Таны ойр орчимд жинлүүрийн ордны хүмүүс байдаг уу? Эсвэл та өөрөө жинлүүрийн ордных уу? Жинлүүрийн ордныхны бусдаас ялгарах гол шинж чанар нь юу юм бол гэж бодож үзэж байсан уу?
Юун түрүүнд жинлүүрийн ордонд төрсөн хүмүүс юмыг шүүн тунгаах чадвар, шударга зангаараа бусдаас ялгардаг. Түүнчлэн тэдэнд хүмүүсийн мэддэггүй бусад онцгой чанарууд ч бий.
Энэ ордныхны төлөөллийг (эсвэл өөрийгөө) илүү сайн ойлгохын тулд та дараах 21 өвөрмөц шинж чанарыг мэдэж аваарай.
1. Жинлүүрийнхэн уучилдаг, гэхдээ хэзээ ч мартдаггүй.
Жинлүүрийхэн өөрийн үнэт цагаа утга учиргүй гомдолд дэмий үрэх дургүй. Тиймээс хэрвээ хэн нэгэн гомдоох үйлдэл гаргах юм бол тэд хурдан уучилж, 2 дахь боломж олгодог.
Тэд өөрийнхөө алдаан дээр суралцаж чадахаар хангалттай ухаантай, дахин ийм зүйл давтахгүйн тулд бүх болсон явдлыг сайн тогтоож авдаг.
2. Жинлүүрийнхэн урт хугацааны, сайн бодож тунгаасан харилцаа тогтоохыг эрмэлздэг.
Жинлүүрийнхэн түр зуурын хайрын романуудын оронд урт хугацааны, нухацтай харилцааг хайхаар төрөлхийн программчлагдсан байдаг.
Тэд дотны хүнээ олох хүртлээ тэвчээртэй хүлээхэд бэлэн байдаг. Тэдний сонирхлыг татсан эхний хүнтэй амьдралаа хэзээ ч холбохгүй.
3. Жинлүүрийнхэн шударга, тогтвортой, өөрийн буруугаа хүлээхэд байнга бэлэн байдаг.
Жинлүүрийнхэн үнэнч байдал болоод шударга байдлын тод жишээ. Тэд бүх юмыг шударга байлгахын тулд боломжит бүх хүчээ гаргадаг.
Тэд шударга бус явдлаас болж гомдсон хүмүүсийн төлөө зогсохоос айдаггүй, өөрийнхөө алдааг хүлээхэд байнга бэлэн байдаг. Буруугаа бусдад нялзаадаггүй.
4. Жинлүүрийнхэн ухаантай, маш их мэдлэгтэй.
Жинлүүрийнхний оюун ухааны чадамжинд эргэлзэж хэрэггүй. Энэ бол хамгийн ухаантай ордуудын нэг.
Жинлүүрийнхэн шүүмжлэгчид ба өөрийн үзэл бодлоо логиктой, зөв зохистой хамгаалж, тайлбарладаг.
5. Жинлүүрийнхэн нүдээрээ хараагүй зүйлдээ итгэдэггүй.
Жинлүүрийнхэн байгалиасаа эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс байдаг. Тэд бүх зүйлд бодитой дүн шинжилгээ хийж, өөрийн дүгнэлтийг гаргахыг илүүд үздэг. Бусдын алдааг давтахыг хүсдэггүй.
Ямар нэг зүйлд итгэхийн тулд тэд үүнийг нүдээрээ баталгаажуулахыг эрмэлздэг.
6. Жинлүүрийнхэн бол хүмүүсийг тэнэг алхам хийхийг болиулж, ятгах чадвартай хүмүүс.
Хүмүүс өөрийгөө удирдах чадвараа алдаж, нөхцөл байдал орвонгоороо эргэх аюултай үед жинлүүрийнхэн өөрийн чадварыг ашиглан асуудалд оролцож, асуудлыг шийдэх гүүр нь болж өгдөг.
Бусдад итгүүлэх чадвар, дипломат байдал зэргийнхээ ачаар тэд дурын зөрчилдөөнийг бүх хүмүүс сэтгэл хангалуун байж чадахаар зохицуулдаг. Хэнийг ч гомдоохгүй, бүгд сэтгэл хангалуун үлдэнэ. Ямрав дээ?!
7. Жинлүүрийнхэн ажигч гярхай хүмүүс ба харагдаж байгаагаасаа илүү их зүйл мэддэг.
Жинлүүрийнхэн эргэн тойрноо байнга ажиглаж байдаг бөгөөд харсан бүх зүйлээ дотроо бичиж авч байдаг.
Тэд ихэнхдээ бусад хүмүүсийн анзаарч хараагүй зүйлийг аль хэдийн анзаарчихсан л байдаг. Мөн бусдын бодол, хүсэл сонирхлыг уншиж чаддаг онцгой чадвартай.
8. Жинлүүрийнхэн хувиа хичээгчид болон бүдүүлэг хүмүүсийг тэвчиж чаддаггүй.
Жинлүүрийнхнийг өөрөөсөө түлхэж чадах хүмүүс бол бусдыг үл тоож, зөвхөн өөрийгөө боддог хувиа хичээгчид болон бүдүүлэг хүмүүс.
Хэрвээ та бусдыг хэзээ ч сонсдоггүй, хоосон цэцэрхэгч бол жинлүүрийнхэн таныг анзаарахаа болино.
9. Жинлүүрийнхэн амьдралд тайван ханддаг.
Жинлүүрийнхний хамгийн гол чанар бол тэдний амьдралд тайван ханддаг зан чанар.
Тэд жижиг сажиг зүйлсийг сүр дуулиан болгодоггүй, ялааны чинээ асуудлыг зааны чинээ болгож томруулж сүржигнэдэггүй, ямагт тайван байдлаа хадгалж чаддаг (онц ноцтой нөхцөл байдалд хүртэл).
10. Жинлүүрийнхний бусдад итгүүлэн үнэмшүүлэх чадвар туйлын сайн хөгжсөн. Тиймээс тэдэнд татгалзсан хариу өгөх хэцүү байдаг.
Жинлүүрийнхэн ямар нэгэн юм ярихдаа маш их бодож боловсруулсан мэт зөв ярьдаг болохоор тэд таниас ямар нэгэн юм гуйсан, хүссэн тохиолдолд татгалзана гэдэг бараг л боломжгүй.
Үүнээс гадна тэд логик сэтгэлгээ сайтай, хэлж ярих үгээ зөв сонгож чаддаг болохоор тэдний хувьд бусдад итгэл үнэмшил төрүүлэх нь хялбар байдаг.
11. Жинлүүрийнхэн хүсэхгүй байгаа хүмүүсийг үл тоож, өөрийн зорилгодоо юу ч болж байсан хүрч чаддаг.
Гомдоллож, гоншигнохоос өөр юу ч хийж чаддаггүй хүмүүсийн шүүмжлэлийг сонсоод суух цаг жинлүүрийхэнд байхгүй.
Жинлүүрийнхэн бол идэвхитэй хүмүүс. Тэд «хаана хүсэл байна тэнд чадамж байдаг» гэж үздэг хүмүүс. Тиймээс ч тэд хүсэхгүй байгаа нэгэнд анхаарал хандуулахгүйгээр өөрийн зорилгодоо хүрэхээр идэвхитэй тэмцдэг.
12. Жинлүүрийнхэн дур булаам, аальгүй.
Хэрвээ жинлүүр хэн нэгэнд татагдаж эхлэвэл тэрээр зөнгөөрөө дур булаам байдлаа харьцаандаа ашиглаж эхэлдэг. Бүр тэдний аальгүй байдлын өмнө хэн ч татгалзаж чадахгүй гэдгийг өөрсдөө мэддэг.
Тэд өөрөө ч анзааралгүйгээр хүнийг өөртөө татаж чаддаг. Тэдний хувьд энэ бол зүгээр л байгалиас заяасан чадвар.
13. Жинлүүрийнхэн тооцоотой, үргэлж хэдэн алхамын цаадахыг түрүүлж боддог, товчхондоо алсын хараатай.
Жинлүүрийнхэн тэнэг, бодлогогүй алхамд дургүй. Тэд маш их тооцоотой, тактиктай хүмүүс.
Тэд алсын хараатай болохоор үргэлж өрсөлдөгчөө бодвол илүү олон алхамын цаадахыг олж хардаг.
14. Жинлүүрийнхэн амиа бодож, хувиа хичээдэг хамтрагчийг тэвчиж чаддаггүй.
Жинлүүрийнхэн хайртай хүндээ маш их зүйл өгч чадах боловч хариу хайр мэдрэхгүй бол хамт байж чадахгүй.
Тэдэнд хосуудын харилцаанд 2 тал оролцдог гэдгийг ойлгодог, хайр, халамж өгч чаддаг хүн л хэрэгтэй.
15. Жинлүүрийнхний хувьд маргалдсанаас ялагдсан нь хавьгүй дээр.
Зарим ордныхон дотны найзтайгаа ямар нэгэн жижиг зүйлээс болоод маргалдахад ч бэлэн, хэтэрхий өөрийнхөөрөө, чигээрээ зүтгэсэн зан чанартай байдаг. Гэвч жинлүүрийнхэн ийм биш ээ…
Хэрвээ хэрүүл нөхөрлөлийн үнэ цэнэтэй дүйцэхүйц байвал жинлүүр бууж өгөхийг илүүд үзнэ.
16. Заримдаа жинлүүрийнхэн өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьдаг.
Жинлүүрийнхний эргэн тойрныхныгоо аз жаргалтай болгох гэсэн хүсэл, тэмүүлэл нь яваандаа өөртөө хэтэрхий байж боломгүй өндөр шаардлага тавихад хүргэнэ.
Тэдэнд хандаж хэлэхэд бусдын хүслийг нэг зэрэг биелүүлэх боломжгүй, өөрийхөө талаар аль болох бодож байх хэрэгтэй.
17. Жинлүүрийнхэн бол сайн сонсогчид бас зөвлөгчид.
Хэрвээ найзад нь нулимсыг нь арчих гар, түших мөр хэрэг болвол жинлүүр бүхнийг хаяад найз руугаа очиж чадах хүмүүсийн нэг.
Тэд найз нарыгаа анхааралтай сонсохоос гадна жинхэнэ үнэт зөвлөгөө өгдөг. Тэд нөхцөл байдлыг бүх талаас нь харж, асуудалд логиктойгоор дүн шинжилгээ өгч чаддаг чадвартай хүмүүс.
18. Жинлүүрийнхэн шинэ зүйлд үргэлж бэлэн ба сониуч.
Сониуч зан, шинэ зүйлийг сонирхдог байдал зэрэг нь энэ ордныхны төлөөлөлд илэрдэг зан чанарууд. Тиймээс жинлүүрийнхэн байнга л шинэ санааг эрэлхийлж байдаг.
19. Жинлүүрийнхэн хүмүүстэй харилцах чадварт сайтай, харилцан ярилцах дуртай.
Жинлүүрийнхэн харилцах ур чадвар сайтай ба бусадтай сонирхолтой ярианы тусламжтайгаар хэл амаа ололцохыг илүүд үздэг.
Жинлүүрийнхэн бусад ордныхныг бодвол хамгийн «харилцаа сайтай» хүмүүс. Тэд сонирхолтой харилцан ярилцагчийг олох юм бол туйлын их баярладаг.
20. Заримдаа жинлүүрийнхэн тааварлашгүй байдаг.
Жинлүүрийнхэн тааварлашгүй байдаг болохоор та тэднийг одоо л нэг сайн мэддэг боллоо гэж бодож байтал тэд өөр хүн шиг л гэнэтийн гэмээр сонин зүйл хийгээд эхэлдэг.
Тэд ийм хэлбэлзсэн байдал, тааварлашгүй зан чанаруудтай болохоор та тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй ээ.
21. Ойр дотных нь хүмүүс аз жаргалтай байвал жинлүүрийнхэн аз жаргалтай байдаг.
Жинлүүрийнхний хувьд найз нөхөд, ойр дотныхон нь маш үнэтэй. Тиймээс эргэн тойрныхон нь аз жаргалтай байгааг харах нь тэдний хувьд гол аз жаргал.
Тэд хайртай хүмүүсээ аз жаргалтай болгож, сэтгэл хангалуун байлгахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тиймээс тэд бусдын амьдралыг чимдэг.
Танд энэ ордны найзууд, танилууд байгаа юу? Энэ нийтлэлийг тэдэнтэй хуваалцаж тэднийг ямар гайхалтай хүмүүс болохыг өөрт нь мэдрүүлээрэй!
За ёстой худлаа аваад хаячлаа байна кк
Tiim shvv
Yag unen
Bi ch mundag l ym bnaa kk
Xuu bid2 kkk