in

Бидний хуучны танил болох “Nokia” гар утасны хамгийн этгээд бас өвөрмөц 12 загвар. Та эдгээрээс аль нэгийг нь барьж байсан уу?

Nokia саяхан цоо шинэ ухаалаг утсаа зах зээлд гаргах болсноо мэдэгдсэн. Энэ удаад хүн болгоны мэдэх ухаалаг утсыг танилцуулах гэсэнгүй, харин нэгэн үеийнхний сайн мэдэх тэрхүү гар утсыг эргэн дурсах гэж байна. Nokia гэж ийм л сонирхолтой утас байж дээ…

Nokia 7600

2003 онд Nokia 7600 загварыг залуучуудад зориулан гарсан юм. Этгээд гадаад үзэмжээсээ болоод амжилт олоогүй гэж бодож байвал та эндүүрч байна. Шинэ загварыг хэрэглэгчид халуун дотноор хүлээж авсан бөгөөд өөрийн үнэнч шүтэн бишрэгчтэй байсан утас. Зах зээлд гарсан анхны үнэ нь 350 евро байжээ.

Nokia 7280

72** цуврал загваруудын нэг, энэ цувралд 7260, 7270 зэрэг багтана. Харахад маш чамин, гар утас гэхээсээ илүү загварын гоёл чимэглэл гэмээр байсан ажээ.

Nokia N-Gage

Гар утас болон халаасны тоглоом тоглуулагчийн холимог. Энэ загвараараа компьютер тоглоомонд дурлагсдыг татахаар шийджээ. Харамсалтай нь N-Gage дээр бүрэн утгаар нь тоглох боломжгүй байсан учраас төдий л амжилтанд хүрч чадаагүй байна.

Nokia 7700

Ганцхан утас биш бизнес харилцаа холбоо тогтоогч байлаа. Уг загвар нь SMTP, POP3 болон IMAP технологитой тул цахим шуудангаа ашиглах, Word дээр ажиллах, Sheet нээж тооцоолол хийх, мөн пресентешн үзүүлэх боломжтой байжээ. Мөн мэдрэгч дэлгэцтэй тул виртуал товчлуурыг мэдрэх, гарын үсэг таньдаг байв. Ингээд хүсэн хүлээсэн 2004 он ирсэн хэдий ч шайтан-машины гажгаас болж бүх ажил нуржээ.

Nokia 7710

Өмнөх бүтэлгүйтлээ сайжруулж “бид гар утас үйлдвэрлэж чадна” гэдгээ нотлох гэсэн загвар юм. Ямартай ч уг гар утсыг боловсруулахад зарцуулсан мөнгөө олж авсан гэдэг. Nokia гар утас үйлдвэрлэгчид өөрсдөө ухаалаг утасны эсрэг ухамсартай утас гэдгийг нотлохыг оролдож байв.

Nokia N93

Аливаа цахилгаан хэрэгслийг зохион бүтээгээд цөөн тоогоор хийж сонирхогчдын гарт өгч туршиж үзнэ, үүний дараа л олон тоогоор үйлдвэрлэж зах зээлд гаргах эсэхээ шийддэг туршлагатай. Nokia N93 гар утас энэ замаар л зах зээлд гарсан. Тухайн цаг үедээ гар утасны шинэ эрин үеийг авчирсан гэж хэлж болох энэ утасны камер 3,2 мегапикселтэй, мөн өөр бусад өндөр технологи ашигласан байв.

Nokia 3250

Эргүүлж тойруулаад л… Энэ загварыг жинхэнэ “хөгжимлөг” утас гэж хэлж болно. Хажуу талдаа байгаа камер нь утсыг улам сүртэй болгож чадсан.

Nokia 6800

Гүйдэг товчлууртай гар утас – маш этгээд, QWERTY-товчлууртай. Гар утсаараа олон тооны мессеж бичдэг хүмүүст зориулсан загвар ажээ.

Nokia 7370

Өнгөц харахад дэлгэгддэг л гар утас шиг харагдана. Дээш түлхэхэд баруун, зүүн тийш өөрчлөгдөж дэлгэц эргэнэ. Энэ мэт хөдөлгөөнүүд нь уг загварыг алдартай болгож чадсан юм.

Nokia 5510

Ийм товчлууртай утсаар ямар ч текстийг төвөггүй бичнэ. Харин дугаар хийж утсаар ярихад төвөгтэй болоод иржээ. Ганц хоёр дутагдал байсан ч гэсэн 2002 онд өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болж чадсан л юм даа.

Nokia 9210

Бас нэг бизнес хэрэглээний гар утас болсон загвар. Харахад байдаг л гар утас шиг, харин дэлгээд харахад жижигрүүлсэн нөөтбүүкний хувилбар гэж хэлж болно. 640*200 цэгийн нягтаршилтай өнгөт дэлгэц – 2001 онд гээд та бод доо?

Nokia 3650

Залуучуудыг байлдан дагуулах зорилгоор гарсан энд тэндээ товчлууртай гар утас. Залуучуудад зориулсан учраас өнгөний өргөн сонголттой, панелийг нь сольж болдгоор хийжээ. Бусдаар бол жирийн л утас.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *