in , ,

Худалдаж авч хэрэглэхээс аль болох татгалзвал зохих 6 хүнсний бүтээгдэхүүн. Учир нь таны эрүүл мэндэд маш муу нөлөөтэй!

Дэлгүүрийн лангуу бидний харааг булаасан олон янзын савлагаатай амтат бүтээгдэхүүнээр дүүрэн байдаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ тод савлагааны цаана хамгийн хортой бүхэн нуугддаг гэнэ. Тиймээс та дараах жагсаалттай танилцан дараа дараагийн худалдан авалт хийхдээ эрүүл мэнддээ анхаараарай.

1. Транс тос

Транс тос гэдэг нь шингэн ургамлын тосноос хиймэл аргаар гаргасан ханасан тос юм. Гидрогенизац ашиглан тус шингэн тосыг хатуу төлөвт маргарин болгон хувиргадаг. Ийм тос нь бидний хоол боловсруулах үйл ажиллагааг эсийн түвшнээс нь өөрчилдөг, маш хортой хүнс юм.

Транс тос хэрэглэсэн хүний чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг ба таргалалт эрчимтэй явагдаж эрчүүдийн үргүйдлийн гол шалтгаан болдог байна.

Транс тос агуулсан бүтээгдэхүүнүүд: маргарин, майонез, амттаны зүйл (жигнэмэг, бялуу, нарийн боов), хөлдөөсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хайлуулсан бяслаг.

72,5% тослогтой цөцгийн тос ч тийм хэрэглэхэд таатай хүнс биш юм. Харин жинхэнэ байгалийн цөцгийн тос дор хаяж 82,5% тослогтой байдаг.

 

2. Нийлэг сахар орлуулагч

Аспартам, сахарин, сукламат зэрэг нь хүний эрүүл мэндэд хортой сахар орлуулагч нар юм.
Аспартам нь 30° хэмд формальдегид, метанол гэх бодис болдог ба тэдгээр нь нойргүйдэл, хоол боловсруулах үйл ажиллагааны доголдол, толгойны өвчин, зүрхний хэмийн алдагдал үүсгэдэг. Сахарин нь хорт хавдар үүсэх мөн нэг шалтгаан болдог. Харин сукламат нь харшил үүсгэдэг гэнэ.Хийжүүлсэн ундаа, хатуу чихэр, бохь зэрэг нь эдгээр сахаруудыг ихээр агуулдаг. Хэрэв сахарын хэрэглээгээ хянахыг хүсвэл та байгалийн зөгийн бал, жимс жимсгэнэ хэрэглээрэй.

 

3. Хиам, махан бүтээгдэхүүн

Хэдий бид махан бүтээгдэхүүний хор уршгийн талаар мэддэг боловч тэдний амт, үнэр үнэхээр сайхан. Махан бүтээгдэхүүний 40% нь тос, хальс, гурил, харин үлдсэн хэсэг нь амт үнэр оруулагч, консервант зэрэг “хиймэл мах” бүтээгчид байдаг байна.

Тиймээс та өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнддээ анхаарч мах худалдан авч гэртээ эрүүл амтат хоол хийхийг зөвлөж байна.

 

4. Амтны хаан – глутамат натри (Е-621)

Глутамат натрийг чипс, сухарь, хоол амтлагч, хиам махан бүтээгдэхүүн зэрэгт ихээр агуулагддаг. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найрлага дотор нь E-621 гэх найрлага байгаа эсэхийг сайтар анзаараарай.

 

5. Шоколадан бүтээгдэхүүн болон чихэр

Цэвэр шоколадыг дэлгүүрийн тавиур дээрээс та бараг олж харахгүй л болов уу. Ихэнх шоколадны найрлагийн ихэнх хувийг амт үнэр оруулагч, будагч бодис эзэлдэг. Хэрэв та шоколад авах гэж байгаа бол гашуунаас нь сонгоорой. Цэвэр шоколадны орцонд какао-тос (эрдэнэшишийн тос биш шүү!), лецитин, элсэн чихрийн пудр орох ёстой.

Хатуу чихэр ч мөн адилаар шүдний дайсан гэдгийг та мэднэ. Элсэн чихрийн их агууламж нь хүний биед мэдээж хортой.

 

6. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон түргэн хоол

Гадуур зарагддаг хавчны савласан махыг тооцож үзвэл дэлхий дээр тийм ч их хавч байхгүй.
Харин тэр савлагаатай “хавчны мах”-нд хавчны мах огт байдаггүй, оронд нь татсан загасны мах, ус, крахмал, ургамлын тос болон их хэмжээний амт үнэр оруулагч агуулагддаг.

Түргэн болдог найруулдаг төмсний нухаш болон бэлэн гоймон бол олон хүний өдөр тутмын хоол билээ. Харин танд тийм химийн бодисын нийлбэр болсон “хүнс” хэрэгтэй гэж үү? Савласан котлет, хавчны мах, түргэн боловсруулдаг хоол таны биед тийм ч их сайнаар нөлөөлөхгүй л байх.

Эрүүл хоол ч бас амттай байж чаддаг: та өдөр тутмын хооллох зуршилдаа өөрчлөлт оруулж эрүүл амьдраарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *