in ,

Хэрвээ та амьдралд азтай, одтой нэгэн байхыг хүсэж байвал дараах 10 муу зуршлаасаа яг одоо салаарай!

Заримдаа үнэхээр азтай ч юм шиг, харин зарим үед дэлхий нүүрээ бууруулсан ч юм шиг: ар араасаа азгүйтэл ирэх нь бий. Энэ үед яах ёстой вэ?

Азтай байхыг хүсэж байна уу? Сайн зүйл сайныг дагуулдаг гэж ярьцгаадаг.

Хэрвээ та үнэхээр азтай хүн байхыг хүсэж байгаа бол дараах 10 муу зуршлаасаа яг одоо сална уу.

1. Яаран дүгнэлт гаргах

Заримдаа бид аливаа зүйлийг хэрхэн хийхээ урьдчилан мэдэж, ирээдүйгээ харж байгаа мэт авирлах нь бий. Үнэндээ амьдрал бидэнд багагүй гэнэтийн бэлэг бэлдсэн байдгийг бид тэр үед ухаардаг ч үгүй. Мөн тухайн хүн ямар учраас тийм үйлдэл гаргасан, эсвэл гарах үр дагаврыг нь бодолгүй яаран дүгнэлт хийдэг. Энэ нь маш буруу алхам бөгөөд ирээдүйд асуудал үүсэх гол шалтгаан болдог ажээ.

2. Үйл явдлыг хэт бүтэлгүй болгох

Жижиг сажиг алдааг тоохгүй орхиж сурах хэрэгтэй. Юм болгонд санаа зовоод байвал айдсаас салж чадахгүй буюу амжилтанд хүрч чадахгүй.

3. Бүх зүйлийг тодорхойлохыг эрмэлзэх

Ямар нэгэн зүйлийг анхны харцаараа тодорхойлох гэж бүү яар. Энэ дэлхийн бидэнд барих бэлэг маш их тул юм болгоныг ямар нэгэн хүрээгээр хязгаарлах хэрэггүй.

4. Бүгдийг “хар, цагаан”-аар харах

Үнэндээ амьдрал гэдэг зүйл маш олон өнгөтэй, бид тэр болгоныг нь анзаардаггүйд л гол учир байдаг. Төгс зүйл, найз, харилцаа гэж байхгүй. Иймд та өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханаж сурах л чухал.

5. Залруулах зуршил

Бид гаргасан алдаагаа засах гэж мэрийдэг. Үнэндээ гаргасан бага зэргийн алдаа юуг ч нотлохгүй. Алдаа ч бай, амжилт ч бай бодитоор нь хүлээж авахыг зөвлөж байна.

6. Юм болгоныг хэт эмзэг хүлээж авах

Зурагтаар үзсэн муу мэдээ, таны хөршийн өвчин эсвэл бүтэлгүйтэл болгоныг хэт эмзгээр хүлээж авах хэрэггүй. Харамслаа илэрхийлээд туслахыг хичээ. Бусдын асуудалд бүү өөрийгөө шаналга.

7. Хүний сэтгэл хөдлөл болгонд бүү итгэ

Хүн болгон бодитоор сэтгэлээ илэрхийлэхгүй гэдгийг та бодож яваарай.

8. Идэвхигүй байх

Амжилттай байхын тулд идэвхтэй байх ёстой. Хүлээж сур, эрж хай, сайн сайханд итгэ – энэ бүхний эцэст юу хүссэнээ авах болно. Сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс боломжийг ч олж хардаггүй юм.

9. Бүгдийг дүрмийн дагуу хийх зуршил

Бид өөрсдөдөө зориулж хүрээ босгодог, энэ нь бидэнд л хүндрэл учруулна. Байхгүй газар элдэв бэрхшээлийг өөрөө бүү босго.

10. Өнгөрснийг сөхөх

Өнгөрснийг тайван орхи, өөрийгөө болон бусдыг уучилж сур. Дотоод сэтгэлээ цэвэр байлгаарай. Бүтэлгүйтэл зэргийг өөртөө тээж явах ямар ч хэрэггүй. Цааш амьдар, сайхан сайханд итгэл дүүрэн амьдар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *