Хэрэв таны гарааш овоолсон хайрцаг, цэцэрлэгийн хэрэгсэл, цас цэвэрлэх хүрз, бас бус зүйлсээр дүүрсэн бол хэрэггүй зүйлсийг хаяж гараашаа цэгцлэх цаг иржээ. Доор дурдсан зөвлөмжүүд гараашны орон зайг зөв зохион байгуулахад тус нэмэр болно.
Органайзертай хавтан
Ийм хавтантай бол том ч, жижиг ч олон зүйлсийг багтааж болно.
Дэгээ, хуванцар гинж
Дэгээ болон хуванцар гинжийг ашиглаад усны хоолойгоо тогтоогоорой.
Нүхтэй хавтан
Ийм хавтан дээр та хүссэн үедээ бүх зүйлсээ өлгөх эсвэл ямар нэг юм нэмж тавих боломжтой.
Шүүгээ
Хуучин шүүгээгээ засварлаад дотор нь хүрз, шүүр болон бусад томоохон хэрэгслүүдийг хийж хадгалж болно.
Дэгээтэй хашлага
Түлхүүрүүдээ хадгалах сайхан санаа.
Соронзон судал
Ийм соронзон судалтай байхад та дахин хэзээ ч өрмүүдээ алга болгохгүй.
Гутал органайзер
Гутал органайзерт лаазтай будаг хадгалбал хамгийн тохиромжтой.
Тэмдэгтэй сагс
Сагсанд эд зүйлсээ ангилж хийгээд дээр нь тэмдэглэгээ хийгээрэй.
Нүхтэй тавиур
Хүн бүр халивын тавиур өөрөө хийх боломжтой.
Олс
Олсоор спортын тоног төхөөрөмж, тоглоомыг барьж тогтоож болно. Ингэснээр тэд үргэлж гар дор тань байх болно.
Поливинилхлоридон хоолой
Цэцэрлэгийн хэрэгсэл хадгалахад тохиромжтой арга.
Юүлүүр
Утас органайзер худалдаж авах ч шаардлагагүй боллоо.