in

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

Египет зурхай: Таны далд ухамсрын гүнд юу нуугдаж буйг чинь 100% үнэн шинжинэ!

Хүн төрөлхтний соёл бүхэн өөрийн онч мэргэд, далд нууцлаг мэдлэгтэй байдаг. Дорнын улс орнууд энэ тухайд манлайлах бөгөөд Эртний Египет ч хоцорч байсангүй. Нэгэн цагт хамгийн өндөр хөгжилтэй, мандан бадарч явсан энэ улсаас үлдэж хоцорсон асар том өв одоо ч биднийг гайхашруулсаар байна.

Бурхад дэлхийг захирч байсан гэх үеэс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн египет зурхайн ёсоор таны далд ухамсрын гүнд юу нуугдаж буйг мэдээд аваарай.

НИЛ (нэгдүгээр сарын 01-07, зургадугаар сарын 19-28, есдүгээр сарын 01-07, арваннэгдүгээр сарын 18-26)

Нил бурхан бол эцэс төгсгөлгүй энергийн эх ундарга. Нил мөрөн эргэн тойрондоо амьдрал бэлэглэж байдаг гэж египетчүүд тооцож иржээ. Дээрх өдрүүдэд төрөгсөд асаж бадарсан, эрч хүчтэй хүмүүс байдаг. Уриа нь – хийхгүй харамсаж суухын оронд хийчихээд харамсахгүй байсан нь дээр. Өдөржин нэг байрандаа суудаггүй л бол ямар ч мэргэжил тохирно.

Зан төлөваливаа орчинд тун хялбар дасан зохицож чаддаг, зөвлөгөө нь үргэлж зөв байдаг. Анхааралтай байхгүй бол бусдын өгөөш болох вий. Баяр баясгалантай, тэвчээртэй, гэвч тэсвэр нь барагдвал дүрэлзэнэ. Тэдний хажууд амар амгаланг мэдэрнэ.

 

АМОН-РА (нэгдүгээр сарын 08-21, хоёрдугаар сарын 01-11)

Амон өөртөө нарны бурхан Ра, үржихүйн бурхан Мина, дайны бурхан Монта нарын зан авирыг шингээсэн. Амон-Ра хуц шиг эвэртэй эр хүний төрхтэй. Өөдрөг үзэлтэй ухаалаг хүмүүсийг ивээнэ. Авьяас чадвараа бүрэн харуулах мэргэжил сонгосон удирдагчид голцуу төрсөн байдаг.

Зан төлөвхүмүүсээр хүндлүүлж, хүрээлүүлж чаддаг. Бусдыг сэнхрүүлэх чадвар өндөртэй, ойр дотныхондоо ч цаг гаргах завгүй болтлоо нэрд гарах нь элбэг. Амьдралд хайртай, эр зоригтой, хүнийг тайвшруулах увдистай. Гэвч хайр дурлалын асуудалд сэтгэлээ бүрэн нээх тал дээр дутагдалтай байдаг.

 

МУТ (нэгдүгээр сарын 22-31, есдүгээр сарын 08-22)

Энэ дагина бол хатуу чанд эх хүнийг билэгддэг бөгөөд байр суурийн хувьд Изидагийн дараа орно. Давхар титэм зүүсэн эмэгтэй, эсвэл эрслэн, тас шувуугаар дүрсэлнэ. Энэ хугацаанд төрөгсөд өөртөө хатуу шаардлага тавьдаг, үгээр биш үйлдлээр бусдад туслахад бэлэн. Амжилтанд хүрсэн олон судлаач, шинжээчид бий.

Зан төлөвхүчтэй, эрүүл саруул, аливаа таагүй зүйлийг алсаас мэдэрдэг, хамт тагнуулд явсан ч айх зүйлгүй. Гэвч хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, ааш нь байнга хувирч байдаг гэмтэй. Ганцаардахаас айдаггүй, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээх, түүндээ хэнийг ч оруулахгүй байж чадах хүмүүс. Харин дурлавал бат бөх, ганхашгүй харилцааныхаа төлөө уулыг ч эргүүлэх хүчтэй.

 

ГЕБ (хоёрдугаар сарын 12-29, наймдугаар сарын 20-31)

Египетчүүд энэ бурхныг Газар дэлхий, бат бөх харилцааны билэгдэл гэж үздэг. Мөн ургамал, эрдэс бодисыг ч билэгдэнэ. Энэ үед төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, нарийн мэдрэмжтэй байдаг. Сэтгэл зүйч, нийгмийн зүтгэлтэн, техникийн мэргэжилтнүүд амжилтанд хүрнэ.

Зан төлөвалт шиг гартай хүмүүс. Хүрсэн бүхэн нь цэцэглэж, цэгцэрнэ. Газарт суулгасан үр болгон нь ургаж төлжинө. Эрч хүч дутагдаж байх шиг санагдаж магадгүй, гэхдээ энэ нь тэдний дотоод зарчим юм. Сэтгэл татам байдлаараа найзууддаа дэндүү таалагддаг. Эрч хүчтэй, итгэмтгий хүнийг сонговол сайхан хос болно.

 

ИЗИДА (гуравдугаар сарын 11-31, аравдугаар сарын 18-29, арванхоёрдугаар сарын 19-31)

Эмэгтэйлэг, эх хүний намба төрхийг илэрхийлнэ. Өөрийн нөхөр Осирисийг амилуулж чадсанаараа алдартай. Дунд нь нар гэрэлтсэн үхрийн эвэртэй эмэгтэйн дүртэй. Энэ дагинын ивээлд төрсөн бүсгүйчүүд жинхэнэ аз жаргалтай учирна. Дагинын гол билэгдэл бол хайр юм.

Зан төлөвИзидад ивээгдсэн хүмүүсийг хар хэл ам, хараал тэмцэл тойрч өнгөрдөг. Тэд бол өөрсдөө амжилт дагуулагч сахиус юм. Нээлттэй, амбицтай, юунд ч санаа төвдөлгүй бүрэн дүүрэн амьдарч чаддаг хүмүүс. Гол дутагдал нь хэт идеалист үзэл. Тохирох хүн олдохгүй бол ганцаар амьдарч насыг барж мэднэ. Гэхдээ хүмүүст итгэсэн хэвээр, хайрласан хэвээр л байна.

 

ОСИРИС (гуравдугаар сарын 01-10, арваннэгдүгээр сарын 27 – арванхоёрдугаар сарын 18)

Египетийн агуу бурхдын нэг. Үхэгсдийн бурхан бөгөөд нас барсан хүмүүстэй өнгөрсөн амьдралынх нь тухай ярилцаж, доод тивд дасахад нь тусалдаг бурхан. Шинэчлэлийг билэгддэг бөгөөд үхэшгүй мөнх настай. Энэ бурхны ивээлд төрсөн хүмүүс уран илтгэгч, сайн зохион байгуулагчид байдаг. Заримдаа тэд бусдыг нэвт хардаг мэт, тэднээс юу ч нуугаад нэмэргүй мэт санагдана.

Зан төлөвсаваагүй зан нь гэнэтийн шинэ зүйлстэй байнга учруулна. Өөртөө итгэлтэй, хором мөч бүрийг утга учиртай амьдарч өнгөрүүлэхийг хичээдэг, алдаа гаргахаас огт айдаггүй. Өнгөрсөн рүү буцаж болдог хонгил буй мэт загнана. Сэтгэл хямралд автах магадлалтай, гартаа хөх цөцгий барьчихсан хэрнээ тэнгэрт нисэх тогорууг харан санаашраад байдаг хүмүүс. Нөхөрлөлийн төлөө хайр сэтгэлээ гаргуунд гаргах болвол эхлээд сайн тунгааж бодоорой.

 

ТОТ (дөрөвдүгээр сарын 01-19, арваннэгдүгээр сарын 08-17)

Хүнийг ярих, бичих, тоо бодоход сургасан бурхан. Эрдэмтэд, гүн ухаантнуудыг ивээнэ. Одон орон судлаач, эмч домч, данс тооцооны чиглэлийн хүмүүст мөн ээлтэй. Энэ хугацаанд төрсөн хүмүүс логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийхдээ сайн. Хүний нүд рүү харж, ховсдон итгүүлэх чадвартай хүмүүс олон. Худал зүйлийг хоромхон зуур ялгаж харж чадна.

Зан төлөвамьдралын замд учрах саад бэрхшээл бүхнийг даван туулж, хаа ч байсан гэртээ байгаа мэт тайван байж, үнэнийг олж мэдэхэд хамаг бүхнээ зориулна. Энэ нь насан туршийн мэргэжлээ сонгоход тус болно. Хайртай хүндээ хамаг сайн сайхнаа зориулж чадах бөгөөд дутагдалтай талаа анзааруулалгүй өнгөрөөж чадна.

 

АНУБИС (тавдугаар сарын 08-27, зургадугаар сарын 29 – долдугаар сарын 13)

Үхэгсдийн цогцсыг занданшуулдаг бурхан бөгөөд түүний удирдлага дор энэ үйл ажиллагаа баяр ёслолын байдалтай, бараг тоглоом наадмын шинжтэй болдог ажээ. Анубис үхсэн хүмүүсийг доод тивийн хаалган дээр угтаж аваад, сүнсийг нь шүүлтээр оруулах ажиллагааг удирддаг. Түүнийг цөөвөр чонын дүрээр дүрсэлнэ. Орой унтаж, орой сэрдэг “шар шувуу” төрлийн хүмүүсийг ивээгч.

Зан төлөвөглөөнөөс оройг, олуул бужигнахаас ганцаар байхыг илүүд үзнэ. Мэдрэмжтэй, үнэнч шударга хүмүүс. Сэтгэлийн хөдлөл ихтэй, идеалист үзэлтэй, сэтгэл гутралд орох магадлал өндөр, гэхдээ хүнд байдлаас амархан гарч чаддаг хүмүүс. Сайн сэтгэл зүйч. Нэг шийдсэн л бол ахин түүнийгээ өөрчилж чаддаггүй сул талтай. Сэтгэл нийлэх хүн олоход амаргүй.

 

СЕТ (тавдугаар сарын 28 – зургадугаар сарын 18, есдүгээр сарын 28 – аравдугаар сарын 02)

Эрх чөлөөг билэгдэгч, харуй бүрий, эмх цэгцгүй байдал, цөл говь, шуурга салхи, дайн дажны бурхан. Зэрлэг гахайн толгойтой хүний дүртэй. Сетийн ивээлд төрөгсөд хэт амбицтай, уран сэтгэмжтэй, өөртөө итгэлтэй, үргэлж өөрийнх нь зөв гэж боддог хүмүүс. Улс төрд орж, удирдах албан тушаал эрхлэх нь цөөнгүй.

Зан төлөвхувь заяаны дохиог олж харах, зөв тайлж унших чадвартай. Дайчин, хүчтэй хүмүүс учраас давж туулахын тулд л саад бэрхшээл таардаг гэж үзнэ. Зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэж боддог, хувиа хичээсэн зан нь аливаа муу муухай хандлагаас аврах бамбай болдог. Эрх чөлөөгөө хамгаалахын тулд бууж өгөх шаардлага заримдаа гарна. Хайр дурлалын хувьд хардалтаа хянаж байх хэрэгтэй.

 

БАСТЕТ (долдугаар сарын 14-28, есдүгээр сарын 23-27, аравдугаар сарын 03-17)

Хайр сэтгэл, үржиж хөгжихүйн дагина. Муурын юм уу, эрслэнгийн толгой бүхий бүсгүй хүний дүртэй. Фараонуудыг, хүн төрөлхтнийг бүхэлд нь хамгаалж ирсэн. Ивээлд нь төрсөн хүмүүстээ сэтгэл булаам төрх, нарийн мэдрэмж, сэргэг ухаан бэлэглэдэг. Ийм хүмүүсийн дундаас агуу эрдэмтэд, ургамал судлаач, нягтлан бодогчид их төрдөг. Хүүхнүүд нь сайн ээж, сайн эхнэр болно.

Зан төлөвямар ч сэтгэл гутралыг давж гарна. Гэрлэн бүрхүүл нь бусдыг дулаацуулж, аливаа цохилтыг дажгүй давдаг хүмүүс. Хэт болгоомжтой байдаг нь аливааг зөв дүгнэхэд саад болох тал бий. Хорвоо ертөнцийн уужмыг мэдэрч, өөрийгөө нээж сурах хэрэгтэй. Зөн мэдрэмж сайтай, зөв алхам хийдгээрээ бусдыг өөртөө татна. Ойр тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьж, хязгааргүй хайранд умбуулна.

 

ГОР (тавдугаар сарын 01-07, дөрөвдүгээр сарын 20-30, наймдугаар сарын 12-19)

Тэнгэр огторгуй, од эрхэс, хайр дурлалын бурхан, фараонуудын хамгаалагч. Египетийн хамгийн эртний гол бурхдын нэг. Ихэвчлэн шонхрын дүртэй байдаг. Энэ үед мэндэлсэн хүмүүс дүүлэн нисэх хувьтай. Уран зөгнөл, дүрслэн бодох чадвар өндөр. Уран бүтээлч болвол илүү тохиромжтой хүмүүс. Мөн амьтан судлаач, амьтан сургагч, ургамал судлаачид их бий.

Зан төлөвамьдралын баяр баясгалан, өгөөмөр сэтгэл, эрүүл саруул дүгнэлт хийдгээрээ бусдыг татаж, өмнөх зорилгоо тод хардаг. Хэцүү ажил, хариуцлагаас айдаггүй, аз туршихад бэлэн байдаг. Бусдыг хэт цагдаж хянах, хэмжээгээ мэдэхгүй загнах нь сул тал болно. Нас ахих тусам хайр дурлалын хувьд төлөвшинө.

 

СЕКМЕТ (долдугаар сарын 29 – наймдугаар сарын 11, аравдугаар сарын 30 – арваннэгдүгээр сарын 07)

Үнэнч шударга занг эрхэмлэдэг, эрслэн толгойтой дагина. Хэрүүл тэмцэл, дайн тулааны дагина бөгөөд хүний зовлонгийн эх үүсвэр болдог ч, өвчин шаналлаас ангижруулах шидтэй. Эмч домч, ид шидтэнүүдийг ивээж иржээ. Энэ дагинад ивээгдэж төрсөн хүмүүс бусдаас илүү нэр хүндтэй байдаг.

Зан төлөвтэднийг үргэлж аз ивээж байдаг нь гайхмаар. Хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа гарч ирээд, бүх талбарт амжилт олж байдаг хүмүүс. Бардам, нугаршгүй, буцалж оргилсон зан авиртай байх нь элбэг. Биеэ хянах чадвартай, алдаа гаргах нь цөөн. Гэвч энэ багийг хуулбал цаана нь болгоомжтой, мэдрэмжтэй хүн байх бөгөөд бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг тэсэн ядсан төрх нь илэрнэ. Уян хатан зантай, уран зөгнөл сайтай, өөрийгөө голдоггүй хүмүүс.

Египет зурхайг сонирхууллаа. Өөрийгөө илүү сайн танихад тань нэмэр болсон болов уу гэж найдаж байна. Найзууддаа ч бас хуваалцаж сонирхуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *