Тасалгааны ургамал зөвхөн таны гэрийг чимээд зогсохгүй сэтгэл санаанд ч бас нөлөөлнө. Зарим нэг нь тайвшруулах, нойронд сайнаар нөлөөлөх ажээ.
Чухам ямар ургамал таны нойронд сайнаар нөлөөлөх вэ?
Дал мод
Энэхүү ургамал нь агаарт байгаа хо рт бод ис болон нүүрсхүчлийн хийг багасгана. Мөн агаар чийгшүүлэх тул манайх шиг халаалт ирж тасалгааны агаар хуурайшдаг газарт үнэхээр тохирно.
Зуун наст
Эмчилгээний зориулалтаас гадна агаар дахь хо рт боди сын агууламжийг бууруулдаг. Шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулах ажээ. Зуун настаас ялгарах фитон цид нь биеийн дархлааг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.
Фикус
Агаар цэвэршүүлэх ургамлын тоонд зүй ёсоор багтана. Синтетик гадаргуу болон өөр бусад химийн орцоос агаарт ялгарах хо рт боди сыг 70 орчим хувиар багасгана. Үүнээс гадна агаарт агуулагдах нянг цуглуулж бараг тал хэсгийг нь устгах ажээ. Нойронд сайнаар нөлөөлөх тул унтлагын өрөөндөө байрлуулаарай.
Сансевиери
Амьсгалын зам болон дархлааны системийг дэмжинэ. Хэрвээ танай гэрт уг ургамал байгаа бол та толгойн өвчин, цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй цусны даралт ихсэж багасах зэрэг өвчнөөр өвдөж шаналдаггүй байж таарна. Шөнийн цагаар хүчилтөрөгч илүүтэй ялгаруулж, өрөөний сэрүүн агаарыг тогтворжуулна.
Ойм
Уг ургамалд агуулагдах хим ийн боди ст хамаг учир бий – эфирийн тос, өөр бусад хүний биед эерэгээр нөлөөлөх боди соор баялаг ажээ. Тийм ч учраас мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж стресс тайлахад тусалдаг байна.