in ,

Энэ хүн бол дэлхий дээрх хамгийн өгөөмөр захирал – тэр ажилчиддаа нийт 1260 ширхэг автомашин, 400 орон сууц бэлэглэжээ!

Дивали гэх Энэтхэгийн энэхүү баярыг Hare Krishna Exports компанийн ажилчид хэзээ ч мартахгүй байх. Компанийн удирдагч – бизнес эрхлэгч Савжи Долакия ажилчиддаа гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ: шилдэг ажилтнуудыг шалгаруулж 400 байр, 1260 автомашин шагналд олгосон байна.

Компанийн үндсэн үйл ажиллагаа – дэлхийн 70 гаруй оронд бриллиант экспортолдог ажээ. Компанийн захирал Жавжи Долакия урьд өмнө нь ч ажилчдаа далайцтай шагнаж байсан удаатай.

2014 онд гэхэд л тэрбумтан эзэн ажилчиддаа байр, автомашин, үнэт эдлэлээр шагнаж байжээ. Компани ойрын 5 жилийн хугацаанд ажилчдаа өөрийн гэсэн байр орон сууцтай, унах унаатай болгох зорилго тавин ажиллаж байна.

2016 оны 7-р сард тэрбумтан өөрийнхөө бас нэгэн үйлдлээр бусдын хараанд өртжээ. АНУ-д бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж байгаа 21 настай Дравья хүүгээ Энэтхэгийн нэгэн жижиг хотод очиж ажил олохыг даалгасан байна. Хүүг 3 ээлжийн хувцас, ариун цэврийн хэрэгсэл, ойр зуур зарцуулах 7 мянган рупитэй явахыг зөвшөөрчээ. Хүүгийн зорилго бол танихгүй хотод ажиллаж, толгой хоргодох байр олж амьдрах байлаа.

Дравья дурсан ярихдаа:

“Би баян айлын хүүхэд болж төрсөн. Юу хүссэнээ авдаг байлаа, надад ямар үнэтэй байх нь огт хамаагүй. Энэхүү аялал миний хувьд бусад жирийн хүмүүс хэрхэн амьдарч байгааг ухааруулсан, мөнгө хэрхэн олдог болохыг би одоо мэднэ ээ. Би өөрийгөө хэн болохыг ч ойлгосон юм” гэжээ.

 

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0