in ,

ГоёГоё

Таны биеийг галбиржуулж, гоолиг болгох 30 хоногийн планк дасгалын хөтөлбөр

Спортын ямар ч бэлтгэл сургуулилт бидэнд сайнаар нөлөөлнө. Гэхдээ хэдхэн удаагийн давтамжтайгаар хийсэн ч гэсэн үр дүн нь мэдэгдэх тийм төрлийн дасгал гэж байна.

Таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх 30 хоногийн дасгалын хөтөлбөрийг санал болгож байна. Дасгалын даалгавар бол нэг дасгалыг өдөрт тодорхой хугацаагаар хийх – эхний өдөр 20 секунд, 30 дахь хоногт 5 минут болсон байх жишээтэй.

Сэтгүүлч бүсгүй уг хөтөлбөрийн үр дүнг өөрийн бие дээр шалгахаар шийджээ. Тэрээр маш их хөдөлгөөнтэй хүн учир дасгалыг хийхэд амархан гэж бодож байлаа. “Би өөртөө маш итгэлтэй байсан. Дасгалын байрлалаа зөв авсан чинь зүрх минь амаараа гарах шахсан, утсан дээрх хугацаа тохируулсан сэрүүлэг дуугарахыг би тэсэн ядан хүлээж байлаа” гэж бүсгүй дурсан ярьжээ.

“Би одоо илүү авхаалжтай болсон. Долоо хоногийн сүүл гэхэд би планк байрлалыг илүү дээр барьж чаддаг болсон байсан. Эцсийн үр дүн намайг үнэхээр баярлахад хүргэсэн шүү” гэжээ.

Энэ нь гарсан цорын ганц өөрчлөлт биш ээ. “Ширээний ард суух дарамт алга болсон мэт санагдах болсон юм. Энэ богино хугацаанд ийм өөрчлөлт гарсан гэдэгт би одоо болтол итгэж чадахгүй байгаа” гэж сэтгүүлч ярьжээ.

Сэтгүүлч бүсгүй ажил дээрээ планк дасгалаа хийж байгаа нь

Хэрвээ та энэ дасгалыг өдөр болгон хийхээр шийдсэн бол дараах өөрчлөлтүүд танд мэдрэгдэх болно:

  • Илүү авхаалжтай болно
  • Нуруу, нугасны өвчлөл багасна
  • Бодисын солилцоо сайжирна
  • Урьд өмнө нь бараг ажилладаггүй байсан булчингууд ажиллана
  • Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлнэ

Хэрвээ энэ хөтөлбөрийг өөрийн болгож авахаар шийдсэн бол дараах ганц хоёр зүйлийг анхаарна уу:

  • Бэртэл гэмтэл авахгүйн тулд нуруугаа зөв байрлуулна.
  • Дасгалыг хийхэд амаргүй, таны төсөөлж байсан шиг энгийн хөнгөн дасгал биш гэдгийг ухаарна уу.
  • Хэрвээ та илүүдэл жинтэй, зүрх судасны болон нуруу нугасны өвчтэй бол дасгалыг хийж болох эсэхийг эмчээс урьдчилан тодруулж асууна уу.

Хэрвээ та туршлагатай тамирчин бол энэхүү дасгалыг өөр бусад дасгалуудтай хослуулан хийж болно.

Leave a Reply

Your email address will not be published.