in , ,

Хатаасан жимс сонгохдоо юуг анхаарах ёстой вэ? Байгалийн жамаар хатаасан жимс ямар ач тустай байдаг вэ?

Жинхэнэ хатаасан жимс – хатаахад тусгайлан технологи ашиглаагүй, цэвэр задгай агаарт хатаасан жимсийг ойлгоно. Жимс хатаах хоёр зөв арга бий:

  • Наранд. Жимс илүү хурдан хатах хэдий ч хатуу болж хорчийдог.
  • Сүүдэрт. Хатаах хугацаа урт ч чанараа алдахгүй. Эрүүл мэндэд тустай бодисоо хадгалсан байна.

Байгалийн жамаар хатаасан жимс нь харласан байх бөгөөд үрчийсэн байна. Харахад таагүй ч гэлээ ашиг шимээр баялаг байдаг ажээ.

Чангаанз

Жишээ нь, жинхэнэ хатаасан жимс нь боровтор өнгөтэй байх бөгөөд гялалзахгүй. Аль болох ястай нь хатаасан жимс аваарай.

 

Хар чавга

Жинхэнэ хатаасан хар чавга матт өнгөтэй, гашуувтар байна. Бас л ястайг нь сонгох хэрэгтэй. Усанд дэвтээхэд өнгө нь цагаан болж хувирч байвал жинхэнэ хатаасан хар чавга гэж ойлгоно.

 

Финик/далдуу модны жимс

Сахарны орцгүйг сонгохыг зөвлөж байна. Хэт хатаасан бол усанд дэвтээж хэрэглэж болно. Савлагаатай хатаасан жимс сонгохдоо сахарын сиропгүйгээр аваарай.

 

Үзэм

Жинхэнэ үзэм хоёр л төрөл байдаг: хар усан үзэм хатаасан бол хөх туяатай хар үзэм байна, цагаан усан үзэм хатаасан бол улаан-хүрэн өнгөтэй болж хатна. Цайвар шаргал өнгөтэй үзэм бол элдэв технологиор хатаасан гэж үзнэ. Ястайгаа үзэм байвал илүү ашиг тусаа хадгалсан байх бөгөөд амин дэмээр баялаг гэж үзнэ. Том хэмжээтэй үзэм сонгож авахгүй байхыг зөвлөж байна, магадгүй хэмжээг нь томсгох бодис хэрэглэсэн байх магадлал өндөр.

Зөв хатаасан илжгэн чих цайвар шаргал өнгөтэй байна. Бага зэргийн цагаан судалтай бол айх хэрэггүй, жимсний өөрийн сахар нь ил гарсан хэрэг юм.

Хатаасан жимсний хувьд нийтлэг ойлголт – гартаа атгаад тавихад  хоорондоо наалдахгүй шууд сална. Мөн зарим нэг жимсэнд хортон шавьж ч явж байж мэднэ. Хэрвээ таны худалдаж авсан жимсний 10 хувиас ихгүй байвал жирийн үзэгдэл тул та сайтар цэвэрлээд идэж болно.

What do you think?

Written by Goon

Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0