дараа устгагдахаар хүлээгдэж байгаа.

 

4. RMS Queen Mary 2

(345 метрийн урттай, 148.000 тоннын  багтаамжтай, 700 сая доллараар үнэлэгдсэн,3800+ зорчигчидтой)

Queen Mary 2 нь 2003 онд бүтээгдсэн титаниктай адил Атлантын далайг гатлах зориулалтаар бүтээгдсэн хөлөг онгоц юм. 1969 онд гарсан RMS Elizabeth онгоцны дараагийн томоохон хөлөг онгоц юм. Энэ нь хуучны цаг үетэй адилаар Саудамптон ба Нью Ёоркын хооронд  үйлчилдэг онгоц юм.

 

3. MS Quantum of the Seas

(347.1 метрийн урттай, 168.666 тоннын багтаамжтай, 935 сая доллараар үнэлэгдсэн, 6000+ зорчигчтой)

Сүүлийн үед гарсан өөр нэг Жумбо хөлөг онгоцны  төрөл юм.  Энэ нь одоогийн байдлаар  дэлхийн хоёр дахь том хөлөг онгоцны төрөл юм. 2014 онд хэрэглээнд гарсан ба Бахамасаас Карибын тэнгисийн ойролцоо очдог. Зорчигчдын тоо нь Freedom ангиллыг бодуул хоёр дахин их.

 

2. Oasis of the Seas, Allure of the Seas

(362 метрийн урттай, 225.000 тоннын багтаамжтай, 1.2-1.4 сая тоннын багтаамжтай, 8200+ зорчигчтой)

Энэ хоёр онгоц нь ижил ангиллын эгч дүүс онгоцнууд юм. Одоогоон байдлаар дэлхий дээрх хамгийн том хөлөг онгоц  бөгөөд жин нь ойролцоогоор квантын ангиллаас илүү том. Тэд мөн карибын тэнгисийн чиглэлд  аялдаг.

 

1. Pioneering Spirit

(382 метрийн урттай, 403.332 тоннын багтаамжтай, 1.7 сая доллараар үнэлэгдсэн, багийн гишүүдийн тоо 571)

Ачаа зөөгч онгоц зэргээс гадна хамгийн том онгоц нь Pioneering spirit юм. Хөлөг онгоцнууд дундаа хамгийн их багтаамжтай нь бөгөөд 2013 онд Өмнөд солонгос улсад үйлдвэрлэгдсэн.

One Comment

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *