in ,

Гоо сайхны салонд ажилладаг эмэгтэйчүүдийн мэддэг гарын арьсыг толигор сайхан болгох нууц жор

Гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Эмэгтэй хүний гараар түүний насыг тодорхойлж болдог гэж ярьдаг. Гарыг залуужуулах тийм ч хэцүү биш ээ. Яах ёстойг нь бид танд заагаад өгье!

Гарын арьс багахан хэмжээний өөхөн давхаргатай. Иймээс коллаген болон эластины эдүүд гэмтэж эхлэн, хөгшрөлтийн нөлөө илүү мэдэгдэхүйц болдог.

Байнгын угаалт, янз бүрийн химийн бодисууд зэрэг нь гаранд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гаранд нэмэлт арчилгаа шаардлагатай гэдгийг гайхах хэрэггүй юм.

Судлаачдын үзэж байгаагаар өндөгний цагаан арьсны уян хатан байдлыг сэргээхэд тусалдаг гэнэ. Энэ их энгийн. Ердөө л өндөгний цагааныг 1 хоолны халбага зөгийн балтай холиод л болоо. Дараа нь энэ холимгоо гартаа түрхээд хатаана. Маскийг бүлээн усаар угаагаад гартаа бага зэргийн тос түрхэнэ. Танд үр дүн нь шууд л харагдах болно.

Төмс таны гарыг зөөлхөн болгоно. Дунд зэргийн хэмжээтэй хэдэн ширхэг төмс чанаад сэрээгээр нухна. Оливийн тос, зөгийн бал, сүүнээс тус бүр 2 хоолны халбагыг төмсөн дээрээ нэмнэ.

Холимгийг долоо хоногт 2-3 удаа түрхэнэ. Маскаа гартаа 15 минут орчим байлгаад дараа нь гараа бүлээн усаар угаана.

Нохойн хошууны тос таны гарын уян хатан байдал, залуу байдлыг эргүүлэн авчирна. Тэгээд ч энэ тос маш тэжээллэг. Гартаа өдөр бүр энэ тосыг түрхээд массажлана. Дараа нь гараа угаах шаардлагагүй.

Нимбэг болон элсэн чихэр. Бага зэргийн нимбэгний шүүс шахаад ижил хэмжээний элсэн чихэртэй холино. Уг холимгоороо гараа үрнэ. Гараа эхлээд бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана.

Бүйлсний тос (миндальны тос). Гарын арьсан дээрээ бүйлсний тос түрхээд дараа нь хүйтэн усанд 5 минут орчим дүрнэ. Харин дараа нь гартаа тослог сайтай тос түрхэнэ. Хөвөн даавуун бээлий гартаа өмсөөд унтана. Маргааш өглөө нь гэхэд таны гар чийглэг зөөлөн болсон байх болно.

 

Гартаа бага зэргийн вазелин түрхээд массаж хийж, хөвөн даавуун бээлий өмсөөд хонуулах бас нэг үр дүнтэй арга бий.

Хэтэрхий халуун ус гарандаа хүргэхээс зайлсхийгээрэй. Харин үүний оронд бүлээн юмуу хүйтэн ус ашиглаж байгаарай.

Гадаа хүйтэн үед байнга бээлий өмсөж байгаарай. Яагаад гэвэл хүний гар таны бодож байгаагаас ч илүү эмзэг юм.

Гадаа хүйтэн байгаа шүү! Бээлийгээ өмсөхөө мартав аа!

Leave a Reply

Your email address will not be published.