in ,

ГайхмаарГайхмаар ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ХахаХаха Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Амттай бас тэжээллэг энэхүү жимсийг өдөр тутмын амьдралдаа хүнсэндээ хэрэглэх ёстой 8 чухал шалтгаан

Эрүүл, тэнцвэртэй хооллолт нь сэтгэл хангалуун амьдралын түлхүүр юм. Гэвч бид завгүй, ачаалалтай амьдралаасаа болж юу идэж байгаадаа ач холбогдол өгдөггүй. Бид биедээ зөв зүйл хийж байна уу? Бидний бие хэрэгцээтэй эрдэс тэжээлийг хангалттай сайн авч чадаж байна уу? Харамсалтай нь бидний ихэнх нь авч чаддаггүй. Азаар бид өдөр тутмын хоол хүнсэндээ усан үзэм хэрэглэснээр энэ асуудлыг шийдвэрлэж чадна.

Усан үзэм үү гэж та асууж байна уу? Мэдээж хэрэг усан үзэм бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч энэхүү хамгийн амттай, эрүүл, тэжээллэг жимсийг хүнсэндээ хэрэглэх ёстойн хэд хэдэн шалтгаан бий.

Батганы эсрэг

Усан үзэмд агуулагдах антиоксидант ресвератрол нь батга үүсгэдэг бактерийн өсөлтийг дарангуйлдаг. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ антиоксидант нь бензоилийн хэт исэлтэй хосолсноор батганы эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг ажээ.

Хоол боловсруулалтыг сайжруулна

Усан үзэмд агуулагдах эсэл болон тэжээлийн бодисууд нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалдаг ба ходоодны хямралаас урьдчилан сэргийлдэг юм байна. Энэхүү амтат жимс нь ходоод хямрах гээд байдаг хүмүүст сайхан сонголт болно.

Усан үзмийн үрийн ханд

Усан үзмийн үрийн ханд нь өндөр түвшний холестериний эмчилгээ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг эмчилгээний шинж чанартай байдаг. Мөн энэ ханд нь яс бэхжүүлдэг юм байна.

Багтрааны үед

Эрүүл тэжээллэг хоол хүнс багтрааны үед хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Судалгаагаар хүнсэндээ жимс, жимсгэнэ ихээр хэрэглэдэг хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогджээ. Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тусалдаг юм байна.

Чихрийн шижингийн үед

Усан үзмийн хальснаас гаргаж авсан ханд нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэгддэг. Энэ жимс нь гликемикийн индекс багатай учир 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэргэжилтнүүд улаан, хар усан үзэм сонгохыг зөвлөж байна.

Зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах

Полифенол агуулдаг усан үзэм болон бусад хүнс нь зүрх судасны өвчний эрсдэлийн бууруулдаг болох нь судалгаагаар нотлогджээ.

Урт наслалт, хавдраас урьдчилан сэргийлэх

Усан үзэмд агуулагдах байгалийн хүчтэй химийн бодисууд нь эрүүл мэндийг дэмжиж, бүр хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг аж. Усан үзэм нь хорт хавдрын эсийн тархалтыг зогсоох чадвартай. Энэ жимсний фитонутриентууд нь хүний амьдралыг уртасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Хараа хамгаалах

Усан үзэм нь хорт хавдрын хөгжлийг зогсоож, чихрийн шижинг эмчлэхээс гадна хараанд сайн байдаг гэнэ шүү. Усан үзмийн тогтмол хэрэглээ нь нүдний торлогийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалдаг аж.

Харин одоо усан үзмээр хийж болон хоолны жоруудтай танилцацгаая.

Усан үзэм дэндүү амттай учир санаа зоволгүй хоолондоо хэрэглэж болно. Уламжлалт ёсоор бол усан үзмээр шүүс, дарс, жимсний салат хийдэг ч өөр хэд хэдэн сайхан санаанууд байдаг.

Таныг сэргээх 5 жор.

Усан үзэм, Фета бяслагтай салатны навч

Салат бол өдрийн эсвэл оройн хоолондоо идэж болох хамгийн сайхан сонголт юм. Салатандаа жаахан усан үзэм нэмээд илүү амттай, тэжээллэг болгоорой.

Усан үзэмтэй порт дарсанд шарсан мах

Дотны хүмүүсээ шарсан усан үзмийн үнэртэй, порт дарстай махаар гайхашруулаарай.

Усан үзэм болон розмаринтэй фокачча

Энэхүү чихэрлэг амттай усан үзмийн бин нь ямар ч зууштай төгс зохицно.

Брокколи, усан үзэм, фарфалле гоймонтой салат

Салат нь ямар ч хоолыг төрөлжүүлдэг. Мэдээж хэрэг илчлэг ихтэй орцоо биед хэрэгтэй жишээ нь, усан үзмээр сольж болно.

Шорлог

Үдэшлэгийг шорлоггүйгээр төсөөлөхөд хэцүү. Шорлог бэлтгэхэд амархан мөн идэхэд ч хялбар байдаг. Шорлогт орох орцыг өөрийн хүслээр сонгоорой. Харин усан үзмийг мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *