in , ,

Үүнийг мэдэж байхад та ердөө 5-хан минутын дотор толгойн өвчнөөс бүрмөсөн салах боломжтой. Ямар ч эм уух шаардлагагүй!

Толгой хагарах шахам өвдөж байхад өвчин намдаах эм гар дор байхгүй бол гарах гарцгүй болсон мэт санагддаг уу? Үгүй юм шүү. Шинжлэх ухаанаар батлагдсан толгойн өвчнөөс салах арга бий – энэ бол акупрессур.

Та бүхэнд танилцуулах гэж буй энэ арга үнэхээр үр дүнтэй бөгөөд толгойн өвчнийг маш богино хугацаанд арилгана.

Акупрессур – шинжлэх ухааны олон төрлөөр батлагдсан цэгэн иллэг. Анагаах ухааны мэдлэггүй хүн ч уг иллэгийг хийх боломжтой.

Акупрессур цэгэн иллэгийг хэрхэн хийх вэ?

Юуны түрүүнд өөрт тухтай байрлалыг эзлээд тайвшраарай. Иллэг таниас их цаг авахгүй, ойролцоогоор 30 секундээс 1 минут орчим болно.

Толгойн өвчин намдаах үндсэн 6 цэг бий

Гурав дахь нүдний цэг буюу инь-тан цэг. Хоёр хөмсөгний дунд байрлах бөгөөд нүдний ядаргааг тайлна.

Хөмсөгний дотор үзүүрт буюу нүдний дээд угт байрлах цэг. Хамрын ханиад, нүдний ядаргаа тайлна. 1 минут орчим тойрог байдлаар иллэгийг хийнэ.

Нүдний харалдаа доош уруулын захын үзүүртэй зэрэгцээ орших цэг. Дээд шүдний орчим хонхорхойг олсон бол цэгийг зөв олжээ. Хамрын битүүрэл нээх, толгой болон шүдний өвчин намдаах, биеийн ачааллыг багасгана.

Чихний доод үзүүр болон шилэн хүзүүнд байрлах цэг. Хамрын битүүрэл, нүд, чихний өвчин намдаахаас гадна толгойн хүчтэй өвчнийг дарна.

Толгойн хоёр захын үстэй хэсэгт байрлах цэг – шанааны үс эхлээд дээш 2-3 см орчим байрлана. Хуруугаараа дарахад бага зэргийн хонхорхой мэдрэгдвэл цэгийг зөв олжээ гэж үзнэ. Нүдний ядаргаа болон толгойн өвчин намдаана.

Эрхий болон долоовор хурууны дунд байрлах цэг. Нуруу, шүд болон хүзүү хавиар мэдрэгдэх өвчнийг намдаана.

What do you think?

Written by Goon

Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0