in

ГоёГоё ХахаХаха Юу вэЮу вэ

Таны алган дээрх зураас ийм тэмдэг үүсгэдэг бол та өөрийгөө онцгой азтай нэгэн гэж бодох хэрэгтэй!

Та азтай хүмүүсийн нэг мөн үү?

Алганы хээ судлал: зүгээр л нэг тааж байгаа хэрэг үү эсвэл бүхэл бүтэн шинжлэх ухаан уу? Нэг л зүйл тодорхой – хэдэн зуун мянган жилийн тэртээгээс судалж, итгэж ирсэн бөгөөд өнөөг хүртэл итгэсээр л байгаа юм: алганы хээгээр хүний хувь заяаг уншина.

Харамсалтай нь бид алганы хээ унших бүх нууцыг дэлгэж чадаагүй. Гэхдээ хүн болгоны алган дээр ямар нэгэн хэмжээгээр үсэгний дүрс байдаг байна. Энэ үсэг маш их нууц агуулдаг … Та алганыхаа хээг хар даа, М үсэг байх юм биш биз?

Алган дээрх үсэг юу өгүүлнэ вэ?

1. А үсэг аз авчирна. Мөн таны нэрэнд гурван А үсэг байгаа бол та азын тэнгэр дор төржээ.

2. Гарын алган дээр Б үсэг маш ховор тохионо. Ийм үсэгтэй хүний амьдрал байнга өөрчлөгдөж байдаг. Алганы хээ судлаачдын зөвлөснөөр: хэрвээ та Б үсэг бүхий хээтэй хүнтэй таарвал, болоогүй ээ, нэр нь Б-гээр эхэлсэн бол тас зуураад л авах ёстой гэнэ. “Мистер Б” таны амьдралыг сайн тал руу нь өөрчилнө.

3В үсэг – байнга тохиохгүй бөгөөд амьдрал нь мөнхийн өөрчлөлт дунд өнгөрдөг ажээ.

4Г үсэг – аливаад шүүмжлэлтэй ханддаг, өөрийнхөө үзэл бодлын төлөө зүтгэдэг хүмүүс байна.

5Д үсэг – бүтэлгүйтэл болон дарамтыг илэрхийлнэ. Танд ийм хээ байхгүй гэж найдаж байна.

6Ж үсэг – гурван зураас байна: зүрх, оюун ухаан болон амьдрал. Сайхан сэтгэлтэй болон амьдралын үнэ цэнийг мэдэрдэг нэгэн.

7И үсэг – үнэн мөн чанарын төлөө болон адал явдлын эрэлд гарах хүсэлтэй хүн. Ихийг тунгаан бодож явдаг, ганцаардлыг эрхэмлэдэг байна.

8К үсэг – өөрчлөлтийг илэрхийлнэ. Ийм хээтэй хүмүүс зүүдээ чагнаж, ойлгож сурах хэрэгтэй. Тэдний зүүд үнэнийг өгүүлдэг юм.

9Л үсэг – азын тэмдэг. Хээ том байх тусам аз тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

10. Гайхалтай тэмдэг. М үсэг – ухаантай, хөдөлмөрч, амбицтай хүн. Ийм хээтэй хүмүүс ихэвчлэн төрөлхийн удирдагч байдаг бөгөөд амьдралын амжилт болгоныг өөрийн гараар бүтээхийг эрмэлзэнэ.

1. Таны таньж мэддэг хүмүүсийн дунд Н үсэг бүхий хээтэй хүн бий юу? Тэр хүн лав оньсого мэт байдаг болов уу?

2. П үсэг – хоёр нүүртэн байна.

3. Азгүйтлийг илэрхийлэх бас нэгэн үсэг бол Т үсэг – амьдралынхаа хоёрдугаар үеэс эхлэн бэрхшээлтэй учирна.

4. Хэрвээ таны алганы хээгээр У үсэг харагдаж байвал та жинхэнэ азтан. Мөрийтэй тоглоом тоглоход сохроор хожоод байдаг юм биш биз?

5Х үсэг нь нууцлагдмал хүмүүсийн алган дээр харагдана. Ийм хүмүүс хүрсэн амжилтаараа дэлхийд нэрээ дуурсгадаг ажээ.

Алганы хээ судлалыг шинжлэх ухааны үүднээс нотолж чадахгүй тул итгэх эсэх нь таны хэрэг. Ямартай ч та өөрөө хувь заяаныхаа эзэн нь байж, амьдралаа хэрхэн өөрчлөхөө шийдэх болно. Алган дээр тань харагдах аливаа тэмдэг таныг амжилтанд хүргэж байна гэж итгэж байгаа бол тэр эрч хүч, итгэлээр цааш зоригтой алхвал зохино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *