Амжилттай аялал нь аяллын төвлөгөөнөөс шалтгаалах нь бий. Хамтран аялагчаасаа галзуурчилгүй тийм хамтрагчийг сонгох, аяллын маршрут, түр зогсолт зэрэгээс гадна хамгийн чухал нь аяллын турш ая тухтай байлгах дөрвөн дугуйтын сонголт юм. Эдгээрийн эхний хоёр ажил нь таниас шалтгаалах нь ойлгомжтой, тиймээс танд тохирох кемпер болон RV-ийг сонгоход туслахаар товчхон танилцуулга хийе.
Өвөг дээдэстээ Winnebago-гоогоо үлдээгээд өөрсдөө “хуурай газрын круиз” хэмээх араатныг хөлөглье.
Lotus Caravans Off Limits
Австралийн автофургоны брэндийн эрдэнэс болох Off Limits нь газлуу Мad Max-ийн шинжийг гадна төрхдөө агуулж байгаа хэдий ч дотор засал чимэглэл нь арт урлагийн вант улсыг мэдрүүлж үл зэврэх гангийн дээд зэрэглэлийг танд мэдрүүлэх болно. Энэхүү люкс хүлгийг Токиогийн өндрүүдээс олж болно
eleMMent by Marchi
I,Robot киноны пропеллер/сэнст машины төрхийг санагдуулам энэхүү дугуйтай хоёр давхар байшинд та яг л хаан шиг нойрсох болно, бүр зогсоол дээр ч мөн. Дотроо бартайгаас гадна лондж, бүр “Скай лондж” ч дээвэр дээр бий. Орж, гарч байгаа хүн бүр шатны улаан хивсэн дээр гишгэх нь хамгийн сайхан нь байж болох юм.
The Sealander
Бүгдгийг багатаасан германы ийм багц байхад кемпер болон завинд хөрөнгө оруулах ямар хэрэг байна вэ? Явах хэсгийн зөөлөн нугалсан/өнцөггүй байгаагийн ач тусаар барьцалдах эд анги нь замтай ч тэр, усан дотор ч тэр асуудалгүй ажиллах бөгөөд зөөврийн мотор тавьж шаардлагатай бол галзуурмаар хурдыг авч болох юм.
2014 Mercedes-Benz Marco Polo
Бусад фургоныг 2014 МаркоПоло фургонтой харьцуулбал бусад фургон нь шүүхэд дуудагдах болов уу. Учир нь 2014 Марко Поло нь тансаг Бензтэй нэгдэн арын суудал нь хойш унаж савхиар бүрсэн хоолны өрөөний нэг хэсэг болж хувирахаас гадна барны хэсэг нь унтлагын өрөө болж хувирч, эд зүйлсээ хадгалах хангалттай зайтай юм. Голын урсгалыг унтаагаараа даган фургонтойгоо хөвөх сонирхол гэнэт танд төрөхөд юу нь болохгүй гэж.
The Moby1
Moby 1нь өөрийн хэмжээ болон тансаг байдлаараа бусад хуурай газрын круизуудтай өрсөлдөх чадваргүй нь тэрийг бүр ямар ч онцгүй зүйлгүй гэж ойлгож болохгүй юм. Мотоциклийн араас чирэгдэх хөнгөн чанар, эргэх бага зайтай газар маневр хийх чадвар болон ямар ч зэрлэг байгаль дунд айлтгүй шөнийг өнгөрөөж болох сайн талуудтай.
MVP Opera
Эвхэгддэг кемперийн шинэ эрин гэж хэлж болохоор энэхүү франкэн-майхан нь баян хуур шиг эвхэгдэж дэлгэгдэх бөгөөд хоёр хүний багатаамжтай, угаалтуур, ариун цэврийн өрөө, тэр батугай виноны хөргөгчтэй. Танд сонирхуулж хэлэхэд Сиднейн Дуурийн театрын өнгө төрхийг агуулж байгаа билээ.
Conquerer UEV 440
Мoby1-ийн адил түүнийг хамтрагч нь хүлээн зөвшөөрч, очиж зүрхэлэхээргүй газар очих тийм хүчин чадалтай юм. Түүнийг хөдөлгүүрт аврага том шавьж гэж хэлж болох бөгөөд хүчтэй арга ястай, түүнийг нь нимгэн арьсаар бүрсэн, хоёр хүний ор, ширээ, халуун ус, ТВ тус тус суурилуулсан. Тэгэхээр бас тийм ч зэрлэг амьтан биш юм аа…
Global Caravan Technologies RV
Энэхүү фургоны эзэн тав тухтай унтахаас гадна нарны зайгаар ажилладаг, бүр бусад фургонд байхгүй хэд хэдэн ахуйн цахилгаан хэрэгсэлтэй ( нэг хүний угаалгын машин, хатаагч ). Учир нь шилэн хийцийн оронд нүүрстөрөгчийн эсээр хийгдсэн тул автомашины дундаж жинтэй адил юм.
Mercedes Zetros 6×6 Expedition Vehicle
Шүршүүртэй тансаг гантиган RV хөлдүү там шиг Антрактидаар хөндлөн гулд аялах уу? Тэгж болно шүү
Bowlus Road Chief
Цаг үеээ олоогүй, хуучин цагийн америкийн агаарын бөмбөлөгийг санагдуулам гадна төрхтэй энэхүү гайхамшигт фургон нь сумны хэлбэрт хуучны нэгдүгээр зэрэглэлийн галт тэргээр аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ганц дутагдалтай тал нь шил, толь хичнээн гял цал байсан ч гэсэн та эргэлт хийх гэж толгойгоо нилээн л эргүүлж тойруулж зүдрэх болно доо.
The KiraVan
Гал сөнөөгчийн дүр төрхтэй энэхүү араатан нь зэрлэг газрыг судлахаас ч илүүг хийж чадна (НАСА мөн сонирхож байгаа) , дотроо хичнээн дулаахан орчин хүлээж авахыг та төсөөлөх ч үгүй.