Айл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Зарим айлаас үнэртэй ус эсвэл кофе үнэртэж байхад (мэдээж ховор л доо), заримаас нь гэрийн хоол юмуу сүү үнэртэж байх жишээний (миний таньдаг нэг айлаас хонины сүүл үнэртдэг). Цэвэр цэнгэг үнэр үнэртдэг айлууд ч бас бий. Та гэртээ байхдаа тав тухыг мэдэрдэг нь лавтай. Хиймэл агаар цэвэршүүлэгчний үнэр биш, харин танд танил дотно тэр л үнэр гэрээс тань үнэртдэг.
Эртний грекчүүд болон ромчууд дараах аргыг хэрэглэдэг байжээ. Тэд лаврын навчийг хоолонд хэрэглэхээс гадна байрны чийг болон эвгүй үнэрийг арилгахад ашигладаг байжээ. Үүний тулд тэд лаврын навчийг шатаадаг байсан байна.
Үүнээс гадна уг аргыг байнга хэрэглэвэл муухай үнэрийг арилгаж болохоос гадна зарим төрлийн өвчнийг ч анагааж биеийн байдлыг сайжруулах боломжтой ажээ. Лаврын навчны үнэр тайвшруулж, өвчин намдаах үйлдэл үзүүлдэг гэдэг нь аль хэдийнээ батлагдсан зүйл юм.
Лаврын навчны тусламжтайгаар стресс, ядаргаа, нойргүйдэл зэрэгтэй тэмцэж болно. Учир нь уг амтлагчинд агуулагдах цинеол, эфирийн тос нь амьсгалын замыг чөлөөлж, бүх биеийг тайвшруулж амрааж өгдөг.
10 минутын дотор тайвшруулах үйлчилгээг мэдрэхийг хүсвэл хэдэн ширхэг хатаасан лаврын навчийг тохиромжтой саван дээр бариад шатаагаарай. Хэсэг хугацааны дараа та гэр дүүрэн сайхан үнэрийг мэдрэх болно.
Нэмж сонирхуулахад лаврын навч бол цэвэр ариун байдал, амжилт, ялалтын бэлэг тэмдэг юм. Энэ ургамлын ид шидийн чадварыг эрт дээр үеэс ашигладаг байсан ба лаврын навчны тусламжтайгаар хүсэл биелүүлдэг олон зан үйл хийгдсээр иржээ. Одоог хүртэл зарим хүмүүс орох хаалганыхаа ойролцоо лаврын мөчрийг хамгаалалт маягаар тавьдаг ажээ.
Уг гайхалтай ургамлын тусламжтайгаар хүслээ биелүүлж болдог гэнэ шүү. Залхуурахгүйгээр дараах аргыг туршаад үзээрэй. Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаарай. Та сайн төвлөрч, итгэж чадвал хүсэл тань заавал биелэх болно. Бодлын хүч гайхамшгийг бүтээх болно. Ид шидэд нэг удаа ч болов итгээд үз. Таны бүх мөрөөдөл биелэх ч юм билүү…
Үүнээс гадна лаврын навч ашиглан жоомтой тэмцэж болно. Лаврын навчны үнэр жоомыг үргээдэг байна. Ийм арга таны үр хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдад чинь огтхон ч аюулгүй бас хоргүй.
Та аль болох хатаасан лаврын навч сонгоорой. Учир нь хатаасан лаврын навчны үнэр илүү хүчтэй байдаг байна.
Лаврын навчны ашигтай чанаруудыг дурдаад барамгүй. Лаврын навчийг хоол хүнсэнд, эмчилгээний зорилгоор, хамгаалалт маягаар болон бусад олон зүйлст ашиглаж байна. Яагаад энэ гайхалтай амтлагчийг гэртээ заавал байлгах ёстойг одоо ойлгов уу?
Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.