in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Хэрэв таны биед дараах 5 шинж тэмдэг илэрч байвал та бөөрний дутагдалд орсон байж болзошгүй. Үүнийг залхууралгүй заавал уншаарай!

Хүний биеийн бүх зүйлс хоорондоо холбоотой. Хэрэв нэг л эрхтэн өвдчихвөл бүгд дагаад өвдчихдөг. Хүний дотоод эрхтэн дотроос бөөр их чухал үүрэгтэй. Бөөр хүний биеэс хэрэггүй хорт бодисыг гадагшлуулдаг ба тэд өвдчихвөл хүн үхэх хүртэл аюултай. Хамгийн гол нь та өөрийн биеэ чагнаж бөөрний аливаа өвчлөл, тэр тусмаа бөөрний дутагдлаас өөрийгөө сэргийлэх хэрэгтэй. Тиймээс танд бөөрний дутагдалд орсон байж болзошгүй шинж тэмдгүүдийг хүргэж байна.

1. Ядрах

Бөөр нь эритропоэтин болон цусны улаан бөөмүүдэд хүчилтөрөгч зөөх үүрэгтэй гормонуудыг ялгаруулдаг. Бөөр муудсан үед цусны улаан бөөм багасаж, хүний бие сульдаж эхэлдэг ба сүүлдээ энэ нь гүн ядаргаанд оруулж эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах магадлалтай.

 

2. Шээсэнд өөрчлөлт орох

Бөөр муудах үед хүний шээсэнд өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл ойр ойрхон шээс хүрч, шээсний өнгө бараан болж өөрчлөгдөж байвал та өөрийгөө нэг анхаарахад гэмгүй шүү.

 

3. Хавагнах

Бөөр илүүдэл шингэнээ ялгаруулж чадахгүй болвол хүний нүүр, гар, хөл, хөлийн шилбэ хэсгээр хавагнаж эхэлдэг.

 

4. Арьс хуурайших, загатнах, хагарах

Бөөрний үйл ажиллагаа муудахад дагаад цусны эргэлт саардаг. Тийм үед арьс хуурайшиж загатнадаг. Хэрэв ийм шинж тэмдэг илэрсэн бол тос түрхээд тухайн тохиолдлыг эмчлэх гэхээсээ илүүтэйгүүр эмчид хандаж зөвлөгөө аваарай.

 

5. Нуруу зовиурлах

Бөөрний өвчлөлттэй ихэнх хүмүүсийн нурууний нэг тал нь, дараа нь хоёр тал нь хоёул өвдөж эхэлдэг. Хэрэв та нэг талаараа харж унтдаг бол тэр талын бөөр өвдөх магадлал өндөр.

Бөөрний аливаа асуудлаа шийдэхийн тулд та амьдралынхаа хэв маягаа өөрчилж, эрүүл хооллож эхлээрэй.

Үүнээс гадна та шингэн зүйл тогтмол их хэмжээгээр уух хэрэгтэй ба бөөрөнд улаалзганы шүүс их сайн байдаг.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрдэнэ шишийн нэвс, олон төрлийн жимсгэнэ, хүнсний ногоо их хэрэглэх нь таны бөөрийг эрүүл байлгахад тусална.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *