Хүний аливаа зуршил нь бие эрхтэн болон санаа сэтгэлд шууд нөлөөлж цаашдын амьдралыг “програмчилдаг” гэж хэлж болно. Хүн болгонд л сайн муу зуршлууд байгаа, тэр дундаас ядуу амьдралыг “програмчилдаг” муу зуршлуудыг та бүхэнд танилцуулах гэж байна.
1. Өөрийгөө өрөвдөх зуршил
Азгүй хувь тавилантай хэмээн өөрийгөө өрөвдөх нь ядуу амьдралд хүргэх муу зуршилд тооцогдоно. Бие галбир нь муухай, орлого нь бага, боловсрол байхгүй, байр нь жижиг, цаг агаарын нөхцөл муу, дэлгүүрийн худалдагчийн муухай ааш – энэ мэт бүх шалтгаан нь өөрийгөө өрөвдөхөд хүргэнэ. Энэ бүгд өөрийгөө бүтэлгүй мэт санагдуулдаг байна.
2. Бүхнийг хэмнэх зуршил
Дэлгүүрийн лангууны хямдралтай тасаг, мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүнд илүү цалин төлөөд байгаа хардалт, хэнд ч хэзээ ч мөнгө зээлүүлдэггүй, таны цалингаар хүүхэд өсгөх боломжгүй гэсэн бодол – энэ бүгд бол ядуугийн сэтгэлгээ суусны гэрч.
Хэт хэмнэх хүсэл нь – ухамсартай хэрэглээ биш, харин ч орлого, зарлагынхаа тэнцвэрийг тооцоолж чадахгүй байгаагийн шинж гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ухамсартай зарцуулалт, хэмнэлт гэдэг бол аливаа зүйлд бодит үнэ төлөхийг ойлгоно гэжээ. Мөн өрөөл бусдын хөдөлмөрийг зөвөөр үнэлж, өөрийгөө ч шударгаар үнэлүүлэх ойлголтыг хэлдэг байна.
3. Бүхнийг мөнгөөр хэмжих зуршил
Маш олон тэгтэй цалин авч байж л аз жаргалыг олно гэж бодож явдаг хүмүүс ядуу амьдралаар програмчлагдсан байдаг. Үнэтэй хувцас, тансаг байшин, орчин үеийн загварын ганган машингүй л бол өөрийгөө аз жаргалгүй хүн гэж үзэх нь бий. Сэтгэл судлаачдын “Таныг юу аз жаргалтай болгох вэ?” гэсэн асуултанд зөвхөн ядуучууд л материаллаг эд зүйлээр хариулсан байдаг байна.
Өндөр орлоготой хүмүүс хайр дурлал, итгэл үнэмшил бол аз жаргал гэж хариулжээ. Тэд өөрсдийнхөө аз жаргалыг банкны дансанд байгаа мөнгөний тоогоороо илэрхийлсэнгүй. Тэдний хувьд баян хүн гэдэг бол мөнгө босгож бараг хоосон газар бизнес хийж амжилтанд хүрнэ. Жинхэнэ амжилттай хүн шуудай дахь алтны хэмжээнд баригдахгүй.
4. Мөнгө дуусахад балмагдах зуршил
Мөнгө дуусахын алдад таны зүрх түгшдэг бол таны дотоод сэтгэл ядуу амьдралд програмчлагдаж эхэлсний шинж. Баян хүмүүсийн хувьд мөнгө өөрчлөгдөх ёстой зүйлсэд хамаарна: өнөөдөр байна, маргааш байхгүй. Ингээд тойрог хэлбэрээр явах ёстой.
5. Орлогоосоо хэтэрсэн зарлагатай байх зуршил
Хоёр ажил хийгээд ч амьдралд чинь хүрэхгүй байна уу? Ямар нэгэн өөрчлөлт хийх цаг болсны гэрч. Нэг зээлийг нөгөө зээлээр төлж байгаа бол та хэзээ ч баян болохгүй.
6. Дургүй ажлаа хийх зуршил
Би биш бол өөр хэн хийх билээ? Дургүй ажлаа хийж байгаа хүмүүс бүтэлгүйтэл, ядууралд бэлэн байдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Энэ муу зуршлаас салахын тулд та хэн нэгэнд хэрэгтэй гэж ажлыг хийх биш өөртөө сэтгэлийн ханамж авчрахаар гүйцэтгэж сурах нь чухал. Ингэж байж л ажилдаа амжилт гаргаж өөрийнхөө амьдралыг дээшлүүлнэ.
7. Хамаатан саднаасаа зайгаа барих зуршил
Залгамж баячуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн үнэтэй зүйл нь байдаг. Дампуурлын үед ойр дотны хүмүүсээс л тайтгарал, халамж олж авахыг тэд сайн мэднэ.