in ,

ХөөрхөнХөөрхөн

5 одтой зочид буудлын туршлагатай үйлчлэгч нарын л мэддэг цэвэрлэгээний 20 лайфхак. Эдгээрийг мэдэж авснаар та гэр орноо хормын төдийд л цэвэрхэн болгоно!

Гэр цэвэрлэхэд хамгийн энгийн бодис хэрэгсэл ашиглаж цаг, хүчээ хэмнэж болно. Хэдхэн арга сураад авахад л хангалттай.

Крантаа үргэлж гялалзуулахын тулд

Крантыг байнга арчиж цэвэрлээд баймааргүй байвал шарах шүүгээний зориулалттай цаасаар үрж арчаарай. Ингэвэл угаалгын өрөөний цэвэрлэгээнд цаг бага зарцуулдаг болно.

 

Шалны алчуур

Яг их цэвэрлэгээ хийх гэтэл шалны алчуур хэрэг болсон уу? Дэлгүүр орж цаг алдахгүй гэвэл өмсөхөө больсон зузаан зөөлөн оймс ашиглаж болох юм.

Бялууны хэв цэвэрлэх

Хэвийг хүнсний нунтаг давсаар үрээд, дараа нь гал тогооны цаасан алчуураар арчвал зуурмагийн үлдэгдэл амархан арилдаг.

 

Шарах шүүгээг шинэ мэт гялалзуулах

Зэвэрдэггүй ган гадаргуун дээрх толбо, зураас, хурууны хээг оливийн тосонд дүрсэн алчуураар арчаад, дараа нь цэвэр алчуураар арчихад л болно.

 

Буйдангийн толбо арилгах

1 хоолны халбага сода, 1/3 аяга уксус, 1 хоолны халбага угаалгын нунтаг дээр халуун ус (буцлам халуун биш) хийж зуурмаг болгоно. Энэ хольцоор толбыг үрж арилгаад хуурай сода нимгэн цацаж тараана. Дараа нь тоос сорогчоор цэвэрлээрэй.

 

Түлэгдсэн хайруулын таваг

Ёроолд нь ус хийгээд 1 аяга уксус нэмж буцалгана. Буцалмагц гал дээрээс авч сода нэмээрэй. Сода хийхэд шуугиж үсчиж эхлэх бөгөөд намдмагц усаа асгана. Түлэнхий үлдсэн бол содаар үрж арчина.

 

Шилэн савыг гялтгануулах

Хундага, жүнзийг уксустай усаар угааж, эсвэл давсаар үрсний дараа усаар зайлаад, арчилгүй усыг нь гоожуулж хатаавал өө сэвгүй гялтганана.

 

Кофе чанагч цэвэрлэх

Кофе чанагчид ус, уксус адил хэмжээтэй хийнэ. Ингээд чанах горим дээр тавьж, болохоос нь өмнө унтраагаад ахиж нэг удаа энэ байдлаар ажиллуулна. Дараа нь 2 удаа цэвэр усаар энэ үйлдлээ давтахад болно.

 

Тавиур тавцан дээр тоос хуримтлуулахгүйн тулд

Цагаан хэрэгсэл угаадаг ангижруулагчаар тоосны алчуураа чийглэж тавиураа арчина. Ингэвэл тоос тогтох нь 2 дахин багасаж, та ч 2 дахин бага цаг зарцуулна.

 

Аяганы өнгөр цэвэрлэх

Ус, уксус адил хэмжээгээр хольж аягандаа хийнэ. Цаг шахам байлгаад үрж угаахад цай, кофены өнгөр амархан арилна.

 

Индүүний ул цэвэрлэх

Модон гамбанз дээр шарах шүүгээнд зориулсан цаас тавиад давс сайн цацна. Индүүгээ халаагаад 1 минут орчим хурдан хөдөлгөөнөөр давстай цаасыг индүүднэ.

Угаалгын өрөөний мөөгөнцөр

Мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлэх – 5 л усанд 1 ш фурацилин (эм шиг хавтгай) хийгээд ханаа угаана. Мөн байнга агаар оруулах хэрэгтэй.

Шугам хоолой цэвэрлэх

Сода, давс ижил хэмжээгээр хольж угаалтуурын хоолойд хийнэ. Араас нь уксус хийнэ. 15 минутын дараа буцалсан ус нэмж хийнэ.

 

Ванн цайруулах

2 хоолны халбага кальцжуулсан сода, 2 хоолны халбага хүнсний сода холиод нойтон ванндаа түрхэнэ. 10 минутын дараа 50 гр уксус, 50 гр цайруулагч бодис хольж содан дээр түрхэнэ. 30 минутын дараа ахиухан усаар ваннаа зайлж угаана.

Хоолны түлэнхий, царцсан тос арилгах

Савны ёроолд наалдсан түлэнхий, царцсан тосыг энгийн давсаар арилгаж болно. Давс сайтар цацаж бага зэрэг ус нэмээд 10 минутын дараа угаана.

 

Угаагч порлоны тос арилгах

Хуванцар саванд 2 аяга халуун ус, 2 хоолны халбага сода хийж хутгаад поролоноо хийж хонуулна.

 

Шүршүүрийн хананаас савангийн өнгөр арилгах

Шүршүүрийн шилэн ханан дээр тогтсон өнгөрийг нойтон салфеткаар арчаад, цэвэрхэн порлоноор үрж, усаар шүршиж угаана.

 

Хагарсан өндөг цэвэрлэх

Өндөг хагарвал дээрээс нь давс цацаж 10 минут байлгаад алчуураар арчиж авбал илүү ажиллагаа орохгүй.

Тосгуураа гялалзуулах

Давс, нимбэгээр үрээд л болно. Дараа нь нимбэгээ тосгуурын шүүрэнд жижиглэж хийгээд орхиорой. Тосгуур гялалзаж, гал тогоо чинь сайхан үнэртэнэ.

 

Буйдан цэвэрлэх

Гэрийн тэжээвэр амьтны үнэрээс ангижрахын тулд, эсвэл буйдангаа зүгээр л цэвэрлэе гэвэл шүршигч хошуутай саванд 10 дусал лаванда юм уу, нимбэгийн хандтай тос, 1 хоолны халбага сода, 2 аяга бүлээн ус хийгээд сайтар сэгсэрч шүршээрэй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0