in

Яг зөвЯг зөв

Мэдүүштэй зөвлөгөө! Эдгээр 12 хобби таны тархийг суут хүмүүсийнхээс дутахааргүй болгож хөгжүүлнэ

Бидний зөвхөн бие төдийгүй тархи ч бас хөгширдөг. Харамсалтай нь хөгшрөөд юмаа марталгүй, саруул ухаантай байх нь их ховор зүйл. Насанд хүрсэн залуу хүнд ч танин мэдэхүйн үйл ажиллагаа муудах тохиолдол бий.

Гэсэн хэдий ч мэдрэл судлаачид хэрэв зөв хооллож, идэвхтэй амьдралын хэв маягтай байж, тархи хөгжүүлэх дасгал хийх цаг зав гаргавал хөгшрөөд хүн бүхнээс илүү ухаантай байж болдгийг тогтоожээ!

Тархи хөгжүүлэх хамгийн сонирхолтой 12 хоббиг доор дурьдлаа. Та хүссэн нэг эсвэл нилээн хэдийг сонгоод өдөрт ядаж хагас цагийг зарцуулж байгаарай!

1. Бясалгал

Бясалгал нь стресс арилгаж, даралт бууруулж, дархлааг дэмжих ба төвлөрөх чадварыг хөгжүүлнэ.
Ердөө аравхан минут бясалгахад таны сэтгэл сэргэж тархи илүү сайн ажиллах болно.

 

2. Цэцэрлэгт ажиллах

Цэцэрлэгжүүлэлт нь тархины хувьд гайхалтай сайхан хобби юм. Жимс ногоо ургуулахад цагаа зарцуулснаар:

  • Кортизолын түвшин багасдаг – стрессийн даавар
  • Эерэг энергиэр цэнэглэгдэнэ
  • Амжилтаараа бахархана
  • Биеийн хүчний ажил хийнэ
  • Сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг 36%-иар бууруулна
  • Цэвэр агаарт цагаа өнгөрүүлнэ

 

3. Хоол хийх

Судалгаагаар гэртээ хоол хийж иддэг хүмүүс эрүүл амьдралын хэв маягтай байдаг нь тогтоогджээ. Тэд биед хамгийн эрүүл хоол хүнсийг сонгодог ба хоол бэлэн болох үйл явцыг харснаар энэ нь тархинд сайнаар нөлөөлдөг ажээ.

 

4. Унших

Уншлага нь анхаарлыг төвлөрүүлж, үгсийн санг нэмэгдүүлж, төсөөлөл болон аналитик ур чадварыг хөгжүүлдэг ба тархийг илүү идэвхтэй болгодог. Үүнээс гадна уншлага нь стрессээс ангижрах хамгийн шилдэг арга юм (стрессийн түвшинг 69%-иар буурдаг).

Унтахын өмнө юм унших нь хурдан, бат бөх нойрсоход тусалдаг.

 

5. Хөгжмийн зэмсэг дээр тоглох

Хөгжмийн зэмсэг дээр тоглосноор баримжаалах чадвар сайжирч, танин мэдэхүйг тэлнэ. Хүүхэд ч том хүн ч хөгжмийн зэмсэг дээр тоглосноор IQ түвшин нэмэгддэг.

 

6. Шатар тоглох

Шатар тоглох нь эргэлзээгүй тархины шилдэг хобби юм: тоглох үед тархины хоёр бөмбөрцөг хоёул ажиллаж, ой тогтоолт сайжирч, стратеги сэтгэлгээ хөгжинө.

 

7. Бүжиглэх

Бүжиг нь стрессийг багасгаж, серотониний түвшинг нэмэгдүүлнэ. Төрөл бүрийн хөдөлгөөн хийхийн тулд хөдөлгөөн бүрийг цээжлэх шаардлагатай байдаг учир тархиныхаа хэсэг бүрийг ажиллуулан ухаантай болно.

 

8. Багаар тоглодог спорт

Багт тоглосноор танд маш олон давуу тал гарч ирнэ: хөдөлгөөн, шинэ найз нөхөд, харилцаа. Хүнтэй харилцахгүй байх нь тархинд ч, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулжээ. Тиймээс сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг болон бусад багаар тоглодог спорт нь цагаа үр ашигтай өнгөрүүлэх шилдэг арга юм.

 

9. Тулааны урлаг

Тулааны урлаг нь тархийг хөгжүүлж, төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, тэнцвэртэй болох мөн оюун ухаан болон биеэ нэгтгэхэд тусалдаг сайхан урлаг юм.

 

10. Захидал

Өөрийн бодол санаа, зорилго гэх мэт зүйлсээ бичдэг өдрийн тэмдэглэл нь олон асуудал шийдвэрлэхэд туслахаас гадна стресс арилгахад тусална. Үүнээс гадна захидал нь мэдээллийг илүү сайн тогтооход тусалдаг.

 

11. Сүлжмэл

Мэргэжилтнүүд сүлжмэл нэхэх нь айдас түгшүүр, стресс, архаг өвчтэй тэмцэх сайн арга гэж зөвлөж байна. Гараараа юм хийх нь бясалгал хийхтэй адил байдаг гэнэ. Сүлжмэл нь парасимпатик мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж “цохь эвсэл зугт” хариу урвалыг багасгадаг.

 

12. Хэл сурах

Олон хэл мэддэг хүний тархи нэг хэл мэддэг хүнийхтэй харьцуулбал илүү сайн ажилладаг. Өөр хэл сурах нь таныг илүү ухаантай болгоно. Үүнээс гадна та гадаад хүмүүстэй харьцаж чаддаг болох бөгөөд тэдний соёлтой танилцах болно. Энэ бүгд сэтгэцийн олдмол өвчин үүсэх эрсдэлийг бууруулахад тусална.

Дээр дурдсан зүйлсээс гадна тархи болон бүх биед сайн эм бол инээд буюу идэвхтэй бясалгал юм. Та аль ч хоббиг сонгосон инээд нэмэлт хичээл болох болно. Бидний зөвлөгөөний ачаар таны тархи идэвхтэй ажиллаж хөгшрөөд ч эрүүл саруул байна гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *