in ,

ГоёГоё

Ямар өнгийн гадил жимс худалдаж авах нь эрүүл мэндэд илүү ач тустай байдаг вэ? Ихэнх хүмүүс дандаа буруу сонголт хийдэг!

Хүмүүс гадилыг дутуу үнэлдэг. Энэ жимс нь маш олон ач тустай бодис агуулдгаас гадна триптофаны хэмжээг нэмэгдүүлж сэтгэл санаа сэргээх зорилгоор хэрэглэх нь элбэг байдаг. Гадил нь кали, төмөр, цайраар баялаг учир хоол боловсруулах зам, бөөр, элэг, цус багадалт, зүрхний өвчний үед юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болж чаддаг. Үүнээс гадна гадил нь удаан хугацааны оюун ухааны болон биеийн хүчний ачааллын үед биеийг энергиэр хангадаг жимс юм.

Гадилыг хэрхэн зөв сонгох вэ?

Гадил ногоон шаргал өнгөтэй бөгөөд удаан боловсордог жимс. 5-7 дугаарын гадилыг сонгох хэрэгтэй.

Гадил боловсрох тусам гадаргуу дээр нь хар толбо үүсэж дараа нь бүхэлдээ бор өнгөтэй болдог. Гэхдээ бусад жимснээс ялгаатай нь ингэж борлох нь муудсан гэсэн үг биш юм.

Эсрэгээрээ, гадил бараан өнгөтэй байх тусмаа түүнд эсийн гаднах тусгай уураг буюу TNF их хэмжээгээр агуулагддаг.

TNF буюу хавдар үхжлийн хүчин зүйл. TNF гэж юу вэ? Энэ бол бие дэх хэвийн бус эстэй тэмцэхэд тусалдаг хорт хавдрын эсрэг бодис юм.

Судалгаагаар бүрэн боловсорсон гадил их хэмжээний TNF агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдрын эсийн ургалтаас урьдчилан сэргийлж мөн тархахаас сэргийлдэг болохыг баталжээ.

Гадилд агуулагдах их хэмжээний антиоксидант нь TNF-тэй хамт дархлааны тогтолцоог дэмждэг.
Японы судлаачид гадил боловсорч гүйцэх тусмаа эслэг, С амин дэм, В бүлгийн амин дэмүүд, кали болон антиоксидантаар баялаг болдгийг тогтоосон аж.

Гэхдээ харласан гадилд эдгээрээс гадна өөр маш олон ач тустай шинж чанарууд бий.

 

Гадил өөр юунд тустай вэ?

1. Гадил нь хүчлийг саармагжуулдаг. Цээж хорсох болон хүчлээр гулгих үед зовиурыг арилгахад тусална. Ганц ширхэг гадил идэхэд л бие тань мэдэгдэхүйц хөнгөрөх болно.

2. Гадил нь цусны даралтыг багасгахад тусална. Гадилд агуулагдах их хэмжээний кали, бага хэмжээний натри нь зүрхний шигдээс болон цус харвалтаас урьдчилан сэргийлэхэд тусална. Гадил бол зүрхний эрүүл хоол юм.

3. Танд эрч хүч өгнө. Хэрэв дасгал хийхийн өмнө 1-2 ширхэг гадил идвэл таныг бүтэн цагийн турш тасралтгүй энергиэр хангах болно. Гадилын нүүрс усны гликемийн индекс бага байдаг. Амин дэм болон эрдэс бодис нь таны биеийн тэсвэр тэвчээрийг ихэсгэж харин кали нь булчин, шөрмөс татахаас сэргийлнэ.

4. Цус багадалтын үед гадил тустай. Энэхүү жимс нь цусны улаан эс болон гемоглобины ялгаралтыг ихэсгэхэд шаардлагатай хэмжээний төмөр агуулдаг. Улмаар цусны урсгалыг хурдасгана.

5. Ходоодны шархлаатай байсан ч гадилыг хязгаарлалтгүй идэж болно. Гадилын зөөлөн, нухаш төст чанар нь ходоодны ханыг бүрхэж хүчлээс хамгаална.

6. Сэтгэл санаагаар унасан үед сэтгэл сэргээнэ. Яагаад гэвэл гадилд их хэмжээний триптофан агуулагддаг. Энэ нь бидний биед серотонин (аз жаргалын даавар) ялгаралтыг дэмждэг. Серотонин – тархины нейротрансмиттер. Энэ даавар нь хүнийг тайвшруулж аз жаргалтайгаар мэдрэхэд тусалж сэтгэл санааг дээшлүүлнэ.

7. Гадил нь хоол боловсруулалтыг сайжруулна. Мөн тайвшруулах нөлөө үзүүлнэ. Яагаад вэ гэвэл гадилд хангалттай хэмжээний эслэг агуулагддаг ба энэ нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн явуулж өтгөн хатахаас сэргийлнэ.

8. Гадил нь мэдрэлийн өвчин болон сарын тэмдгийн өмнөх хам шинжийн үед тустай. Гадил цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусална. Мөн энэ жимсэнд В-гийн төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулагдаг ба энэ нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулж таныг тайвшрахад тусална.

9. Биеийн дулаан зохицуулахад тустай. Халуун өдөр гадил идвэл таны биеийн температур багасна. Мөн ханиадны үед ч үүнийг эсрэгээр нь ашиглаж болно.

 

Гэхдээ зөвхөн боловсорсон гадил тустай байдаг юм биш.

www.onegreenplanet.org сайтын мэдээллэснээр боловсорч гүйцээгүй гадил ч бас биед тустай байдаг аж. Тухайлбал, түүхий гадилд элсэн чихэр бага агуулагддаг учир хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй хүмүүс идэж болдог. Үүнээс гадна пробиотик бактери агуулагддаг.

Мөн их хэмжээний цардуул агуулдаг учир цадах мэдрэмжийг хурдан төрүүлнэ.

Ерөнхийдөө гадил бол биед маш тустай жимс юм. Хамгийн гол нь бор өнгөтэй, боловсорсон гадилаас дахиж битгий зугтаарай. Таны бодож байгаагаас ч илүү амттай бас тустай юм шүү.

2 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published.