in , ,

ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Өндөг идэхээсээ өмнө өндөгний шарыг яагаад заавал анхаарах ёстой вэ? Ийм чухал байдгийг нь мэдээгүй явжээ…

Өндөгний шар ямар туяатай байх ёстой бол гэж бодож байсан уу? Та бүхэнд маш чухал мэдээлэл хүргэх гэж байна.

Энэхүү мэдээллийн үнэн эсэхийг өндөгний фермерүүд нотлож байгаагаас гадна 100 жилийн өмнө эрдэмтэд судалгаагаар тогтоосон юм. Өндөгний шар гэдэг бол А аминдэмийн эх үүсвэр бөгөөд яс бэхжүүлэх амин дэмийг хангаж өгнө. Өндөгний шар тод байх тусам хүний эрүүл мэндэд илүү сайнаар нөлөөлөх болно.

Өндөгний шарын туяа тахианы хоол хүнснээс шууд хамааралтай. Хэрвээ тахианы хоолны нэр төрөл олон биш, зөвхөн үрээр хооллодог бол өндөгний шар нь цайвар шаргал өнгөтэй байна. Хэрвээ үрээс гадна эрдэнэ шиш, ургамал, өт зэргийг иддэг бол улбар шар өнгөтэй байх ажээ. Өндөгний томоохон фермерүүд өндөгний шарын туяаг 15 шатлалаар ангилжээ, энэ нь тахианы хоолны чанарыг илтгэдэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хоол хүнсэндээ бид тод улбар шар өнгөтэй өндөг идэх ёстой ажээ. Өндөгний шар нь ийм өнгийн бол хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бодисын агууламж их байдаг байна.

Гэхдээ цайвар шаргал өнгө нь улирлын нөхцөл байдлаас өөрчлөгдөх магадлалтай. Жишээ нь, өвлийн хүйтэнд өндөгний шар илүү сул өнгөтэй болдог. Гэхдээ анхаарах зүйл бол өндөгний шарын сул туяа нь тахианы хоолноос шууд хамаарах болохыг мөн анхаарна уу. Цайвар шар өнгөтэй бол танд зохих амин тэжээлийг өгөхгүй. Иймд өндөг худалдан авахдаа савлагаан дээрх мэдээллийг уншиж баталгаатай нийлүүлэгчээс авч байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *